Жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдрийг дэлхий дахинд галзуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх өдөр болгон тэмдэглэдэг. Галзуу өвчний эрсдэл манай улсад ямар байгаа, бид хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрахтай ярилцлаа.
-Жилдээ манай улсад галзуугийн эрсдэлд өртсөн 7000 гаруй тохиолдол бүртгэгддэг гэсэн мэдээлэл бий. Тэгвэл та сүүлийн жилүүдэд нөхцөл байдал ямар байгааг тоон мэдээллээр хэлж өгөхгүй юу? Өссөн гэж яриад байгаа шүү дээ.
-Эхлээд галзуу өвчний талаар товч мэдээлэл хэлэх нь зүйтэй байх. Галзуу өвчин нь вирүсээр үүсгэгддэг зоонозын өвчин юм. Уг өвчнөөр бог, бод мал, нохой, муур, гахай, гэрийн тэжээмэл амьтад, үнэг, чоно, хярс, цөөвөр чоно, сарьсан багваахай, сармагчин зэрэг зэрлэг, хөхтөн амьтад өвчилнө. Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирүс нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг. Өвчилсөн тохиолдолд 100 хувь нас баралтаар төгсдөг.
Жилд дунджаар 7000-9000 хүн галзуугийн эрсдэлд өртдөг
ДЭМБ-ын тодорхойлсноор галзуу өвчин нь хүн мал амьтанд байнгын аюул болон эдийн засагт учруулдаг хохирлоороо дэлхийд эхний таван гол өвчний нэг юм.
Монгол орны 21 аймгийн 270 суманд галзуу өвчний байгалийн голомттой. Мал, амьтны галзуугийн өвчлөл, галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулсан хүний тохиолдол жилийн бүх саруудад бүртгэгддэг. Сүүлийн жилүүдэд мал, амьтны галзуу өвчний гаралт болон галзуу өвчний эрсдэлд өртсөн тохиолдлуудын тоо эрс нэмэгдэж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна.
2009 оноос хойш өсөх хандлагатай болж 2011, 2013 онд хамгийн их буюу 100000 хүн ам тутамд 4.7-5.7 тохиолдол болж өссөн байна.
Ер нь жилдээ дунджаар 7000-9000 хүн галзуугийн эрсдэлд өртдөг гэсэн статистик мэдээлэл байгаа. 2015 онд 8018 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүртгэгдээгүй үлдсэн тохиолдол цөөнгүй байдаг. Хөдөө орон нутагт нохойд ноолуулсан, хувцсаа уруулсан, ганц шүд орсон зэргийг тоодоггүй эмнэлэгт хандалгүй өнгөрдөг тохиолдол их байдаг.
Улсын хэмжээнд 2016 оны есдүгаар сарын 23-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Увс, Говь-Алтай, Дундговь Дорноговь, Сүхбаатар, Төв, Орхон аймгийн 50 сум, Улаанбаатар хотын 6 дүүргээс галзуугийн эрсдэлд өртсөн 113 тохиолдол бүртгэгдсэн байна. Нохойд уруулсан 4000-гаад тохиолдол бүртгэгдсэн.
-Зөвхөн Улаанбаатар хотод 2015 онд 3600 гаруй хүн нохойд уруулж, ноцуулан вакцинд хамрагдсан. Өдөрт бараг 10 хүн нохойд уруулж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эдгээр нохой тэжээвэр байх нь элбэг үү эсвэл золбин байдаг юм болов уу?
-Улаанбаатар хотын хувьд нохойны асуудал үнэхээр тулгамдсан асуудал болоод байна. Шийдвэрлэх гэж Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв зэрэг байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр ажиллаж байна. 400-гаад мянган золбин нохой байна гэж НЗАА мэдээлж байна. 2015 онд манай төв СХД-н нохойн тоог тусгай аргачлалын дагуу гаргаж эрсдэлийн үнэлгээ хийж тус дүүргийн засаг даргад зөвлөмж хүргүүлж байсан. Тэгэхэд 50 гаруй мянган нохой байна гэсэн тоо гарч байсан. Тэгэхээр 9 дүүргээр авч үзвэл 400 000 гэдэг ойролцоо байх.
Галзуугийн вакцинжуулалт маш муу хийгдэж байна
Хүн урж ноцсон нохойны 70 орчим хувь нь эзэнтэй байдаг. Нийслэлд нохойд уруулсан тохиолдлын ихэнх нь бага насны болон сургуулийн насны хүүхдүүд байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. 4 настай хүүхэд эзэнтэй нохойд уруулж нас барсан тохиолдол гарсныг санаж байгаа байх. Нохойн эзэд хариуцлагагүй, үүргээ биелүүлэхгүй байна. Золбин нохой ихсэхэд ч тэд нөлөөлдөг. Нохойгоо гөлөглөхөөр эрийг нь хүнд өгөөд эмийг нь гудамжинд хаядаг.
