Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Ерөнхий хороо (ТУЗ)-ны хурал Москва хотод энэ сарын 27-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлаас гадна замын даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Монгол Улсын мэргэжлийн Засгийн газрын баримталж буй зарчмын хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн замын даргыг томилсон байна. Тус нийгэмлэгт Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн замын орлогч даргын албыг хашиж байсан Д.Жигжиднямаа ийнхүү УБТЗ-ыг удирдахаар боллоо.
Д.Жигжиднямаа нь
- Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж,
- 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга,
- 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер,
- 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн,
- 2007 оноос өнөөг хүртэл Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан мэргэжлийн төмөр замчин юм.