АНУ-ын Холбооны Нөөцийн банк хуралдаж, бодлогын хүүг 0.5 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен "Эдийн засгийн байдал сайжирч, бодлогын хүү өсгөх боломж нэмэгдсэн тул энэ жилдээ багтаан нэг удаа хүүг нэмэх төлөвтэй" байгаа талаар мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр шинээр ажилд орох иргэдийн тоо сүүлийн дөрвөн сарын турш дунджаар 180 мянгаар нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлийн байдал сайжирсан аж. Хэдий тийм боловч бизнесийн хөрөнгө оруулалт бага, инфляцийн түвшин хангалттай биш байгаа тул нөхцөл байдал илүү сайжрах хүртэл бодлогын хүүг нэмэхээ азнахаар болсон гэж тайлбарлажээ.
Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жанет Йеллен “Өнөөдөр болсон хурлын үеэр Холбооны нээлттэй зах зээлийн хороо эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн, бодлогын хүүг 0.25-0.5 хувийн хооронд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Бодлогын хүүг өсгөх боломж нэмэгдсэн ч цаашид нөхцөл байдал бидний зорилтод хүрэхээр илүү нэмж сайжрахыг хүлээхээр шийдвэрлэсэн.
Одоогийн бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг сайжруулж, үнийг тогтворжуулахад дэм болох учиртай. Зах зээлийн байдал цаашид сайжирсаар байвал ирэх 2-3 жилд инфляци хоёр хувь болж өснө гэж харж байна. Ирэх хэдэн жилд эдийн засаг аажмаар өснө гэж найдаж байна” гэж мэдэгдсэн байна.
Жанет Йеллений мэдэгдлийн дараа “Nasdaq” индекс өсч, шинэ “дээд амжилт”-ын түвшинд хүрсэн бол “S&P 500” индекс 1.1 хувиар өсчээ. Ялангуяа бодлогын бага хүү эерэгээр нөлөөлөх үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьцаанууд өсөөд байгаа аж. Шинжээчид бодлогын хүүг 12 дугаар сард нэмэх магадлалтай гэж харж байна. Жанет Йеллений хийсэн мэдэгдлээс харахад ч энэ нь магадлал өндөртэй байгаа юм.
Б.Номин