“Хүрхрээ” нэрээр хоёр дахь жилдээ зохиогдсон үндэсний дээд лигийн хаалтын ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Хаалтын тойрогт хүрэл медалийн төлөө “УБ-Унаганууд”, “Хоромхон” багууд тоглож Хоромхон баг тоглолтын 81 дэх минутад гоол оруулснаар медалийн эзэд болов.
Харин 43 оноотойгоор мөнгөн медалийг Орхон аймгийн “Хангарьд”, цомын эзнээр 51 оноотойгоор “Эрчим” баг хүртсэн юм. Хаалтын ёслолын үеэр Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир “Энэ жилийн хувьд дээд лигт тоглосон бүх багууд мөнгөн шагнал хүртлээ. Ялангуяа эхний гурван байрын шагналын хэмжээ өндөр учраас өрсөлдөөн нэмэгдсэн. Түүнчлэн энэ жил анх удаа Монголын хөлбөмбөгчид спортоороо амьдардаг системийг бүрдүүлж чадлаа.
Жишээлбэл “Улаанбаатар Сити” клубийн багийн ахлагч зөвхөн энэ жилийн хувьд 30 орчим сая төгрөгийн цалин авсан. Хүн хөдөлмөрөө зөв үнэлүүлж чадаж байна гэсэн үг. Тэр хэрээр энэ спортын хөгжлийн илэрхийлэл болж байна” гэсэн юм.