НҮБ-ын Гадаад сансрын асуудал эрхэлсэн алба бараг 50 жилийн түүхтэй боловч өнөөдрийг хүртэл сансрын хөлөг нисгээгүй юм. Харин одоо тэд 2021 онд НҮБ-ын нэрийн өмнөөс дэлхийн тойрог замд хөлөг хөөргөхөөр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ.
НҮБ өнгөрсөн зургадугаар сард Sierra Nevada корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан
Өчигдөр болсон Олон улсын Сансар судлалын хурлын үеэр НҮБ 2021 он гэхэд эдийн засгийн нөхцөл байдлын улмаас бие даан сансар судлалаа хөгжүүлэх боломжгүй байгаа гишүүн орнуудын эрх ашгийг хамгаалж, тэдэнд туслах зорилготой хөлгийг хөөргөнө гэсэн юм.
НҮБ-ын гадаад сансрын асуудал эрхэлсэн албаны тэргүүн Симонетта Ди Пиппо “Манай албаны үндсэн хариуцлага нь сансар судлалд хамтран ажиллах ажлыг дэмжих, сансрын уудмыг эв найрамдалтай ашиглахад туслах зорилготой.
Гэхдээ үүнээс гадна бид хөгжиж буй орнуудад сансар судлалд оролцох боломжийг нээх ёстой” гэжээ.
НҮБ энэ ажлын хүрээнд өнгөрсөн зургадугаар сард АНУ-ын Sierra Nevada корпорацитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон байгууллага учраас тэд Lockheed Martin, Boeing зэрэг ашгийн төлөө, Батлан хамгаалах салбартай хамтран ажилладаг компаниудаас татгалзжээ.
“Мөрөөдлийн араас” хөлөг том оврын онгоц газарддаг ямар ч нисэх буудалд бууж чадна
НҮБ Sierra Nevada-ийн “Мөрөөдлийн араас” гэж нэрлэсэн дахин ашиглах боломжтой, гадна талаасаа НАСА-ийн Сансрын Шаттл хөлгийн жижгэрүүлсэн хувилбарыг ашиглах юм байна.
АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг мөн энэ хөлгийг ашиглан хүн тээвэрлэхээр төлөвлөж байгаа.
Хөлөг ачаа болон хүн тээвэрлэх зориулалттай бөгөөд Sierra Nevada арван хоёрдугаар сар гэхэд туршилтын ажлыг дахин эхлүүлж, 2019 онд Олон улсын сансрын станц руу бараа хүргэхээр зорьж байгаа аж.
Тиймээс НҮБ өөрийн гишүүн орнуудаас энэхүү төсөлд оролцох саналыг энэ оны сүүлээр авч эхлэх бөгөөд зөвхөн өөрсдийн үндэсний баялгаар сансар судлалыг бие даан хөгжүүлэх боломжгүй орнуудад энэ төсөл нээлттэй юм байна.
НҮБ-ын төслийн хөлөг 2021 онд хөөрч, гишүүн орнуудаас авсан ачааг тээвэрлэн, дэлхийн тойрог замд 14 хоног аялах аж. Одоогийн байдлаар хөөрөх газар нь тодорхойгүй бөгөөд “Мөрөөдлийн араас” хөлөг том оврын онгоц газарддаг ямар ч нисэх буудалд бууж чадах учраас төсөлд хамрагдсан орнуудын аль нэгт газардаж магадгүй юм.