МХБХ, "Арвайн Үндэс" ХХК-тай хамтран ажилласнаас хойш үндэсний дээд лигийнхээ алдрыг "Хүрхрээ" болгон шинэчилж, хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Энэ жилийн хувьд лигийн журамд өөрчлөлт орж, 10 багтай анхны улирлаа өнгөрүүлсэн ба 9, 10-р байранд орсон багууд ирэх жилээс "Хүрхрээ" нэгдүгээр лигрүү унах юм. Түүнчлэн "Хүрхрээ нэгдүгээр лиг"-т өрсөлдсөн 10 багийг тэргүүлсэн "Гоёо", "Атлетик 220" багууд дараа жилээс "Хүрхрээ" үндэсний дээд лигт оролцох эрхтэй болсон.
Харин "Хүрхрээ" дээд лигийн 16 тойргийн дараа, өнгөрсөн жилийн аварга "Эрчим" цомоо хамгаалах эрхтэй болсон. Тийнхүү "Дулааны Цахилгаан Станц"-ын баг 1996 оноос хойш зохиогдож буй үндэсний дээд лигийн тэмцээнд 10 дахь түрүүгээ авах болзол хангасан. Мөнгөн медалийг Орхон аймгийн "Хангарьд" клуб энгэртээ зүүх нь тодорхой болсон бол хүрэл медалийн эзэн хараахан тодроогүй байна.
"Хүрхрээ" үндэсний дээд лигийн хүрэл медалийг булаалдахаар "Хоромхон", "УБ Унаганууд" сүүлийн тойргийн хамгийн сонирхолтой тоглолтыг хийнэ. Ирэх ням гаригийн 16:00 цагаас эхлэх энэ тоглолтын дараа хүрэл медалийн эзэн тодорч "Хүрхрээ" үндэсний дээд лигийн хаалтын үйл ажиллагаа 18:00 цагаас болно.
Энэ үеэр МХБХ-ны талбайн гэрэл албан ёсоор нээлтээ хийж "Монголын хөлбөмбөгт тод гэрэл" асна. Үндэсний дээд лигийг орхиж буй "УБ Мазаалайнууд", "ШМ Баянгол" багууд тэрхүү гэрэл шиг гэрэлт сайхан ирээдүйг төлөвлөн ирэх жилийн "Хүрхрээ" нэгдүгээр лигтээ зодоглох болно.
МХБХ-ны гэрэлт цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт
МХБХ-ны дээд лигийн хаалтын үйл ажиллагаанд та бүхнийг урьж байна.!!!