Аравдугаар сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл өрсөлдөнө.
Мэдээж голлох өрсөлдөөн МАН, АН-ын хооронд болно. Гэтэл МАН-аас УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө буцсан, мөрийн хөтөлбөрт заасан зүйлсийнхээ шал эсрэг хийхээр завдсаныг иргэд мартаагүй.
Харин АН-ын хувьд УИХ-ын сонгуулийн үр дүнд нам цохиулж, одоог хүртэл Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадахгүй мунгинаж яваа. Бараг л өдөр бүр сонины хуудаснаас АН-ын хагарал бутрал, гомдол тунирхлыг уншина. Зарим тохиолдолд АН-ын даргад өөрийгөө сэмхэн түлхсэн, энэ хүнийг л даргаар тавихгүй бол АН сүйрлээ гэх мэт нийтлэлийг ч уншиж болно.
Гэхдээ дээрх хоёр намын бүтэлгүйтэл нь гуравдагч хүчин орон нутгийн сонгуульд ялна гэсэн үг биш. Сайн ч, муу ч энэ хоёр намд л саналаа өгөх нь гарцаагүй. Харин хэн нь ялах бол.
Орон нутгийн сонгуульд АН-аас УИХ-ын дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат намаа тэргүүлэн сонгуулийн менежерээр ажиллах бол, МАН-аас ЕНБД Д.Амарбаясгалан сонгуулийн менежерээр ажиллана.
Энэ хоёр хүний хурц ухаан, заль мэх сонгуульд чухам аль нам ялалт байгуулахыг мэдэх биз ээ.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн 45 суудлыг авч байсан түүхийг харвал:
УИХ | Орон нутаг | ||||||
2008 оны сонгууль | АН | 29 | 9 | ||||
МАН | 44 | 36 | |||||
Бусад | 3 | ||||||
2012 оны сонгууль | АН | 34 | 26 | ||||
МАН | 26 | 14 | |||||
Бусад | 16 | 5 |