Авто тээврийн үндэсний төвөөс орон нутагт цаг агаарын байдал ямар байгаа талаар шуурхай мэдээлж байна.
Цас орж, явган шуурга шуурч буй тул орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчих мөн цаг агаарын байдлаас шалтгаалж хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй байгааг анхаарууллаа.
Өчигдөр Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад цас орж, зарим сумдад хөрсөн дээр цочир хүйтэрсэн бол өнөөдөр 09.00 цагийн байдлаар Дундговь, Говьсүмбэр аймгууд, 10.00 цагийн байдлаар Дундговь, Баянхонгор, Булган, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумаас Хэнтий аймаг хүртэл, Төв аймгийн сумуудаар цас орж, явган шуурга шуурч байна. Иймд орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Есдүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орно.
Салхи 28, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.