Дунд сургуулийн 12-17 насны сурагч, их, дээд сургуулийн 1-2 дугаар курсын оюутнуудыг эр зоригийн түүхээ хуваалцаж, АНУ-д аялахыг Хувь хүний хөгжлийн институтээс санал болгож байна.
“Эр зоригийн түүх” эссе бичлэгийн уралдаанд оролцогч өөрийн амьдралд тохиолдсон зовлон бэрхшээлийг даван туулж, тэсвэр хатуужил, эр зоригтой болсон түүхээ арваннэгдүгээр сарын 15- 30-нд ирүүлэх аж.
Шилдгээр шалгарсан 10 эссег АНУ-ын Бостонд төвтэй “Max Courage” олон улсын байгууллагад илгээх юм. Харин хамгийн шилдэг цорын ганц эссений эзэнд АНУ-д аялах эрх олгох юм байна. Мөн үе тэнгийн бусад хүүхдэд үлгэр дууриал үзүүлэх зорилгоор шилдэг 100 эссег ном болгон хэвлэхээр болжээ.