Б.Лхагважав
Боловсрол:
МУИС-ийн Хуулийн сургууль
Польш Улсын Технологийн Их сургууль
Ажлын туршлага:
2012 он: Ерөнхий сайдын зөвлөх
2013 он: МАН-ын зөвлөх
2001 оноос Урбанек компанийн захирал
2015 онд: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч
Бусад:
Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн
2005 он: JCI капитал ерөнхийлөгч
Б.Лхагважав
Боловсрол:
МУИС-ийн Хуулийн сургууль
Польш Улсын Технологийн Их сургууль
Ажлын туршлага:
2012 он: Ерөнхий сайдын зөвлөх
2013 он: МАН-ын зөвлөх
2001 оноос Урбанек компанийн захирал
2015 онд: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч
Бусад:
Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн
2005 он: JCI капитал ерөнхийлөгч
Өмнөх гурван удаагийн хямралаас зөөлөн бодлогоор гарч байсан

Бизнес эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар хэлээч ?
Зудын хүнд үед юм асуугаад байх нь хэцүү санагддаг. Тийм л нөхцөл байдалд сүүлийн гурав, дөрвөн жил явлаа. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа хүмүүс тарга тэвээргээ барсан. Нөөцөндөө орчихоод, цаашид нэмж алдахгүйн тулд тэмцэж байна. Гэхдээ энэ бол зөвхөн өнөөдөр бий болсон нөхцөл биш. Сүүлийн дөрвөн жил нэлээд хүндхэн байна. Ийм байдалд оруулсан хүмүүс бол улстөрчид. Түүнээс бизнес эрхлээд, ажил үйлчилгээгээ хийгээд явж байгаа хүмүүст энэ огт хамаагүй.
Номхон тэмээг ноолоход амар гэдэг шиг сульдсан бизнесүүдийг булаан авахад амархан байх болов уу. Манай эдийн засгийн гол салбаруудыг гадны томоохон бизнесүүд булаан авах нөхцөл бүрдчихсэн юм биш биз?
Ийм нөхцөл бүрдэхийг л хүлээж байдаг. Зах зээл гэдэг өрсөлдөөн. Үүнд шударга, шударга бус нь ч бий. Өнөөдрийг хүртэл гурван удаагийн хямрал бий болсон гэж би үздэг. 1990, 2000, 2009 оных, тэгээд энэ удаагийнх. Танхимын гол зорилго бол энэ хүнд үед монгол компаниудын үнэ цэнийг аль болох 50-иас доош хувь алдахгүй авч гарах. Одоо бол 30 хувь алдчихсан. Дахиад 20 хувь алдагдвал тэр хүний санхүүгийн нөөц, чадавх бүх зүйл алдагдсан тохиолдолд өөр хүнд компаниа зарахаас аргагүйд хүрнэ. Тэрийг нь авъя гэсэн хүмүүс тойроод хүлээж байгаа. Яагаад гэвэл энэ агшин хэрэгтэй.
Танхимаас үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ?
Хямрал 2012 оноос эхэлсэн гэж түрүүн хэлсэн. Тэр үед би МАН-ын бүлгийн зөвлөх байсан. Макро эдийн засгийн эхний алдаа бондны мөнгө, дараа нь үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор 2,5 их наяд төгрөгийг хэвлэж зах зээлд нийлүүлсэн. Энэ бол мөнгөний бодлого, төрийн татаас талаасаа маш том алдаануудын эхний дохио. Тэр үеэс л бизнест хүндээр нөлөөлнө, мөнгөний ханш унана, зах зээл алдагдана гэдгийг хэлж ирсэн. Хамтарч гарц хайж ирсэн гэж өөрийгөө бодоод байгаа юм.
Дээр хэлсэн өмнөх гурван удаагийн хямралаас зөөлөн бодлогоор гарч байсан. 2014 оны хавар Н.Алтанхуяг сайдын Засгийн газрын үед хямралыг хүлээн зөвшөөрч ажлын хэсэг байгуулахад би Татварын өршөөлийн хууль гаргахад оролцож байсан. Дараа нь Ч.Сайханбилэг сайд байх үедээ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг гаргасан. Өршөөлийн хууль, Ил тодын хууль гаргана гэдэг цаад утгаараа зөөлөн бодлого барьсан гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсаны дараа 33 мянган компани, 34,2 их наяд төгрөгтэй дүйцэх хэмжээний ажил үйлчилгээ, орлогоо ил болгосон. Энэ нь сүүлийн 25 жил явсан татварын хууль, татварын систем буруу байжээ гэдгийг илтгэсэн.
