АНУ-ын Хойд Каролина мужийн Шарлотт хотод цагдаагийн ажилтан өнгөт арьст Кит Ламонт Скотт гэх залуугийн аминд хүрсэн хэрэг гарсантай холбогдуулан тус хотод эсэргүүцлийн жагсаал өрнөөд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хойд Каролина мужийн захирагч Шарлотт хотод онц байдал зарлалаа. Мөн хот руу Америкийн тусгайгийнханыг нэмэлт хүч болгон илгээсэн байна.
Шарлотт хот дахь эсэргүүцлийн ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд цагдаагийн 15 ажилтан гэмтэж бэртжээ. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан ч энэ нь нөлөөлөхгүй байгаа аж.
Эсэргүүцлийн жагсаал эхэндээ энхийн замаар эхэлсэн боловч сүүлд нь буун дуу сонсогджээ. Үүний улмаас нэг жагсагч хүнд бэртэл авч, биеийн байдал нь хүнд байгаа аж.
Эх сурвалж: ВВС