09.00-12.00 цагийн хооронд
НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ХНХЯ, МХЕГ, ЭМШУИС, хөдөлмөрийн Нөхцөл хэмжилт шинжилгээний төвийн холбогдох албан тушаалтнууд болон эрсдэлтэй аж ахуй нэгж байгууллагуудын ажил олгогч,ХАБЭАА ажилтан, инженер, үйлдвэрийн эмч, эрүүл ахуйч нар оролцоно.
10.00 цагаас
ТЕГ-ын 7 давхарт “Татварын орчны шинэтгэл” сэдэвт онол практикийн бага хурал болно.
10.30 цагаас
“International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна.
11.30 цагаас
УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүд болон замын даргын томилгоотой холбоотой асуудлаар Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагаас
- Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдэд дүүргийн Сонгуулийн хорооноос үнэмлэхийг нь гардуулна.
- Үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонины 20 жилийн ойн хүрээнд “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан үе үеийн гэрэл зурагчид уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байна. Үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд болно.
- Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа “Туушин” зочид буудлын 5-р давхрын “Соёмбо” танхимд болно.
- Олон улсын Түншлэл уулзалтын талаар хэвлэлийн бага хурал ГХЯ-нд болно.
- Монгол Улсын Засгийн газраас аравдугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тунхагласантай холбоотой “HR Club”-ээс зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа нээлтэд зориулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.