БНХАУ-д баригдсан дэлхийн хамгийн том радио телескоп ажиллаж эхэллээ. 500 метрийн диаметр бүхий телескоп анхны дохиогоо сансраас хүлээн авсан бөгөөд бүх тохиргоог хийж, бүрэн ашиглах хүртэл гурван жил шаардлагатай юм байна.
Хар матер судлах хиймэл дагуул, квант харилцаа холбооны хиймэл дагуул, Тиангун-2 сансрын станцыг хөөргөсөн гээд БНХАУ сансар судлалын шинэ эрин үеэ энэ онд эхлүүллээ.
Хэдийгээр сүүлийн есөн сарын хугацаанд өөр сансар судлалын агентлагуудын хэдэн жил хийдэг ажлыг гүйцэтгэсэн боловч одоогоор ямар нэг ахиц харагдахгүй хэвээр байна.
Өнгөрсөн долдугаар сард бүтээн байгуулалтын ажил дуусаж, өчигдөр нээлтээ хийсэн FAST телескопын хувьд орчлонгийн үүслийн талаар судална гэж БНХАУ-ын сансар судлалын агентлагийн туслах мэргэжилтэн Чиан Лей хэлжээ.
Тианян буюу “Диваажингийн нүд” хэмээн нэрлэсэн телескопын бүтээн байгуулалт таван жилийн өмнө Хятадын баруун өмнөд хэсэгт эхэлсэн бөгөөд орчмыг нь радио долгионгүй болгохын тулд 9000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Анх 100 сая ам. долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байсан ч өнөөдрийн байдлаар БНХАУ энэ төсөлд 180 сая ам. доллар зарцуулжээ.
Асар том хэмжээтэй учраас энэ телескоп орчлонгийн захаас ч мэдээлэл цуглуулж чадна. Бүрэн ажиллагаанд орсны дараа бидний орчлонгийн талаарх ойлголтыг өөрчилж, анхны одод хэрхэн үүссэн, магад бүр амьдралын ул мөр ч илрүүлж болох юм.