Тээврийн Прокурорын газраас зам тээврийн осол буурахгүй байгаа шалтгааныг тогтоох зорилгоор дараах ажлыг зохион байгуулжээ.
Учир нь тус газарт 2016 оны эхний найман сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 3218 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласны 93.2 хувийг зам тээврийн осол эзэлсэн байна.
Судалгааны дүнгээс үзвэл, нийтийн тээврийн үйлчилгээний "Сутайн буянт” ХХК-ийн жолооч нар зам тээврийн 12 осол гаргаж үүний улмаас хоёр хүн нас барж, нэг хүн хүндэвтэр гэмтсэнийг тогтоожээ.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдлийг хоёр удаа тус компанид хүргүүлж шалгалт хийжээ.
Шалгалтаар 28 тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр, гэрэлтүүлэх хэрэгсэл, дуут дохио, шил арчигч ажиллаж байгаа эсэхийг шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн байна.
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 26, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийг тус тус үндэслэн Прокурорын мэдэгдлийг Нийслэлийн Тээврийн газар, "Сутайн буянт” ХХК-д тус тус хүргүүлжээ.