-Нийслэлийн хувьд нохойд хазуулах нь их байдаг юм байна. Тэгвэл хөдөө орон нутагт энэ өвчний вирүс ямар төрлийн амьтнаар дамжих нь элбэг байдаг вэ?
-Галзуугийн өндөр эрсдэлтэй тохиолдлууд эх уурхайн хувьд бусад улс орнуудад нохой, муур, сарьсан багваахай ихэнх хувийг эзэлж байхад Монгол улсад
- нохой 60,
- таван хошуу мал 11.5,
- чоно 22.9,
- үнэг 3.2 хувь зэрэг зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтад галзуугийн эрсдэлд өртөх эх уурхай болж байна.
Галзуугийн өндөр эрсдэлтэй нийт тохиолдлуудыг нийгмийн байдлаар нь харьцуулвал малчид 45.3, ажилгүй хүмүүс 21.9, оюутан болон сурагчид 12.4, гэртээ байдаг цэцэрлэгт явдаггүй хүүхдүүд 5.5, төрийн албан хаагчид 5.2, тэтгэврийн насныхан 5.2, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс 4.5 хувийг тус тус эзэлж байна. Хөдөө орон нутагт малчид галзуугийн эрсдэлд их өртөж байна.
-Тэжээвэр нохой, мал амьтанг заавал вакцинжуулах ёстой гэсэн журмын хэрэгжилт муу байна аа даа?
-Тийм ээ. 2002 онд НИТХ-ын тогтоолоор нохой , муур гэрийн тэжээмэл амьтдыг тэжээх арчлах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрхэн хамруулах болон эздийн үүргийг тодорхой зааж зохицуулалт хийсэн байдаг юм билээ. Заавал вакцин, туулгад хамруулах ёстой. Гэвч хангалтгүй байна.
Галзуугийн вирус төв мэдрэлийн системд шууд нөлөөлж амьдралын чухал эрхтнүүдийг удирддаг уураг тархи, булчинг саажилтад оруулснаар үхэлд хүргэдэг
-Орон нутагт малын вакцинжуулалт ямар түвшинд байна вэ?
-Энэ үнэхээр анхаарал татсан асуудал. Мал эрүүл байх нь хүн эрүүл байхын нэг үндэс шүү дээ. Эх уурхайг нь тасалж байж л өвчлөл гарахаас сэргийлэх болно. Вакцинжуулалт маш муу хийгдэж байна гэж би боддог. Зөвхөн өвчлөл гарсны дараа, голомтот бүс нутгийн малд л хийгдэж байна. Мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд эрс ихэссэн, эдийн засгийн боломж зэрэгтэй холбоотой байдаг байх. Гэхдээ мал эмнэлэг хувьд гарсан, бүтэц тогтолцоо нь алдагдсантай гол нь холбоотой. Ан амьтдын хувьд манай оронд бакцинжуулж байгаа юм огт байхгүй. Швейцарь гэх мэт олон орнууд зэрлэг амьтдаа вакцинд хамруулснаар галзуугийн өвчлөлийг бүрэн таслан зогсоосон байдаг.
-Урьдчилан сэргийлэх вакцин, нэгэнт эрсдэлд орсны дараах вакцины үнэ ямар ялгаатай байдаг юм бол?
-Аливаа урьдчилан сэргийлэлтийг хийх нь өвчлөл гарсны дараа арга хэмжээ авахаас ямагт бага зардал гардаг. Галзуугийн хувьд эрсдэлд өртсөний дараа вакцинд хамрагдахад нэмэлт эмчилгээний ийлдэс хийлгэж байна. Мөн галзуу гарсан бүс нутгийн малыг вакцинжуулж байна. Бусад эмчилгээний болон эрүүл мэндийн байгууллагаас гарч байгаа зардал зэргийг тооцвол эрсдэл өтсөний дараах зардал мэдээж асар их гарна. Улсын хэмжээнд мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх вакцины зардалд жилд 17.5 тэрбум төгрөг зарцуулдгаас 38.5 сая төгрөгийг галзуу өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад зарцуулдаг гэсэн тоо байдаг юм байна.
-Галзуу өвчний эрсдэл өртсөн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахгүй бол ямар эрсдэлтэй байдаг вэ?
-Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм. Галзуугийн вирус төв мэдрэлийн системд шууд нөлөөлж амьдралын чухал эрхтнүүдийг удирддаг уураг тархи, булчинг саажилтад оруулснаар үхэлд хүргэдэг. Иймээс эмнэлэгт хандаагүй тохиолдол шууд амь насаа алдах аюултай. Хүнд халдсан мал амьтны 30 гаруй хувь нь галзуугаар өвчилсөн байсан нь лабораториор батлагдсан байна. Сүүлийн жилүүдэд хүний өвчлөл гараагүй нь манай салбар маш сайн ажиллаж байгааг харуулж буй үзүүлэлт юм.
Ийлдэс, вакцин зэргийг тариулаагүй буюу дутуу тариулсан, эмнэлгийн тусламж оройтсон үед тухайн хүний амь насыг аврах боломжгүй
-Эрсдэлд өртөөд вакцин хийлгэсэн тохиолдолд сөрөг үр дагаврыг зуун хувь арилгаж байна гэж ойлгож болох уу?
-Галзуугийн сэжигтэй амьтанд хазуулсан, уруулсан үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж авч уг өвчний эсрэг вакцин, ийлдэс зэргийг тариулах нь өвчин төв мэдрэлийн системд нөлөөлөхөөс өмнө зогсоож халдвар авсан хүний амь насыг аврах боломжтой. Харин ийлдэс, вакцин зэргийг тариулаагүй буюу дутуу тариулсан, эмнэлгийн тусламж оройтсон үед тухайн хүний амь насыг аврах боломжгүй юм.
-Жилдээ 7000-аараа өвчний эрсдэлд орохгүйн тулд бид хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж байдаг.
Анхдагч урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд
- Иргэд галзуугийн сэжигтэй мал, амьтанд хазуулахгүй байх, хамгаалах өмсгөлтэй харьцах, лабораторийн шинжилгээ, судалгаа хийх, үүсгэгч болон халдвартай материалтай харьцах бол урьдчилан сэргийлэх тунгаар вакцин тарилга хийлгэх.
- Сүүлийн 5 жилийн (2010-2015он) галзуугийн сэжигтэй нохойд уруулсан тохиолдол нь нийт дуудлагын 60 хувийг эзэлж байгаа нь гэрийн тэжээвэр амьтанд хараа хяналт тавих, вакцинжуулалтад жил бүр хамруулах зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
- Өөрийн мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгууллага, малын эмчид жил бүр үзүүлж, хянуулах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах.
- Өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, золбин болон өвчний сэжигтэй мал, амьтдыг мал эмнэлэгт мэдээлж,өвчилж, үхсэн амьтдыг устгуулах зэрэг арга хэмжээг авах.
- Гэрийн тэжээмэл нохой, муур зэргийг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх, пайзжуулах.
- Хоёрдогч урьдчилан сэргийлэлт, эмчилгээ
- Галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, вакцин тарилгын бүрэн тунг хийлгэж, хугацаа алдалгүй арга хэмжээ авах.
- Анхны тусламжид шарханд хэсэг газрын эмчилгээ хийх болох ба 15 минутын хугацаатай савантай ус, повидон, иод болон бусад ариутгалын уусмалаар угааж, шавшиж, эмнэлгийн байгууллагад хандана.
- Эмнэлгийн нөхцөлд шарханд анхны цэгцлэлт, шарх цэвэрлэх, ариутгах, халдваргүйтгэх, зэрэг арга хэмжээг авна.
-Галзуу өвчинтэй тэмцэх өдрийн хүрээнд ямар ажлууд төлөвлөсөн байна вэ?
-Манай үндэсний төв болон орон нутаг дахь төвүүд галзуу өвчнөөс сэргийлэх хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах ажлыг жилийн туршид тогтмол хийдэг. Галзуу өвчинтэй тэмцэх өдрийн хүрээнд сарын аян зарлаж 14 заалт бүхий төлөвлөгөө гаргаж ЭМЯ, НЗАА, НМЭГ, НЭМГ, ТВ, өдөр тутмын хэвлэлүүд зэрэг албан байгууллагуудтай хамтран мэргэжлийн байгууллагууд, төр захиргааны байгууллагууд, олон нийт иргэд рүү чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулаад байна. Та бүхэн харж байгаа байх Нийслэлийн автобусны 146 буудалд галзуу өвчнөөс сэргийлэх санамж зөвлөгөөг байрлуулсан энэ бол зөвхөн нэг ажил юм. Мөн 20000 гаруй мянган зурагт хуудас хэвлүүлж тараалаа.