“Говь” ХК-ийн зураач дизайнер С.Хулан “Crossing Fashion” олон улсын төсөлд Монгол орноо төлөөлөн оролцлоо.
Хувцас загвараар дамжуулан тухайн орны соёл, үндэсний уламжлалыг таниулах зорилготой “Crossing Fashion” олон улсын төсөл энэ удаад Монгол улсад хэрэгжсэн юм. 10 дахь жилдээ зохиогдсон энэ удаагийн төсөлд Австри, Монголын хамтарсан нийт 6 дизайнер оролцож, өөрсдийн коллекцио танилцууллаа.
Тэд Улаанбаатар хотноо байрлаж, гурван долоо хоногийн хугацаанд нэг урланд ажилласан бөгөөд Монгол орны байгаль, зан заншилтай уялдаа бүхий сэдвүүдээр 7 коллекцийг урласан байна.
Төслийн хүрээнд, баримтат кино болон загварын каталоги хэвлэгдсэнээс гадна Австрийн Graz хотноо загварын шоуг зохион байгуулж, Монгол дизайнеруудын оюуны бүтээлийг Европ тивд танилцуулах томоохон үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Дизайнерууд Австри болон Монголд үйлдвэрлэж, байгалийн аргаар будсан даавуу, драп, ноолууран материалууд ашигласан бөгөөд Австрийн "Textilchemie and Textilphysik der Universitaet Innsbrueck" болон Монголын "Говь" ХК-тай хамтран ажилласан юм.
“Говь” ХК-ийн зураач дизайнер С.Хулангийн хувьд, өөрийн ажил мэргэжлийн онцлогийг тусгасан хэвлэмэл хээ буюу принттэй загваруудыг урлаж шүр, шигтгээ, эсгий болон торон материал хослуулж ажилласан бол Австри дизайнерууд монгол баатар эр, монгол гэр зэрэг сэдвийг сонгон авч, загвараа бүтээжээ.