Манай Дотоодын нийт бүтээгдэхүүн 21 их наяд төгрөг гэдэг. Гэтэл үүнээс хамаагүй их хэмжээний ажил үйлчилгээ ил гарсан гээд үзвэл бид зах зээлийнхээ 60 хувийг огт хянаагүй байсныг гэрчилнэ. Тийм учир үлдсэн 40 хувиасаа л татвар авдаг, тэр 40 хувиараа бүх нийгмийн бодлогоо хангах гэж оролддог байсан нь ядуу дээр ядуу болгоод байсан байна. Татварын газрын дарга асан Б.Ариунсан “2014-2015 онд 12400 компанийн захирал, нягтлан цагдаагийн байгууллагад байцаагдсан байна” гэж албан ёсоор мэдэгдэж байсан. Манай татвар, эрүүгийн хууль ийм учир бизнес хийх ямар ч бололцоо байгаагүй. Олсон жаахан хөрөнгөө яаж хамгаалах вэ гэдэг л бодлого явагддаг байсан. Үүнээс чөлөөлж, эдийн засгийн эрх чөлөөг нь олгосон хэрэг.

Татварыг төрөөс тогтоож, авч байгаа хэдий ч хоёр талын тоглолт байж, хэн хэнийхээ эрх ашгийг хамгаалсан байх ёстой. Дараа нь танхимын гол байр суурь бол орлого олж байгаа бол татвар төл. Татвараа төлж байгаа нь зах зээлээ эзэгнэе. Тийм л шударга зарчим баримтална. Үүнийг манай бизнесменүүд өөрсдөө хүсч байгаа. Хоёрдугаар сарын 20-ноос хойш шинэ тоглоомын дүрэм болох НӨАТ-ын систем хэрэгжээд эхэлсэн. Та талон хэвлэж өгсөн л бол татвараа төлнө. Том, жижиг хамаагүй. 50 саяын босгоны л асуудал байгаа. Энэ алхам руу орохгүй бол нэг хэсэг нь татвар төлдөггүй, нэг хэсэг нь нийтийн баялгийг хулгайлдаг, тендэрчин гэх мэт байж болохгүй л дээ. Тэгээд тэр хэсэг нь нийгэмд ямар ч үүрэггүй, харин ч нийгмийн эсрэг үйл ажиллагаа явуулаад байдаг.
Бизнес эрхлэгчид өөрсдөө үүнд дуртай байна гэж та хэллээ. Гэтэл анзаараад байхад зарим газар аль болох энэ талоныг өгөхгүй байх сонирхолтой. "Миний зах"-ын СХД-ийн 21-р хороололд байрлах салбар нь гэхэд “манай сүлжээ тасарсан”, эсвэл “энэ кассанд л баримт өгнө, нөгөөхөд нь өгөхгүй” гэх мэтээр бултахыг л хичээдэг. Анх санаачилсан нь зөв боловч биелэлтийн явцад ийм шударга бус зүйл ажиглагдаад байх юм.
НӨАТ-ын хууль хэрэгжээд эхлэнгүүт кассын асуудлыг ярьж эхэлсэн юм. Тухайн үедээ хүндрэлтэй байсан. Технологийн өөрчлөлтийг ойлгуулж, сургахын оронд шууд өндөр үнэтэй кассын машин шахаж, үүндээ татварын байцаагч нарыг ашигласан. Манай татварын байцаагч нар ч энд бас жаахан мулгуу оролцсон. Энэ нь өөрөө хүнд байдлыг үүсгэчихсэн. Сайн бодлогыг буруу процессоор унагах явдал болсон гэх үү дээ. Дунд үед нь зориудаар буруу ойлгуулж, улстөрийн тоглоом болгож эхэлсэн. Тухайн үед МАН цөөнх байхдаа үүнд дургүй хүмүүсийг улстөрийн тоглолтдоо ашиглаж, дэврээгээд л. Энэ мэтээр бага зэрэг удаашруулсан. Түүнээс долдугаар сарын эхээр энэ чинь бүр эко баримт болчих байсан юм. Зах, томоохон худалдааны төвүүд дээр хүчтэйхэн хөдлөх гэхээр улстөрийн тоглолт болчих гээд байсан учир удааширсан байх. Одоо шинэ засаг бүрдсэн. Мэдээж бүх зүйлийг шударгаар шийддэг энэ системийг сонгуулийн хар машин шатаадаг шигээ шатаачихгүй болов уу гэж бодож байна. Энэ бол зөв технологи.
Хэрвээ НӨАТ-ын баримт өгөхөөс татгалзвал хуулиараа тухайн жилийнхээ орлогын 20 хүртэл хувиар торгох заалт бий.
