Францын Ницца хотод халдлага үйлдэхээр бэлтгэж байсан хоёр бүсгүйг өчигдөр саатуулжээ. Тодруулбал, тэдний нэг нь 17 настай Эва, нөгөө нь 19 настай Сорайя гэгч аж. Цагдаа нар гэрт нь нэгжлэг хийсэн бөгөөд сэжиг бүхий зүйлс олдоогүй байна.
Тусгай албаныхан тэднийг Сирид амьдардаг жихад Рашид Кассимтэй мессенжерээр холбогдсон болохыг тогтоожээ. Өсвөр насны хоёр бүсгүй түүний шахалтаар халдлагад бэлдэж байжээ. Тэрээр ямар обьект руу хэрхэн халдах талаар зааварчилгаа өгч байсныг охид хүлээсэн байна.
“Parisien” сонины онцолсноор хоёр бүсгүйн нэг нь урьд нь халдлага үйлдэх хуйвалдаанд оролцож байсан. Цагдаа нар мөн түүнээс мэдүүлэг авч байсан удаатай аж. Ницца хотноо өнгөрсөн долдугаар сарын 14-нд Үндэсний баяр тохиосон юм. Мөн өдөр дэлхий нийтийг цочроосон аймшигт халдлага болсон юм.
Тус хотын оршин суугч 31 настай Мохамед Лахуаж Бухлель гэгч эргийн хавиар амарч байсан иргэд рүү ачааны машинаар дайрсан юм. Үүний улмаас 90 орчим хүн амиа алдсан билээ. Харин дээрх хоёр эмэгтэй алуурчны гэрээс холгүй амьдардаг байсан байна.
Цагдаа нар алуурчныг буудаж устгасан юм. “Лалын улс” бүлэглэл уг хэргийн хариуцлагыг хүлээхээ мэдэгдэж байв.
Эх сурвалж: ИТАР-ТАСС