Connecting Today, Creating Tomorrow
Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бидний амьдралд гарч буй асуудлыг мэдээлэл харилцааны технологиор дамжуулан шийдвэрлэх, салбарын экспертүүд мэдээлэл туршлагаа хуваалцаж, оновчтой шийдлийг эрэлхийлэн дэлхийн дахинд өрнөдөг Social Good Summit чуулганыг НҮБ-ын агентлагууд болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран Монголд 3 дах жилдээ зохион байгууллаа.
НҮБ-ын 7 хоногийн хүрээнд дэлхийн 80 гаруй оронд зохион байгуулагддаг олон улсын арга хэмжээний нэг хэсэг болсон Social Good Summit Mongolia 2016 чуулганыг 2016 оны есдүгээр сарын сарын 27-нд Мэдээллийн технологийн үндэсний паркт зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд нийгмийн манлайлагч, салбарын экспертүүд, олон талт төлөөллийн залуучууд бүтэн өдөр чуулж
- Мэдээлэл харилцааны технологи ба Хариуцлагатай, хүртээмжтэй цахим засаглал
- Мэдээлэл харилцааны технологи ба Жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох
- Мэдээлэл харилцааны технологи ба Хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэл гэсэн 3 салбар хуралдаанаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
2015 онд дэлхий нийтээрээ баталсан Тогтвортой хөгжлийг зорилтуудын хэрэгжилтийг залуучуудын оролцоо, хувь нэмэртэй салшгүй холбоотой болохыг онцгойлон авч үзэж байгаа.
Түүнчлэн мэдээлэл технологийн гол хэрэглэгчид нь залуучууд байдгийн хувьд нийгмийн өөрчлөлтийг мэдээлэл харилцааны технологи, шинэ медиагаар дамжуулж хийх хүчийг залуучууд хэмээн онцолж байна.
Монгол улсын бүтээгч насны хүмүүс буюу залуучууд хүн амынхаа 35 орчим хувийг эзэлдэг. Энэхүү бүтээгч хэсэг маань улсаа хөгжүүлэхийн тулд технологижсон, үйлдвэрлэгч, хүчирхийлэлгүй улс болгоход анхаарах хэрэгтэй. Зүгээр нэг үйлдвэрлэх биш байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох нь чухал.
Иргэдээсээ асуудаг, авсан саналын дагуу асуудлаа шийдвэрлэж, иргэддээ нээлттэй мэдээлэх процессыг хариуцлагатай засаглал гэж хэлж болно. Төр үүргээ биелүүлж, иргэд эрхээ эдлэхэд мэдээлэл дамжуулалт тэднийг холбох суурь болохын хувьд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, хариуцлагатайгаар хүргэхэд мэдээлэл харилцааны технологийн дэвшилтэт арга замуудыг хэрэглэдэг байдлаа сайжруулах хэрэгтэйг оролцогчид онцолж байлаа.
Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн залуучууд хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ илэрхийлж цахим ертөнцөд хүний эрхийг дээдлэн, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч өөрийн түгээж буй мэдээлэлдээ ч ул суурьтай хандах хэрэгтэйг онцолж байлаа. Ялангуяа жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход залуучууд, эрэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа нь тус үйл ажиллагааны сайхан зүйлүүдийн нэг байсан юм.
Аливаа зүйлд хувь нэмэр оруулах, оролцох гэдгийг бид өөрөөсөө хол хөндий, хэцүү зүйл гэж харахгүй энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Мэдээлэл харилцааны технологийг голлон хэрэглэгч нь залуучууд болохын хувьд мэдээллийг дамжуулж, түгээхдээ ёс зүйтэй, эх сурвалжийг нягталдаг байж цаашаа дамжуулах нь ч тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулж буй явдал юм. Мэдээллийн шуурган дунд амьдарч байгаа бид хэр их мэдээлэл авснаараа биш авсан мэдээлэлдээ анализ хийж, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэхийг эрэлхийлдэг, шийдлийг санал болгодог, эерэг байдлыг тэргүүлэх чадварт тооцож байна.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд энгийн алхамаас санал болгоход дахин боловсруулсан цаасаар нэрийн хуудас хийлгэх, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн сонингийн цаасаар хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, хуванцар савны хаягдлыг их гаргахаасаа илүү өөрийн гэсэн усны савтай явдаг дадлыг бий болгох, хөрш айлд нь хүчирхийлэл гарч байвал цагдаа дууддаг хариуцлагатай, хүнлэг сэтгэлгээ зэргээр зогсохгүй эх дэлхийдээ хайртай, бие биеэ хүндэлсэн, бүтээлч санаачилгууд залуучуудаас урган гарах нь гарцаагүй юм.
Чуулганы оролцогч 180 гаруй залуучууд Монгол Улсын Засгийн Газар, Олон улсын байгууллагууд болон нийт залуусдаа хандан Нийгмийн сайн сайхны төлөө Залуучуудын Уриалга уриалга гаргасан юм. Уриалгыг НҮБ-ын Хүн Амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлагийн Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж нар уриалгыг гардан авч үйл хэрэг болгоход хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Өнөөдөр нэгдэж, маргаашийг бүтээх үйл хэрэг өөрсдөөс минь эхтэй.