Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооноос тус дүүргийн Сонгуулийн хороо хууль бус үйл ажиллагаа явуулж XII тойрогт нэр дэвшиж байгаа А.Гантулгыг тодорхойгүй шалтгаанаар орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлаж, хаслаа хэмээн хэвлэлийнхэнд хандсан юм. Энэ үеэр нэр дэвшигч А.Гантулгаас тодрууллаа.
-Ямар үндэслэлээр таны нэрийг жагсаалтаас хассан юм бол. Энэ талаар тодруулахгүй юу?
-Хан-Уул дүүргийн МАН-ын хороонд гэсэн албан бичигт “А.Гантулга нь Нийслэл, орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон тул, мөн уг хүсэлтийг холбогдох байгууллага нь хүлээн авч бүртгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа учраас нэрсийн жагсаалтаас хасах асуудлыг шийдвэрлэж өгөөч” гэсэн утгатай бичгийг ирүүлсэн байна лээ. Орон нутгийн, нийслэлийн ИТХ-д нэр дэвшихээр өргөдөл, бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ч нийслэлийн Иргэдийн хуралд нэр дэвшээгүй.
Ингээд дүүргийн Иргэдийн хуралд XII тойрогт нэр дэвшихээр материалаа бүрдүүлээд есдүгээр сарын 6-нд өгсөн. Гэтэл гэнэтхэн дэвшүүлэхгүй гэсэн асуудал гарлаа. Монгол Улсын хууль, тогтоомжид хүний эрхийн асуудал байгаа. Сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна. Ямар үндэслэлээр нэрийг маань жагсаалтаас хасч байгааг ойлгохгүй байна. Тиймээс шүүхэд хандаж, эцсийн шийдвэрийг нь хүлээнэ. Ямар ч гэсэн хууль бус зүйлийг таслан зогсоох арга хэмжээг авна.
-Та ажлаа хэзээ өгсөн бэ?
-Хуульд “Дөрөвдүгээр сарын 1-нд өргөдлөө өгөөд бүртгэж авснаас хойш төрийн ажлаа хийхгүй байвал зохино” гэж заасан байдаг. Би есдүгээр сарын 6-наас хойш ажлаа хийгээгүй. Гэтэл ийм асуудал тавьж байгаа нь сонин. Хамгийн гол нь яагаад хассан шалтгааныг нь ойлгохгүй байна.
-Дүүргийнхээ Сонгуулийн хорооноос ямар шалтгаанаар хассан талаар тайлбар авсан уу?
-Тогтоол нь гарсан болохоор тайлбар авах шаардлагагүй. Шүүхээр явахаас өөр аргагүй болсон. Шүүх л эцсийн байдлаар хүчингүй болгох юм. Өөр ямар ч арга байхгүй. Хан-Уул дүүргийн Сонгуулийн хороо асуудалтай ажиллаж байна. Тиймээс энэ асуудлаар дүүргийн Ардчилсан нам Захиргааны хэргийн шүүхэд хандах болно.
-Таны нэр дээр ирсэн өргөдөл МАН-аас ирсэн гэсэн. Энэ үнэн үү. Сонгуулийн хорооны дарга Ж.Ичинноров аль намын хүн юм бол?
-Үнэн. МАН-аас ирүүлсэн бичгийг үндэслэн хассан гэсэн. УИХ, нийслэлийн сонгуулиар МАН олонх болсон. Нийслэл дээр Сонгуулийн хорооны дүүргийн дарга нарыг сонгодог. Ж.Ичинноров Ардын намын хүн.
Р.Оюун