Эцсийн эцэст НӨАТ-ын талоноос эзэн хожих юм. Эзний бүх орлого үйлчилгээ ил тод байж, эзэнд цаг тутамд мэдэгдэнэ. Эзэд 100 саяас дээшх орлогыг хянаж чаддаггүй. Одоо бол ил болно. Төр бүх орлогоос татвар авдаг болно. Эцэстээ нийгэмд шударга ёс тогтох хандлага бий болно.
Би 2008 онд УИХ-д нэр дэвшихдээ НӨАТ-ын 30 хувийг буцааж өгнө гэдэг асуудлыг дэвшүүлж байсан юм. Гэхдээ тэр үед хууль батлагдсан ч хэрэгжих нөхцөлгүй байсан. Одоо бол бүрэн боломжтой. Шилэн кабель хангалттай, 1,7 сая ухаалаг утас хэрэглээнд байна, технологийн хувьд бүрэн бэлтгэгдсэн. Манай 45 залуу гаднаас 50 сая доллараар авах гэж байсан НӨАТ-ийн системийг нэг сая долларын хөрөнгө оруулалтаар гайхалтай хийсэн. Үнэ цэнэ гэж байдаг бол энэ. Улсын хэмжээнд хийсэн программ хангамжийн хувьд алдаа оноотой зүйл байлгүй л яахав. Сураг сонсох нь ээ тэр залуусыг элдвээр хэлээд оронд нь бараг л программ гэж мэдэхгүй хүмүүс аваачих юм дуулдана лээ. Хоёр жил гайхалтай гар нийлсэн энэ залуусыг битгий тараагаасай.

Төрийн ивээлээр бизнес хийнэ гэж байдаггүй юм

Дотоодын бизнес эрхлэгчид яагаад дорвитой хөгжиж чадахгүй байна вэ. Мэдээж хөгжиж байгаа багахан хэсэг бий. Гэхдээ ихэнх нь эсгий тавчик, оймсноос хэтрэхгүй байх шиг. Тэдний хөгжилд юу садаа болж байна вэ?
Эдийн засаг хөгжлийн тодорхой үе шаттай. Хүүхэд гэхэд л суудаг, мөлхдөг, алхдаг, гүйдэг. Одоо бол бизнес мөлхөх хэмжээний л байна. Асуудал нь монгол хүнийхээ нөөцөд хөрөнгө оруулахгүйд байна
Бас нэг нөлөөлдөг зүйл нь бизнест төр их оролцдог. Бизнес жамаараа явж байтал нэг их нигүүлсэнгүй дарга гарч ирнэ. Сайд дарга болуутаа тэнгэрээс буусан юм шиг л “та нарт мөнгө өгье, та нарыг халамжилъя” гээд эхэлдэг. Жишээ нь хэдэн зуун тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэлд өгч байна нэртэй гараа угаагаад л дууссан. Гэтэл татаас гэдэг зүйл чинь өрсөлдөөнийг үгүй хийдэг хамгийн аюултай хэрэгсэл. 2013 онд 2,5 их наяд төгрөгийг үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд зах зээл рүү оруулж цөөхөн хэдэн компанид өгсөн. Нөгөө хэд нь одоо бараг дампуурах гэж байна. Төрийн ивээлээр бизнес хийнэ гэж байдаггүй юм. Гэтэл бид жаахан гайгүй болохоороо л төртэй очоод наалдчихдаг. Төрд өгөх юм байдаг л даа. Төсвийн хөрөнгө гэж их мөнгө байна. Ой мод, бэлчээр гэх мэт төрийн нийтийн хамааралтай өмч байна. Энэ өмчүүд дээр бизнес хийхийн тулд төртэй наймаа хийхээс аргагүй байдалд аваачаад байна.
Үүний зэрэгцээ лиценз олголт гэж нэг том ажил байна. Жишээ нь, танай зах зээл бол арван телевизийн хэмжээтэй. Юуны тулд лиценз өгдөг юм. Тухайн зах зээлийн тоглогчдын ханасан хэмжээнд хүргээд хаахын тулд өгдөг. Манай телевизийн зах зээл 10 байхад л хангалттай байхад 100-г өгчихсөн. Рекламны орлого нь 20 тэрбумын зах зээл байлаа гэхэд түүнийг арвуулаа хувааж авах байтал одоо 100-лаа хувааж аваад аманд ч үгүй, хамарт ч үгүй болгож байна. Зарим нь цалин ч үгүй болсон. Лиценз гэдэг чинь зах зээлээ зохицуулдаг төрийн хамгийн чухал зэмсэг. Энийгээ төр ухаалгаар өгөх ёстой.
