Дээд зэрэглэлийн шаазан эдлэл нь анх 2000 жилийн өмнө Хятадад үүссэн гэдэг. Тийм ч учраас дэлхий нийтээрээ зөвхөн дээд зэрэглэлийн шаазанг Bone China, Fine China, China гэх зэргээр гарал үүслээр нь дуудаж нэршсэн байдаг.
Тэгвэл энэхүү алдарт Bone China буюу Хятад гангар шаазанг онцгой болгодог зүйл нь амьтны гаралтай ясыг буталж үнс мэт нарийн ширхэгтэй болгон каолин болон чулуулаг шавартай холин 1200С халуунд шатаан биежүүлэх байна.
Дийлэнх нь амьтны яснаас бүтдэг энэхүү шаазанд 2 төрлийн болорын найрлага агуулагддаг байна. Тиймээс ч гангар шаазан нь орц найрлага болон хийж буй нарийн технологи зэргээс нь үзэхэд яахын аргагүй тансаг зэрэглэлийн ангилалд ордог ажээ.
Гангар шаазан хийж үйлвэрлэдэг цөөн тооны алдартай брэндүүд байдгаас, Амеркийн LENOX олон жилийн хугацаанд тогтмол амжилттай үйл ажиллагаа явуулсаар иржээ. Lenox брэнд нь Америкийн Хойд Каролина дахь өөрийн үйлдвэртээ дээд зэрэглэлийн шаазанг загвар дизайны давтагдашгүй шийдэлтэйгээр, гар аргаар боловсруулж, үнэт металаар чимэглэн, ур хийц чанарын өндөр түвшинд хийдэг байна.
LENOX-ийн зоогийн иж бүрдэл АНУ-ын Цагаан Ордоны үе үеийн олон ерөнхийлөгч нарын ширээг чимсээр ирсэн бөгөөд өөр өөрийн өнгө дизайн бүхий LENOX–ийн цуглуулгууд ордоны тусгай өрөөнд хадгалагддаг гэнэ.