Монголын хөлбөмбөгийн холбооны тэмцээн уралдаануудаас нэр хүнд, шагналын чангаараа хамгийн дээд зэрэглэлд тооцогдох “Хүрхрээ” лигийн 16 дугаар тойргийн хүрээнд нийслэлээрээ овоглосон багууд тоглолоо.
“Улаанбаатар сити” болон “Улаанбаатар” багууд энэ улирлын эхний тоглолтдоо Б.Төгсбилэг, Г.Гангэрэл нарын гоёмсог гоолуудаар тэнцэж байсан. Энэ удаагийн тулаанд “Улаанбаатар” хожих юм бол өрсөлдөгчийнхээ дээр бичигдэх боломжтой байсан юм. Тийм ч учраас Фукуда Жуны залуус тоглолтыг санаачлагыг эхнээс нь гартаа авч тоглов.
Нэгдүгээр үеийн 16 дахь минутад “Улаанбаатар” багийн хагас хамгаалагч О.Дэлгэр торгуулийн талбайн гаднаас тооны харьцааг нээсэн. Түүний гоолын баяртай зэрэгцээд 18’ Р.Содномрагчаа багийнхаа тэргүүллийг дахин нэг гоолоор нэмсэн юм. Түүгээр ч зогсохгүй эхний хагасын сүүлийн мөчид “Улаанбаатар” багийн ахлагч А.Чинзориг тоог 3:0 болгон, тэргүүллээ баталгаажуулах боломжтой байсан ч түүний цохисон бөмбөгийг Итали хаалгач Ратто Жиакома амжилттай хаасан.
Хоёрдугаар үед “Хотынхон” үр дүнг эргүүлэхийн төлөө хүчтэй тэмцлийг өрнүүлсээр 71 дэх минутад М.Батхишигийн гоолоор тоог 2:1 болгон ойртуулсан. Мөн Орос легионерь Н.Р.Алексей нь хаалга руу хоёр ч удаа унаж татсан гоёмсог цохилтыг хийхэд нэг нь хаалганы шон онож, нөгөөх нь тун ойрхон өнгөрсөн. Тийнхүү тоглолтын цаг дуусахад “Улаанбаатар” 2:1-ээр хожиж 20 оноотой болсноор хүснэгтийн зургаа дугаар байрт бичигдээд эхэллээ.