Нэг л өдөр бид Азийн бар Хонг Конг шиг аль эсвэл Америк, Япон шиг хөгжингүй улс орон болчихгүй. Маргаашийн би өчигдрийн би-гээсээ өчүүхэн ч болов ахисан бол энэ шилдэг нь болох арга зам байдаг шиг хөгжингүй улс орны нууц нь тогтвортойгоор, тууштайгаар, тасралтгүй хөгжилд хүрэх зөв алхмуудыг хийсэнд байгаа юм. Тогтвортой хөгжил гэдэг ойлголтыг та дунд сургуульд байхдаа нийгмийн ухааны хичээл дээр үзэж байсан уу? Эсвэл хэн нэгнээс энэ тухай сонсож байсан уу?
Дэлхийн 193 орны удирдагчид 2015 оны 9-р сарын 25-нд 2030 он хүртэлх дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөр болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан билээ. Тогтвортой хөгжлийн хоорондоо харилцан хамааралтай 17-н зорилго, 169-н зорилт нь хэнийг ч орхигдуулалгүй, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, эх дэлхийгээ хамгаалж, хүн төрөлхтнийг тайван амгалан, баян чинээлэг, эрх тэгш амьдрах боломжоор хангах дэлхий нийтийн зоилго юм.
Монгол улс дэлхийн тогтвортой хөгжлийн зорилгод албан ёсоор нэгдсэн нь бидний хувьд тэмдэглэлт явдал болсон билээ. Энэ жил Тогвортой хөгжлийн зорилтын 1 насны ой тохиож байна. Энэхүү зорилтуудад дэлхийн өнцөг бүрийн хүн бүрийн хүсэл, зорилго шингэсэн байгаа. Африкийн нэгэн тосгонд төрсөн бяцхан хүүгийн хүсэл, Араб, Энэтхэгийн аль нэг буланд сурахыг, боловсрол эзэмшихийг хүссэн залуус, Биологийн шинж чанар, хэл сэтгэхүйгээрээ ялгаатай ч нэг л хэлээр инээмсэглэдэг олон мянган хүмүүсийн чин хүсэл тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбоотой. Бүх л хүн хамгийн сайныг сонгохыг хүсдэг. Бүх л хүүхдүүд хүчирхэг залуучууд болохыг мөрөөдөцгөөдөг. Харин энэ гэгээлэг мөрөөдөл шашны, дайны, нийгмийн, золиос болохыг та зөвшөөрнө гэж үү? Олон мянган охид бүсгүйчүүд хүчирхийллийн золиос болохыг бид хүлээн зөвшөөрөхгүй!
Хязгааргүй хэрэглээндээ хариуцлагагүй ханддаг зан суртахууныг бид хүлээн зөвшөөрөхгүй! гэх зэргээр бид дэлхий нийтээр тулгамдаж байгаа асуудлууд, наашлаад Монгол улсад тулгамдаж байгаа асуудлуудыг дээрх зорилгуудын хүрээнд хөндөж, шийдлийг олж шийдвэрлэх, хүн бүрийг татан оролцуулах нь чухал юм.
Тиймээс бид тогтвортой хөгжлийн зорилтуудад нэгдэж, ойлгож, түгээж, суралцаж, эрүүл нийгэм, хүртээмжтэй засаглал, хариуцлагатай хэрэглээг дэмжих, түүнийг тогтвортойгоор хөгжүүлэх нь чухал.
Дэлхийн 80 гаруй оронд Тогтвортой хөгжлийн зорилтын нэг насны ойг тэмдэглэхийн сацуу хүн бүхний хариуцлагатай хэрэглээ болон оролцоо Тогвортой хөгжлийн зорилтод хэрхэн хувь нэмэр оруулах боломжийг хамтдаа эрэлхийлэх бүтээлч чуулган болох гэж байна. Шинийг санаачлагч, бүтээгч, манлайлагч залуус нэгдэн 3 дах жилдээ Social Good Summit Mongolia арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа юм. Швейцарийн Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр иргэний нийгэм, залуучуудын байгууллагын санаачлагатайгаар Мэдээлэл Технологийн Үндэсний парктай хамтран энэхүү арга хэмжээг 200 гаруй оролцогчтойгоор 9-р сарын 24-ний өдөр 9 – 18 цагийн хооронд зохион байгуулна.
Арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг:
https://www.facebook.com/MNGSocialGood
facebook.com/MNGSocialGood,
twitter.com/MNG_SocialGood,
youtube.com/user/MNGSocialGood
instagram.com/MNG_SocialGood #MNG_SocialGood
#2030NOW
Бусадтай өөрийн бодол санаагаа хуваалцах, тогтвортой хөгжлийн зорилтын талаарх өргөн хүрээний мэдээлэл авах, өөрт болон амьдарч буй нийгэмдээ эерэг өөрчлөлт авч ирэх хувь нэмрээ оруулах боломжийг битгий алдаарай. Хөгжлийг ардчилсан нийгмийн мэдээлэлтэй, идэвх оролцоотой иргэд авчирдаг.
Өнөөдөр бол боломж. Та “одоо нэгдэж, маргааш хэрэгжүүлээрэй”.
“Connecting today”
“Creating tomorrow”