Аравдугаар сарын нэгнээс Олон Улсын Валютын Сангийн нөөцийн сагсанд БНХАУ-ын юанийг багтаахаар болсон юм. Ийнхүү юань нөөцийн сагсанд багтсанаар БНХАУ-ын олон улсын зах зээл дэх үүрэг оролцоо, ач холбогдол нэмэгдэнэ гэж шинжээчид онцолж байна. Үүнээс гадна юанийг илүү чөлөөтэй арилжаалж, ам.доллартай өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж шинжээчид үзжээ.
Цаашлаад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саараад байгаа учраас бэлэн мөнгөний урсгалаа нэмэгдүүлэх нь тус улсын хувьд чухал юм. Иймээс Олон Улсын Валютын Сангийн нөөцийн сагсанд юань нэмэгдсэнээр БНХАУ руу чиглэх хөрөнгө оруулалт, капиталын урсгал нэмэгдэж, таван жилийн хугацаанд нэг их наяд ам.долларт хүрэх боломжтой гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцоолжээ. Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурснаар зээлийн өртөг ч мөн буурах боломжтой болохыг эдийн засагчид онцолсон байна.
Шинжээчид юанийг Олон Улсын Валютын Нөөцийн Санд эзлэх байр сууриа бэхжүүлэхийн тулд гадаад хөрөнгө оруулалтыг улам дэмжиж, дотоодын валютын зах зээл дэх интервенциэ бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Учир нь дотоодын зах зээлийн эргэлзээтэй байдлаас үүдэн 2015 оны есдүгээр сараас хойш ойролцоогоор нэг их наяд ам.долларын хөрөнгө БНХАУ-аас гадагш гарсан гэж “Bloomberg”-ээс тооцоолсон байна. Иймээс БНХАУ-ыг дотоодын валютын зах зээлийн бодлогод шинэчлэл хийж, олон улс дахь юанийн хэрэглээг дэмжих шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны төлбөр тооцооны 2.4 хувийг юаниар хийж байгаа юм.
О.Одгэрэл