Сайн мэдээ. Манай нарны аймгийн хамгийн том гараг Бархасбадийн дагуул Европа их хэмжээний шингэн ус цацдаг болохыг НАСА албан ёсоор баталлаа. 2012 оны сүүлээр анх Хаббл дуран авай 200 орчим километрийн өндөрт ус оргилж байгааг илрүүлснээс хойш эрдэмтэд гурван удаа яг тийм зүйлийг илрүүлжээ.
Хариултыг бид одоохондоо мэдэхгүй, гэхдээ нэг л өдөр мэднэ
Нэг талаас үүнийг амьдралын ул мөртэй холбон тайлбарлаж байгаа бол илүү шинжлэх ухааны талаас нь авч үзвэл Европагийн хэдэн километр үргэлжлэх мөсөн давхрагын доорх асар том далайг бид ямар ч асуудалгүй судлах боломжтой аж.
2012 оноос хойш эрдэмтэд ус оргилж буй үйл явдлыг дахин илрүүлэхээр ажилласан боловч амжилтад хүрэхгүй байсаар 2014 он нэг, гурав, дөрөвдүгээр сард дараалан гурван удаа бүртгэж авснаа одоо олон нийтэд зарлаж байна.
Ийм их хэмжээний ус цацарч байгаа явдал нь НАСА-ийн 2020 оны үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Европа даалгаврыг биелүүлэхэд түлхэц болох юм. Бархасбадийн тойрог замд ажиллах энэ хөлөг хэдэн жилийн хугацаанд Европагийн дэргэдүүр хэд хэдэн удаа өнгөрөх бөгөөд энэ хугацаандаа хангалттай судалгаа хийнэ гэж үзжээ.
Нэгдүгээрт бид Европагийн далайг судална, харин цаашлаад бидний мөнхийн асуулт болох “ТЭНД АМЬДРАЛ БИЙ ЮУ?” гэдэгт шинжлэх ухааны үндэстэйгээр хариулах юм.
Эрдэмтэд анх 1979 онд Вояажер хөлгийн ачаар Европагийн гадаргуу дээр цуурсан мөсөн бүрхүүл байгааг илрүүлж, 1990-ээд онд Бархасбадийн тойрог замд найман жил ажилласан Галилей хөлгийн ачаар тэнд далай байгааг тогтоож байсан бол өнөөдөр Европа дээр хүчилтөрөгчийн хэмжээ устөрөгчөөс 10 дахин их болохыг тогтоолоо.
Энэ энгийнээр дэлхийтэй ижил гэсэн үг бөгөөд хэрэв шаардлагатай хэмжээний химийн элементүүд байх аваас тэнд АМЬДРАЛ бий гэсэн үг юм. Харин ямар түвшинд хөгжсөн амьдрал вэ? Хариултыг бид одоохондоо мэдэхгүй, гэхдээ нэг л өдөр мэднэ.
Эх сурвалж: SPACE