Үндэсний хоккейн лиг буюу NHL-ийн түүхэнд янз бүрийн үзүүлэлтээр онцгойрон бичигдсэн долоон багийн талаар өгүүлье. Энэ жагсаалтад хамгийн олон гоол оруулж, олон тоглолтын турш ялагдаагүй... гээд л сүрдэм дээд амжилтаас гадна улиралд хамгийн бага оноо авсан анти-рекордын эзэд ч оржээ.
35 ТОГЛОЛТЫН ТУРШ ЯЛАГДААГҮЙ “ФИЛАДЕЛЬФИ” (1979-1980)
Тэрхүү улирлыг нисэгчид “Айлендерс”-т 5:2-оор хожигдон эхлүүлжээ. Хэд хоногийн дараа “Атланта”-г 9:2-оор бут ниргэсэн нь тэдний супер амжилтын эхлэл байв. Үүнээс хойш “Флайерс” бараг гурван сар, 35 тоглолтын турш ялагдал гээчийг амсаагүй юм. Энэ хооронд 25 хожиж, 10 удаа тэнцжээ.
Тэд цувралаа гурав дараалсан ялалтаар эхлүүлсэн бөгөөд дараа нь “Монреаль”-тай 6:6-гаар тэнцэв. Улмаар есөн өөр өрсөлдөгчөө хожиж, аргагүй хүчтэй байгаагаа харуулсан. Энэ бүхний эцэст нэгдүгээр сарын 7-нд “Норт Старс”-д 7:1- ээр дийлдэн гайхалтай цуврал нь төгсгөл болжээ. Өмнөх улиралд нь “Монраель” 28 тоглолтын турш хожигдолгүй тоглож, дээд амжилт тогтоосон нь ганцхан жил тэссэн аж.
Уг нь “Улаан жигүүрүүд” 16 шайб хийсэн боловч шүүгч нэгийг нь тооцоогүй
“Филадельфи” тэр жил плей-оффт ч сайн тоглосоор финалд шалгарсан. Гэвч Стэнлийн цомын төлөөх тулаанд “Айлендерс”-ийг бараагүй билээ. Орчин үеийн хоккейд өрсөлдөөн улам ширүүн болж, нэг баг дангаар ноёрхох боломжгүй болсон учраас тэдний амжилт олон жил хадгалагдах биз ээ.
82.5 ХУВИЙН ЯЛАЛТТАЙ “МОНРЕАЛЬ” (1976-1977)
Домогт “Канадиенс” улирлын эхний тоглолтод “Питтсбург”-ийг 10:1-ээр хожжээ. Улмаар тэр улиралдаа боломжит 160 онооноос 132-ыг авч, бүх цаг үеийн дээд амжилт тогтоосон. Энэ үзүүлэлтээрээ “канадчууд” Гиннесийн номд бичигджээ. Тухайн үед “Монреаль” гэртээ хийсэн 40 тоглолтын ганцад нь л хожигдсон юм. Нийтдээ 387 шайб оруулж, 171-ийг алдсан нь тэдний ямар давамгай тоглож байсныг гэрчилнэ. “Монреаль” плей-оффт 12-2 амжилтаар Стэнлийн цом хүртсэн түүхтэй. Хожим 1995-96 оны “Детройт” тэдний амжилтыг эвдэх дөхөж, боломжит 164 онооноос 131-ийг цуглуулсан юм.
ПЛЕЙ-ОФФЫН 19 ЦУВРАЛД ДАРААЛЖ ЯЛСАН “АЙЛЕНДЕРС” (1980-1984)
1956-1960 оны “Монреаль” Стэнлийн цомыг таван жил дараалан хүртэж, дээд амжилт тогтоосон. Гэхдээ тухайн үед цөөхөн баг плей-оффт шалгарч, цувралд хэн түрүүлж хоёр хожсон нь ялдаг байв. Тиймээс цувралд дараалж ялсан ялалтын тоогоор тэд бус, 1980-1984 оны “Айлендерс” тэргүүлдэг аж. Нью-Йоркийн баг дөрвөн жил дараалж Стэнлийн цомын эзэн болохдоо плей-оффын 19 цувралд ялалт байгуулсан. Үүнээс хойш багууд дээд тал нь есөн цувралд хожсон гэж бодохоор тэдний амжилт удаан оршин тогтнох болов уу.
264 ТОГЛОЛТ ДАРААЛАН ГООЛ ОРУУЛСАН “КАЛГАРИ” (1981.12.11-1985.09.01)
1981 оны арваннэгдүгээр сарын 10-нд “Сент-Луис” тэдний хаалганд долоон шайб хийж, нэгийг ч алдсангүй. Харин үүнээс хойших гурван жилийн турш нэг ч баг тэдний эсрэг хаалгаа хоосон манаж чадаагүй юм. “Блюз”-д хожигдсоноос хоёр хоногийн дараа “Калгари”-чууд “Квебек”-ийг 3:2-оор буулгаж авсан нь дээрх сүрдэм цувралын эхлэл байж. Сонирхолтой нь 1985 оны есдүгээр сарын 1-нд мөнөөх “Квебек”- тэй тоглохдоо 0:4-өөр хожигдож, гайхам цувралаа тасалжээ.
