Ойрын үед орон нутгийнхан их л хөлтэй өнжих төлөвтэй. Энэ сарын сүүлээр болон ирэх сард Булган, Дорнод, Орхон-Уул, Төв, Завхан, Баян-Өлгий аймагт бизнес түншлэл, үзэсгэлэн яармагууд зохион байгуулагдах нь. Зөвхөн эдгээр арга хэмжээ ч биш эдийн засаг хямралтай, хүнд хэцүү байгаа энэ үед компани, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй бизнес форум, үзэсгэлэн худалдаа энэ жил илт өссөн. Гагцхүү үр дүн нь юу вэ гэдгийг л өнөөдөр хөндөж ярих цаг нь болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Мэдээлэл технологийн үндэсний паркт болсон “Монгол брэндийг БНХАУ-ын зах зээлд” үзэсгэлэн худалдаа, бизнес уулзалтын үр дүнд Хятадын худалдааны хамгийн том цахим сүлжээ болох Алибабагаар дамжуулан манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд борлуулахаар ярилцсан байна.
Энэ сайхан мэдээ. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд нэг асуудал бий. Тэр нь манай бизнес эрхлэгчдэд өгсөн “гэрийн даалгавар” юм. Яахав, тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй ч үүнийг шийдэх гарц бас ч гэж олддог аж. Харин хамгийн ярвигтай нь буюу бараг биелэх боломжгүй нэг зүйл нь олон улсын чанар, стандартыг бараа бүтээгдэхүүндээ нэвтрүүлэх зорилт юм. Зөвхөн энэ удаа ч биш бараг бүх бизнес уулзалт, яармаг худалдааны дараа энэ сэдэв хөндөгддөг.
“ГЭРИЙН ДААЛГАВАР”-АА ХИЙЧИХ Л ДЭЭ, БИЗНЕСМЭНҮҮД ЭЭ!
Манай компанийн захирлууд юм л бол монгол брэнд, гадаад зах зээлд экспортолно гэж ярьсаар нэг л мэдэхэд 20 гаруй жилийг үджээ. Энэ хугацаанд хэдхэн ажилтнууд салбар дотроо холигдож солигдсоноос биш үнэндээ дэлхийд тэргүүлэх нэг ч монгол брэнд төрсөнгүй. Тэр ч байтугай компани нь өсч хөгжиж, бүтээгдэхүүн үйлчилгээ нь ч олигтой сайжирсангүй. Нэг талаасаа маркетингийн идэвхжүүлэлтийн нэг хэлбэр учраас бизнес уулзалт, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй нь сайн хэрэг.
Нөгөө талаасаа хэрэглэгчдэд цөөн хэдэн өдөр ч гэлээ элдэв нэмэгдэлгүй, үйлдвэрийн үнээр сонирхсон бараа бүтээгдэхүүнээ авах боломж олгодог учраас иймэрхүү төрлийн арга хэмжээнд дуртай байдаг. Гэхдээ хамгийн гол зорилго буюу бизнес түншээ үнэхээр олдог уу, ашигтай гэрээ байгуулж, хэлцэл хийж чаддаг уу гэсэн асуултад бизнес уулзалтад оролцогчдын олонх нь яг таг шууд хариулж, чадахгүй дүлэгнэж байдаг нь нууц биш.
Зарим нэг нь “Бид зөвхөн бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэж ирээгүй. Хамтран ажиллах түншээ хайж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан танилцуулж байгаа юм” хэмээн цайруулдаг. Харин нөгөө хэсэг нь “Би зүгээр л худалдагч. Манай захирлаас асуу” гэнэ. “Захирал нь хаана байгаа юм бол” гэж асуухаар “Ирээгүй”. “Хэзээ ирэх вэ” гэвэл “Мэдэхгүй” гээд л жишүү хараад суучихна. Дахиад юм асуухаас ч зүрхшээмээр ааш араншинг биеийнхээ хэлэмжээр түвэггүйхэн ойлгуулчихдаг авьяас тэдэнд бий.
Үлдсэн хэсэг нь “Олигтой борлуулалт хийж чадсангүй. Дарга, сайд нар ч өөрсдөө үзэгдсэнгүй” гээд гоморхож суудаг. Ийм л өнгө төрхтэй олон янзын үзэсгэлэн худалдаа, бизнес форум энд тэндгүй болж байна. Уг нь төр, хувийн хэвшлийнхэн түншилж, бизнес эрхлэгчдээ дэмжих оролдлого, санаачлага бол байгаад байдаг.
Гэтэл нэг л урагшилж өгөхгүй байгаа гол шалтгаан нь олон улсын чанар, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн гаргах гэнэ. Тэгээд ч брэнд гэдэг бол хамгийн шилдэг нь буюу хаана ч, хэн ч түүнийг орлуулж хийх боломжгүй бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Үүнээс өмнө хүссэн, хүсээгүй заавал хийх ёстой нэг ажил нь олон улсын зах зээлд танигдсан, нэр хүнд бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Харин манайхан энэ шатыг алгасаад шууд л “дэлхийг эзлэх” хүсэлтэй гэнэ.
“НУУЦ НОЁНТОН” БАЙХЫН УЧИР
Гадаад, дотоодод олон удаагийн бизнес форум, үзэсгэлэн худалдааг удирдан зохион байгуулдаг нэгэн эрхэм “Үнэндээ манай компаниуд өрсөлдөх чадваргүй байна. Энэ нь ихэнх нь гэр бүлийн компани байдагтай холбоотой. Гэхдээ гэр бүлийн компани гээд аав нь захирал, ээж нь санхүүг нь барьдаг байх албагүй. Чадварлаг СЕО-г ажиллуулах хэрэгтэй. Тэгвэл компанийн өрсөлдөх чадвар өснө. Гэтэл манай захирлууд бүх юмны эзэн байх гээд байдаг.
Уг нь өөрөө морио уяад, эхнэр хүүхэдтэйгээ далайн эргээр зугаалаад явж байх ёстой байхгүй юу” гэсэн юм. Гадны Хөрөнгийн биржүүд дээр томоохон компанийн хувьцааны үнэ өсч, буурч байгаа тухай мэдээлэл нийгмийг тэр чигээр нь донсолгож байгааг бид зөвхөн киноноос л хардаг. Харин манайд компаниудын хувьцаа өсч, буурч байгааг хэн ч тоодоггүй.
Зөвхөн тэр компанийн эзэд нь буюу цөөн хэдэн гэр бүл л санаа зовдог нь маргашгүй үнэн. Тэдний ихэнх нь хаалттай буюу зөвхөн нэг гэр бүл, ураг төрлийн компани байдаг учраас тэр. Харин үүнийхээ оронд нээлттэй компани болж, хувьцаагаа олон нийтэд арилжвал таны компанид зөвхөн танай гэр бүл биш нийтээрээ санаа зовох нь ээ. Үгүй бол өрсөлдөх чадваргүй, гэр бүлийн компаниудын бизнесийн ихэнх нь 2-3 дахь үе дээрээ дампуурдаг гэсэн судалгааг мэргэжлийн хүмүүс гаргасан байналээ.
Г.Ганчимэг