Халдварт өвчин судлалын үндэсний төвд товлолын вакцинаас гадна насанд хүрэгчдийн сайн дурын дархлаажуулалтын ажил хийдэг. Өөрөөр хэлбэл хэн хүссэн нь төлбөрөө төлөөд 18 төрлийн вакцин хийлгэх боломжтой аж. Энэ талаар тус төвийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.
-Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр ямар дархлаажуулалтыг хийж байна?
-Хуульд зааснаар манайх хэд хэдэн дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт заавал хийх товлолтын дархлаажуулалт байна. Үүнд хоёр хүртэлх насны хүүхдийг хамруулна. Өөрөөр хэлбэл энд заавал хийлгэсэн байх ёстой вакцинууд орно.
Тухайлбал,
- Сүрьеэ,
- Б гепатит,
- Халдварт саа,
- Тавт вакцин (сахуу, хөхүүл ханиад, татран, Б гепатит, менингит),
- Гуравт вакцин (гахайн хавдар, улаанбурхан, улаанууд),
- Хоёрт вакцин (сахуу, татран) орно.
-Насанд хүрэгчдэд зориулсан сайн дурын дархлаажуулалт хийдэг гэж сонссон?
-Мөн насанд хүрэгчид сайн дурын дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл иргэн өөрийнхөө хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хийлгэхийг хэлнэ. 2000 онд баталсан Дархлаажуулалтын хуульд энэ талаар тодорхой зааж өгсөн.
-Иргэд ямар дархлаажуулалтад хамрагдах боломжтой вэ?
-Сайн дураар иргэд нийт 18 вакцин хийлгэж болно. Тухайлбал,
- А, Б вирус кепатитын эсрэг вакцинуудыг товлолтоор хийдэг ч иргэн сайн дураар хийлгэж болно.
- Гадаад оронд зорчих гэж байгаа бол шар чичрэгийн, гэдэсний балнадын вакцин,
- Ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалж бохирын цооног, цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүс Балнадын вакцин тариулах боломжтой.
- Энгийн Иммуноглобулин буюу дархлаа дэмжих бэлдмэл хийнэ. Үүнийг биеийн эсэргүүцэл сул хүмүүст эмчийн заалтаар хийнэ.
- Менингит, томуу, Улаанбурхан, татран, шар чичиргийн, гэдэсний балнад, сахуу, татран, Менингококкт халдварын вакциныг тус тус тариулж болно.
-Вакцин хийлгэхээр бол хаана хандах вэ?
-Энэхүү вакцинуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дамжуулан хийж байгаа. Тодруулбал манай 1А байранд байдаг амбулаторийн 114 тоотод хандаж болно.
-Төлбөрийн хувьд ямар байдаг вэ?
-Сайн дураар хийлгэсэн тохиолдолд иргэд төлбөрөө өөрсдөө хариуцдаг. Заримдаа бид нэмэлт дархлаажуулалтын 10 хоног бодлоготойгоор зохион байгуулах тохиолдолд төлбөргүй хийдэг. Жишээ нь тарваган тахлын вакциныг жил угтуулаад төлбөргүй тарина. Харин энэ жилийн дархлаажуулалтын аянаар Б вирүсийн гепатитаас сэргийлэх вакциныг зэвсэгт хүчин, онцгой байдал, хууль сахиулах, эрүүл мэндийн салбарын оюутнуудад үнэгүй хийж байна. Төлбөрийн хувьд 5000-28000 төгрөгийн хооронд байгаа.
-Вакцинуудыг хэзээ хийлгэх вэ?
-Томуугийн вакцин гэхэд л 10-11 дүгээр сард хийлгэхэд тохиромжтой. Түүнээс бус бусад улиралд хийлгэх ямар ч шаардлагагүй. Жил болгон бүс нутагт ямар вирүсийн омог эргэлтэд байснаас хамаарч вакцин шинэчлэгдэж үйлдвэрлэдэг.
-Вакцин хийлгэхийн өмнө ямар бэлтгэлийг хангах вэ?
-Мэдээж төлбөрөө бэлтгэнэ. Гепатитын вакцин хийлгэж байгаа бол вирүсгүй гэсэн шинжилгээний бичиг, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авчирч эмчид үзүүлсний эцэст хийлгэх боломжтой болно.
Иргэдийг халдварт өвчнүүдээс сэргийлэхэд нь туслах зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна.
Халдварт өвчнүүдийн илрэх шинж тэмдгүүд
№ | Өвчний нэр | Илрэх шинж тэмдэг |
1 | Сүрьеэ |
|
2 | Сахуу |
|
3 | Хөхүүл ханиад |
|
4 | Татран |
|
5 | Халдварт саа |
|
6 | Улаан-бурхан |
|
7 | В вирүст гепатит |
|
Сануулахад, Улсын хэмжээнд энэ сарын 3-аас эхлэн 15 хүртэлх насны хүүхдүүдэд нөхөн дархлаажуулалтыг хийж байгаа аж. Уг аян энэ сарын 13 хүртэл үргэлжлэх тул хүүхдүүдээ товлолын вакцинд хамруулж чадаагүй эцэг эхчүүд нөхөн хийлгэх бүрэн боломжтой юм байна.