Гурван хөөрхөн хүү өөдөөс тормойтол харан сууна. Ээжээс нь өөр тэр гурвыг гэх хүнгүй энэ хорвоод ээжид нь ч бас хөвгүүдээс нь өөр тус дэм болох хүн үгүй.
Гэр орон нь цэмбийсэн. Хоёр настай, хоёрдугаар анги, долдугаар ангийн хөвгүүд нь жигтэйхэн цэвэрхэн. Хүүхдүүдийнхээ төлөө ямар ч ажил гололгүй хийж, болохоосоо болохгүйг нь хүртэл амьдралын төлөө тэмцэж яваа энэ бүсгүйг Ц.Энхцэцэг гэдэг.
Хорооных нь нийгмийн ажилтнаар 15 жил ажилласан Ч.Буянтогтох Ц.Энхцэцэгийн талаар “Энэ эмэгтэйд туслах юм сан гэж их л боддог юм. Зарим хүн тус хүргээд байхад урамгүй. Гэр орон нь харанхуй, эмх замбараагүй, амьдралдаа арчаагүй ханддаг. Харин Ц.Энхцэцэг бол амьдралын төлөө хүн” гэсэн юм.
Эцэг, эх нь бурхан болсон Ц.Энхцэцэг хоёр том хүүгийнхээ аавтай таарч тохирохгүйн улмаас салжээ. Харин багынх нь аав хоёр том хүүгий нь байнга зодож дарамтлах болсон учир “хүүхдүүдээ зовоож өөрөө жаргамааргүй байна” гэсэн сонголтыг хийсэн байна.
Бөөрний чулуутай гэх оноштойгоор удтал явсан тэрээр хүүхдүүдээ орхиод эмнэлэгт ч хэвтэж чаддаггүй байна. Энэ талаараа:
-Таван жилийн өмнө 41 хэм хүртэл халуураад сүүлдээ өвчин намдаах лаа хийсэн. Тав дахь хоног дээрээ болохоо байгаад түргэн дуудуулж Чингэлтэйн эмнэлэгт очсон юм. Хоёр хоног эмчилгээ хийлгээд хэвтэж байхад эмч “ар гэрийнхэндээ хэл. Хагалгаа хийж, өрөөсөн бөөрийг чинь авахгүй бол болохгүй нь” гэсэн.
“Ар гэрийнхэндээ хэл” гэхэд надад хэн ч байгаагүй. Би тэндээс “гарлаа” ч гэж хэлэлгүй халуун саваа бариад л тэр чигтээ гараад явсан. Дахиад үзүүлж, эмнэлэгт хэвтээгүй. Одоо өвдөөд найм, ес хонож байна. Бусад үед гайгүй дээ. Өвдөх үедээ л хэцүү байдаг” гэсэн юм.
-Эмчид үзүүлэх боломжгүй байна уу?
-Үзүүлэх боломжгүй гэж хэлж болохгүй л дээ. Хүн өөрийнхөө төлөө явах ёстой. Хамгийн гол нь би үзүүлбэл хэвтэх нь тодорхой. Тэгэхээр энэ гурван хүүхдийг хэн харах вэ гэдэг асуудал гарч ирнэ.
-Одоо хүйтэн орж байна. Гэр орондоо хоол хүнс, мод нүүрсээ авч чадаж байна уу?
-Зун түлээ нүүрс хэрэглэсэнгүй. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооноос одоо хоёрдугаар хороонд очсон нийгмийн ажилтан Ч.Буянтогтох эгч л надад хамгийн их тусалдаг. Тэр хүн намайг Японы хүүхдийг ивээх сангийн хүнс олгох зургаан сарын хугацаатай тэтгэлэгт хамруулж өгсөн. Одоо арваннэгдүгээр сард тэр тэтгэлэг дуусна.
-Хүнсний талон хөөцөлдөж үзсэн үү?
-Хөөцөлдсөн. Хоёр ч удаа Чингэлтэй дүүргийн нийгмийн халамжинд өөрийн биеэр очоод өргөдөл гаргаж байсан. Гэтэл надад хариу ирээгүй. Яагаад надад хариу өгөхгүй байгаа юм гээд зориод очиход би хүнсний талон авах эрхтэй нэгдүгээр түвшнийх гэж гарсан байсан. Нэгдүгээр түвшнийх байж яагаад надад олгохгүй байгаа юм гэтэл хаяган дээрээ тогтмол байдаггүй гэдэг хариу хэлсэн. Энэ утгаараа надад олддоггүй юм билээ.
