Өнөөдрөөс олон жилийн дараа хүссэн хүн нь байр авах хэмжээний мөнгө төлөөд л Ангараг руу нисэж хүрнэ гэж Элон Маск мэдэгдлээ. Харин өнөөдрийн сансрын технологи, уламжлалт аргаар тэнд хүрэхэд нэг хүний 10 тэрбум ам. доллар шаардлагатай аж.
АНУ-д дундаж үнэтэй амины байр 200 мянга орчим ам. доллар байгаа бөгөөд ийм хэмжээний мөнгөөр Улаан нүдэн гараг хүрдэг болно гэж Маск үзжээ. Тэрээр өнгөрсөн шөнө Ангараг гарагийг хэрхэн колоничилж, хүн төрөлхтөн олон гарагт тархан суурьших тухай ярьсан юм.
Түүний үзэж буйгаар нэг хөлөгт 100-200 зорчигч сууж явна. Олон удаа явах тусам зардал багассаар нэг хүний 100 мянган ам. доллар болох боломжтой гэв.
Ингээд хоёр жил тутамд хамгийн багадаа 100 хүн хөөргөсөөр байхад Ангараг дээр бид эхлээд хот байгуулж, эцэстээ гарагийг бүрэн колоничлох аж. Гэхдээ энэ тоогоор тооцож үзвэл бие даасан хот байгуулахын тулд нэг сая хүн тэнд очих ёстой.
Тэгэхээр бараг 10 мянган удаа эндээс хөлөг хөөргөж байж тэр тоонд хүрнэ. Маш олон хөлөг зэрэг хөөргөнө гэж тооцоолж буй учраас Ангарагийн жилээр 20-50 буюу дэлхийн жилээр 40-100 жилийн хугацаанд бид Улаан нүдэн гараг дээр бие даасан хот байгуулах боломжтой гэсэн юм.