Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй төдийгүй хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лигийн нөхөн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.
Өнөөдөр хүснэгтийг тэргүүлэгч “Эрчим” МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 17:00 цагаас “Улаанбаатар сити”-ээс 10 дахь түрүүнийхээ гурван оноог салгахаар тоглолоо. Үндсэн цаг эхлээд ердөө гурван хором өнгөрсний дараа “Эрчим”-ийн Япон легионер тооны харьцааг нээсэн нь түүний энэ улиралд оруулж буй 24 дэх гоол байсан.
Тийнхүү лигийн мэргэн буучийн гоолоор цомыг хамгаалагчид эхний хагасыг тэргүүлж, өндөрлүүлэв.
Гарааны бүрэлдэхүүндээ маш том өөрчлөлт хийж, залуу тоглогчдоо тоглуулсан “Улаанбаатар сити” хоёрдугаар үед үр дүнг эргүүлэхийг зорьж байлаа. Тийнхүү багийн лидер Б.Төгсбилэг 68 дахь минутад хаалгачийг давуулан гоол оруулж тооны харьцааг тэнцүүлээд, өөрөө 75’ минутад сэлгээний сандалд суусан.
Энэ улиралд ердөө ганцхан хожигдсон “Эрчим”-тэй тэнцэнэ гэдэг “Хотынхон”-д эерэг үр дүн байсан ч биелэх боломжгүй байлаа. Үндсэн цаг дуусахаас ердөө минутын өмнө “Эрчим” багийн 11 дугаартай Г.Батбилгүүн тоог 2:1 болгосноор баг нь үндэсний дээд лигт 10 дахь удаагаа түрүүлэх болзлоо хангалаа.