Саудын Арабын 14 мянган эмэгтэй шариатын хуульдаа өөрчлөлт оруулахаар хүсэлт гарган, гарын үсгээ зурж Засгийн газартаа өргөн барьжээ. Ингэхдээ зарим эмэгтэй овог нэрээ бүтнээр нь бичсэн талаар мэдээлсэн байна. Мөн Саудын Арабын хааны ордонд ийм төрлийн хүсэлт бүхий цахилгаан ч хэдэн мянгаараа ирсэн гэнэ.
Учир нь шариатын хуулинд эмэгтэй хүн ямар нэгэн зүйл хийхийн тулд нөхрөөсөө, эцгээсээ, ахаасаа гээд асран хамгаалагчаасаа заавал тусгай зөвшөөрөл авсан байх ёстой аж.
Энэхүү нийгмийн гаж тогтолцоог халах зорилгоор Саудын Арабын эмэгтэйчүүд кампанит ажлыг өрнүүлж, хуулийн заалтдаа өөрчлөлт оруулахыг эрх баригчдаасаа шаардах болсон байна.
Шариатын хууль мөрддөг орнуудад эмэгтэй хүний эрх, эрх чөлөө маш хязгаарлагдмал гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, гэр бүлээ батлуулах, цуцлуулах, боловсрол эзэмших, ажилд орох, нөхрийн зөвшөөрөлгүйгээр хилийн дээс алхах зэрэг нь хориотой.
Тэр байтугай хагалгаа хийлгэх, жолоо барих, байр хөлслөх зөвшөөрлийг ар гэрийнхнээсээ тэр дундаа нөхөр, эцэг, ахаасаа авсан байх шаардлагатай.
Тиймээс энэ тухай хуулийг өөрчлөхтэй холбоотой кампанит ажлыг нийгмийн сүлжээгээр ч идэвхтнүүд эрчимтэй явуулах болсон байна. Тэдний нэг нь Азиз Аль-Юсуф гэгч эмэгтэй аж. Тэрээр 2013 онд жолоо барьсныхаа төлөө хуулиараа шийтгүүлж хоригдож байсан удаатай. Тэрээр “Эмэгтэй хүн 18, 21 нас хүрсэн бол насанд хүрсэн хүний адил харьцах ёстой. Асран хамгаалагч бидэнд хэрэггүй” гэв.
Таван жилийн өмнө үүнтэй адил кампанит ажил өрнөж байжээ. Гэвч тухайн үед олонхийн дэмжлэг авч чадаагүй тул тэгэсгээд намдсан гэх. Харин энэ удаагийнх үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Азиз Аль-Юсуф бүсгүй онцолжээ. Одоогоор энэ талаар тус улсын эрх баригчид албан ёсоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Өнгөрсөн долдугаар сард хүний эрхийг хамгаалах “Human Rights Watch” байгууллага дээрх сэдвээр өгүүлэл нийтэлсэн нь олны анхаарлыг татах болсон. Үүний дараа тус улсын жиргээчид уг сэдвээр идэвхтэй жиргэх болж, кампанит ажлыг өрнүүлсэн нь энэ. Мөн Саудын Арабын зарим эмэгтэй гартаа “Би өөрөө өөртөө асрагч” гэсэн бичиг бүхий резинэн материалаар хийсэн бугуйвч зүүх болсон гэнэ.
Хүний эрхийг хамгаалах "Human Rights Watch" байгууллагын судлаач Кристина Бекерлэ ярихдаа “Үнэндээ бид шариатын хуульд өөрчлөх оруулахтай холбоотой кампанит ажил эмэгтэйчүүдийн дунд ийм их дэмжлэг авна гэж төсөөлөөгүй” гэв. К.Бекерлэ “Эдгээр эмэгтэйчүүд хоёрдугаар хүн байж гадуурхагдан цаашид ийм байдалтай байхыг хүсэхгүй байна. Тэд эрхээ хамгаалахын төлөө тэмцсээр байх юм. Төр засаг нь эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах талаар үгийг нь сонсох цаг ирсэн гэдгийг дээрх үйл явдал харуулж байна” гэсэн байна.
Шариатын хуульд өөрчлөлт оруулах кампанит ажлыг дэмжих нэгэн байхад бас эсэргүүцэх хүн ч цөөнгүй байна.
Эх сурвалж: BBC