Монголын Хуульчдын холбооноос ээлжит бус Их хурлаа аравдугаар сарын 14-нд хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Монголын Хуульчдын холбооны Хуульчдын нэгдсэн бүртгэлд 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 5405 хуульч бүртгэлтэй, үүнээс 4838 хуульч мэргэжлийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдаг. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй эдгээр хуульч нь Их хурлын төлөөлөгчөөр нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд Их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл байна.
Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг энэ сарын 23-ны 08:00 цагаас есдүгээр сарын 26-ны 22:00 цагийн хооронд зохион байгуулна. Харин нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа энэ сарын 27-ны 08:00 цагаас 29-ний 22:00 цагийн хооронд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mglbar.mn цахим хуудасны “Их хурал-2016” цэс болон 70116004 утсаар холбогдож авах боломжтой.