Нийгмийн ажилтан асан Ч.Буянтогтох "Ц.Энхцэцэг өөрийн гэсэн гэр оронгүй ч гэсэн түрээсийн жаахан өрөөндөө цэвэрхэн, гурван хүүхэд нь нээх их хувцасгүй ч гэсэн байгаа юм нь шинэ юм шиг цэвэрхэн. Тийм л арчаатай эмэгтэй" гэсэн юм.
Ц.Энхцэцэгээс "яагаад үндсэн хаяган дээрээ оршин суудаггүй талаар асуухад:
-Хүүхдүүдийн маань эцэг тэнд байсан. Би өөрөө хөдөөнөөс шилжиж ирсэн хүн. Гэр бүлийн асуудлаас болоод тэр хүнээс салсан. Тэднийхэн хашаа байшингаа зарцгаасан юм билээ. Би өөрийн гэсэн орон гэргүй болохоор тэр хаягаа сольж чадалгүй 10 гаруй жил болж байна.
-Та байрны түрээсэнд сард хэдэн төгрөг төлдөг вэ?
-Энэ байрандаа түрээсээ төлж байвал амьдраад байж болно. Гэхдээ сарын 130 мянган төгрөг төлдөг. Би зургаан сараас хойш хүүхдийн мөнгөө аваагүй. Өнөө маргаашгүй яаралтай түрээсээ төлөх ёстой. Тэгэхэд би ингээд хэвтэж байна. Миний ингээд хэвтэж байгааг хүн ойлгохгүй. Гэхдээ болох байлгүй л гэж боддог.
-Бага хүү нь хоёр настай гэсэн. Энэ жилээс цэцэрлэгт явах боломжтой юм байна, тийм үү?
-Тийм. Гэхдээ хорооны цэцэрлэг нь орон тоо байхгүй. Хажуудаа өргөтгөл барьж байгаа болохоор ашиглалтанд орохоор нь явуулъя гэж бодож байна. Багыгаа цэцэрлэгт өгчихсөн байхад миний хоёр хүүгийн хэн нь ч гэсэн дүүгээ очоод авчихна. Цэцэрлэгт явуулчихвал гэрт даарч хөрж байснаас арай дээр гэж боддог.
-Өвдөөд хэвтэхээсээ өмнө та ямар ажил хийж байсан бэ?
-Энэ зун би нэг гуанзанд сар гаруйн хугацаанд угаагч хийсэн. Өглөө 07 цагаас орой 20 цаг хүртэл ажилласан. Буцлам халуун усанд бээлийтэй ч гараа дүрж чадахааргүй халуун усаар юм угаалгадаг байлаа. Хоёр гар маань улаан нялзага болсон. Хэчнээн ядарсан ч хүнийг тэгж боолчилж болохгүй байх. /уйлав/ Ажил ч орой тарж байсан болохоор хүүхдүүддээ санаа зовно. Ингээд тэр ажлаа больсон. Таньдаг мэддэг хүмүүс ойр зуурын ажил хийлгээд хэдэн төгрөг өгдөг. Тэр нь надад дээр санагдсан.
Гэхдээ би ямар ч ажил голж яваагүй ээ. Хөхөө өвлийн хүйтэнд хүнсний зах дээр гадаа махны павильоны төмрүүдийг угаагаад явж байлаа. Би үр хүүхдүүдийнхээ төлөө л хийж яваа юм шүү дээ.
Ер нь хүн ажиллаж байж л амьдарна. Хамгийн гол нь би чинь энэ хэдийгээ цэвэрлэхгүй бол өөр хэн цэвэрлэх юм бэ? Өнөөдөр манайд жаахан гурил байвал гамбир хайраад ч болтугай энүүгээрээ болгоё, илүү мөнгө гарвал савангаа авъя, хэдий ядарсан ч хүүхдүүдээ цэвэр байлгая гэж боддог. Халтар байвал энэ хүүхдүүд сургууль дээрээ очоод ичнэ шүү дээ.
Надад хүн тусалж дэмжье гэвэл би хамгийн түрүүнд гэртэй л болохыг хүсч байна. Би мөнгө олдоггүй биш олдог. Миний олсон мөнгө гурван хүүхдийн хоол хүнс, хувцас хунар, түрээсэнд л явчихдаг. Би гэртэй болчихвол олсон мөнгөө түрээсэнд өгөхгүй шүү дээ. Ер нь хүн эрүүл саруул, хулгай хийхгүй, шударга үнэнч явахад болно доо” гэлээ.
Өвчиндөө шаналж яваа түүнд өнөөдөр өвчин намдаах эмний мөнгө ч алга. Хоол хүнс, түлээ нүүрс, байрны түрээс гээд өвчнөөсөө гадна санаа зовох түмэн асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй л хэвтэнэ.
Та гурван хүүтэй энэ ээжид туслах боломжтой бөгөөд 75553232 дугаарын утсаар холбогдоно уу.