Сибирийн тайгад төөрсөн Цэрэн Допчут хүү 72 цагийн дараа буюу гурван өдрийн дараа эсэн мэнд олдлоо хэмээн Siberian Times мэдээллээ. Гурван настай Цэрэн Допчут гэрийнхээ ойролцоо нохойтойгоо тоглож байхдаа алга болжээ.
Цэрэн хүү өөрт байсан шоколадыг идэн амь зогоож, модны доор хуурай газар олж тэнд унтаж байсан тухайгаа ярьсан байна.
Шөнөдөө агаарын температур 0 хүрдэг, чоно, баавгай зэрэг зэрлэг амьтад амьдардаг их тайгаас эсэн мэнд эргэн ирсэн Цэрэн хүүг орон нутгийн иргэд баатарлаг хүү хэмээн нэрлэж буй юм. Мөн нутгийн иргэд түүнийг Маугли хэмээн нэрлэжээ.
Хүүг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын албан хаагч нар, гадна орон нутгийн иргэд гээд 100 гаруй хүн оролцсон байна. Мөн нисдэг тэргээр 120 км.кв талбайг самнажээ.
Цэрэн хүү эсэн мэнд олдсон талаар Тувагийн Пий Хемский дүүргийн захирагч Шолбан Кара-оол "Ура Цэрэн хүү эсэн мэнд олдлоо. Бид гурван хоногийн турш эрэн хайх ажиллагаа явуулсны эцэст түүнийг Хута тосгоноос өмнө зүгт гурван километр зайтай газраас оллоо" гэв.
Хута тосгонд 400 хүн аж төрдөг. Мөн 63 айл бий. Цэрэн хүү тайгад төөрсөн гэх мэдээг сонсоод нутгийн иргэд бүгд нэгдэж, бяцхан хүүг хайх эрлийн ажиллагаанд өдөр шөнөгүй оролцжээ.
Эх сурвалж: Siberian Times