Харин 1980-аад оны сүүлчээр “Лос-Анжелес Кингз”-чүүд Канадын багийн амжилтыг эвдэх гэж оролдсон. Тэд 261 тоглолт дараалан гоол оруулаад дараагийн тоглолтоо дээд амжилтыг эзэмшигч “Калгари”-гийн эсрэг хийжээ. Тэгэхэд “Калгари” 5:0-ээр ялалт байгуулж, өөрсдийн рекордыг эвдэх боломжийг бусдад олгоогүй түүхтэй.
15 ГООЛЫН ЗӨРҮҮТЭЙ ЯЛАЛТ-“ДЕТРОЙТ РЕД УИНГЗ” (1944.01.23)
Дэлхийн хоёрдугаар дайны үед “Рейнжерс”-ийнхэн нэгэн хүнд цохилт амссан нь лигийн түүхэнд хараар бичигдэн үлджээ. Угаас 1944-1945 оны улирлыг тэд хомоол хамагчдын тоонд орно гэсэн магадлалтайгаар эхлүүлсэн. Гэтэл 1944 оны нэгдүгээр сард хоёр том ялалт байгуулж, сэргэлт авлаа. “Торонто”-г 5:1-ээр ялсны дараа өндөр сэтгэгдэлтэйгээр Детройтыг зорив. Гэвч энэ аялал тэдний амьдралд хэзээ ч мартагдахгүй хар дурсамж үлдээсэн.
Эхний үед “Детройт” 2:0-ээр тэргүүлэв. Дараагийн 20 минутад тоо 5:0 болжээ. Харин сүүлийн үед талбайн эзэд бараг л хоёр минут тутамд гоолдсоор тоглолт 15:0- ээр өндөрлөсөн байна. Уг нь “Улаан жигүүрүүд” 16 шайб хийсэн боловч шүүгч нэгийг нь тооцоогүй аж.
ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ ХААЛГА РУУ 83 ЦОХИЛТ ХИЙСЭН “БОСТОН” (1941.03.04)
Одоогоос 70 гаруй жилийн өмнөх нэгэн тоглолт “Чикаго”-гийн хаалгач Сэм Лопрестигийн хувьд хүндхэн өдөр болж өнгөрсөн. Энэ өдөр “Бостон” тэдний хаалга руу 83 цохилт хийхэд Лопрести 80-ыг нь (!) хаасан байна. Энэ тоглолтод “Бостон” 3:2-оор хожжээ. Хэрвээ хаалгач сайн байгаагүй бол “Чикаго” үүнээс ч олон шайб алдах байсан нь тодорхой.
“Шар-харууд” хожим 1970 онд “Баффало”-г 8:2-оор хожихдоо 72 цохилт гүйцэтгэсэн бол 1991 онд “Квебек” тэдний хаалга руу 73 удаа цохижээ. Гэхдээ тус тоглолт 3:3-аар тэнцэж өндөрлөсөн байдаг. Харин XX зуун гарснаас хойш гэвэл “Торонто” “Айлендерс”-ийн хаалгачийг 61 цохилтоор шалгасан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
82 ТОГЛОЛТООС 21 ОНОО АВСАН “ВАШИНГТОН” (1974-1975)
“Кэпиталс” тэр жил лигт шинээр элсээд байлаа. Эхний хоёр тоглолтоо айлын талбайд хийж, хоёуланд нь хожигдов. Харин аравдугаар сарын 17-нд “Чикаго”-г 4:3-аар ялжээ. Ийнхүү эхний дөрвөн тоглолтоос гурван оноо авлаа. Шинэ багийн хувьд муугүй л амжилт. Гэвч үүнээс хойш жинхэнэ хар дарсан зүүд эхэлсэн гэж болно. Хоёр дахь ялалтаа арваннэг, гурав дахийг нь арванхоёрдугаар сард авав. Ингээд 82 тоглолтын наймд нь хожиж, тав тэнцэн, 67 хожигдсоноор ердөө 21 оноотойгоор улирлыг өндөрлүүллээ.
Анти-рекордын удаах байруудад бичигддэг баг нь “Оттава”, “Сан-Хосе” юм. 1992-1993 онд лигийн шинэ цэрэг “Оттава”, хоёр дахь улирлаа үдэж буй “Сан-Хосе” багууд 24 оноо авчээ.
Г.Баярсайхан