Олон улсад Dias & Riedweg нэрээр танил болсон Бразилийн уран бүтээлч Маурисио Диас, Швейцарийн уран бүтээлч Уолтер Риедвег нар манай улсад ирнэ.
Маурисио Диас, Уолтер Риедвег нар нийгмийн эмзэг давхаргыг бүтээлийнхээ сэдэв болгон, түүх, архив, бодит хүмүүс, орон зайг илэрхийлэх хэрэгсэл болгон ашигладаг юм.
Рио де Жанейрогийн сэтгэцийн эмнэлгийн өвчтөнүүд, гэр оронгүй, гудамжны хүүхдүүд, АНУ-ын Флорида мужийн хүүхдийн засан хүмүүжүүлэх газар, насанд хүрэгсдийн шоронгийн хоригдлууд, Швейцарт цагаачдын хуаранд түр хугацаанд амьдарч буй олон үндэстний хүүхдүүдийг үйл хөдлөлийн урлагтаа татан оролцуулж тэдний сэтгэл зүй, мэдрэхүй, ахуй орчинг урлагийн хэллэг болгон ашиглаж, түүгээрээ дамжуулан олон нийт, нийгэмтэй харьцан, олон талт асуудлуудыг дэвшүүлэн тавьдаг байна.
Тэд ядуусын хорооллын гэр оронгүй хэдэн зуун хар арьстан хүүхдүүдийг Рио де Жанейрогийн Орчин үеийн урлагийн музейд үзэсгэлэнгийнхээ нээлтэд урин оролцуулж, шуугиан дэгдээж байсан түүхтэй.
Тэд нийгэм, улс төр, хувь хүн, байгаль орчин, эдийн засгийн олон талт томоохон асуудлуудыг дэлгэн тавихын сацуу, үзэсгэлэнгийн танхим дэхь үзэгчдийг бүтээлийн нэг хэсэг болгон хувиргаж, тэднээс дэвшүүлсэн асуултуудад хариу нэхдэгээрээ олон уран бүтээлчдээс ялгарна.
Тэд нийгмээс таслагдаж, гадуурхагдсан хүмүүстэй нүүр тулан ажиллаж, дарагдаж, хаягдсан, нуугдмал асуудлуудыг хамгийн орчин үеийн хэлбэр, хэллэгээр илэрхийлснээр нийгмийн олон давхаргыг хооронд нь сүлэлдүүлж, харилцааны шинэ орон зайг үүсгэдэг байна.
Маурисио Диас, Уолтер Риедвег нар Сао-Паологийн биенналь (1998, 2002 он), Истанбулын биенналь (1998 он), Венецийн биенналь (1999 он), Гаваннагийн биенналь (2003 он), Гванжугийн биенналь (2006 он) болон Документа 12 (2007 он) зэрэг олон улсад хамгийн нэр хүндтэй, томоохон үзэсгэлэнгүүдэд оролцсон юм.
Түүнчлэн бие даасан үзэсгэлэнг нь Барселона хотын Орчин үеийн урлагийн музей, Хельсинкийн Киасма музей, Токио дахь MOMA, Парисын Помпеду, Le Plateau галерей, Копенгагены Орчин үеийн урлагийн төв, Нью-Йорк дахь Америк нийгэмлэг тус, тус зохион байгуулжээ. Хамгийн сүүлд гэхэд Швейцарын Люцерн хотын Урлагийн музей ретроспектив буюу бүхий л замналыг нь харуулсан бүрэн хэмжээний үзэсгэлэнг нь дэлгээд буй юм.
Эдгээр гайхалтай уран бүтээлчидтэй уулзах боломжийг Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлаг, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, 976 Арт Галерей олгож байна.Уулзалт энэ сарын 28-нд 15:00 цагаас Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд эхэлнэ.