Төрөөс бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд оролцоо хэт их байна гэж та хэллээ. Төрөөс бизнест нөлөөлж байгаа нөлөөлөл нь авлигыг тэтгэх нэг эх сурвалж болоод байна. Тэгэхээр үүн дээр танхим дуу хоолойгоо яаж хүргэдэг вэ?
Би ерөнхийлөгчийн албыг аваад өнгөрсөн жил санхүү, татварын тайланг нь ил болгож санхүүгийн болон татварын эрх чөлөөг нь өгье гэж ажилласан. Энэ жилийн хувьд компанийн засаглалыг сайжруулна. Засаглал сайжирснаар баялаг бүтээнэ. Засаглал нь тодорхой бус, эзэн нь тодорхой бус, хөрөнгө оруулагч нь тодорхой бус байвал хөгжихөд нэн төвөгтэй. Социализмын үед улсын төсөв нь Монгол Улсын эдийн засаг байлаа. Өнөөдөр бол улсын төсөв нийт эдийн засгийн 20-30 хувь л байна. Үлдсэн 60-70 хувь нь хувийн хэвшилд байна. Тийм учир төрөөс гарч байгаа татвар, мөнгөний бодлого нь 60-70 хувийнхаа сайн сайхны төлөө гарах ёстой. Гэтэл манайх төсвөө эдийн засаг гээд ойлгочихсон учир энэ дотроо л эргэлдээд байдаг. Тэгээд эндээс гарч байгаа бодлого нь нөгөө хэдийнхээ зохицуулалтыг хийж чаддаггүй. Тийм учир хямралын бас нэг үндэс нь татварын буруу бодлогоос болж байна. Татварын бодлогын үндсэн зорилго нь эдийн засгийн өсөлтийг хангахад зориулагддаг юм шүү дээ, уг нь.
Миний л мэдэхээр сүүлийн арваад жил л компанийн засаглалыг хэрхэн сайжруулах вэ гэж ярилаа. Гэтэл яагаад манай компаниуд засаглалаа сайжруулж чаддаггүй юм бол. Үүнд юу нөлөөлж байна вэ?

Компанийн захирал бол их зовсон хүн
Компанийн захирал бол их зовсон хүн
Татварын тайлан нь хуурамч байхад ямар засаглал сайжрах вэ дээ. Хуурамч тайлан л өгдөг байлаа шүү дээ. Зургаа, долоон янзын тайлан гаргаж өгч байгаагийн нэг нь л татварын тайлан. Тэгээд үүнийг өгчихөд л болоо юм шиг ойлгодог байсан. Гэтэл энэ тайлангаа хуурамч гаргаад өгчихөөр л бусад бүх тайлан нь хуурамч болчихож байгаа юм.
Гэхдээ энэ бол ерээд онд бүхнийг тэгээс эхэлсний л бас нэг жишээ. Одоо ажиглаад байхад мал хувьчилж аваагүй, орон сууц аваагүй, 1997-1999 оны хувьчлалд оролцоогүй залуусын компани их сайн явдаг. Тэр үед хувьчлалд ороод нэг том байшин авчихсан, арван хэдэн жил болчихсон найзууд маань өөрөө агуулахын манаач болчихсон байдаг. Яагаад гэвэл эргэлтийн хөрөнгө, менежмент, технологи, байхгүй, хөдөлмөрийн хамт олныг нь хөөгөөд гаргачихсан. Тэгээд 15 жилийн дараа хартал өөрөө жийп унасан складны манаач болчихсон. Гэтэл элдэв юм аваагүй, бизнесийн онолынх нь дагуу явсан хүмүүс санхүүгийн хүчтэй зэмсгүүдийг ашиглаад оюун ухааныхаа хүчээр хүчтэй том компанитай болсон байна. Компани гэдэг чинь тодорхой хэмжээний онол, хөрөнгөөр хөгждөг эд юм билээ. Зүгээр ч хэдэн хүнд цалин тавьж өгчихөөд компани гэж хэлж болохгүй.
Бид төр лүү их дайрдаг. Дарга нар үрэлгэн байна гэж ирээд л. Гэтэл компанийн зарим захирал бас ийм байгаа нь ажиглагддаг. Ажилчдадаа амсах төдий цалин өгчихөөд өөрөө асар том жийп унаж, тансаг харшид амьдардаг. Тэгээд өвөл болохоор халуун оронд өвөлжчихдөг гэх мэт. Танай танхимын гишүүн компаниудийн дотор ийм засаглалтай компани хэр олон бэ?
Манай танхимд 3000 компани бүртгэлтэй. Харин улсын хэмжээгээр 145 мянган компани байдаг гэдэг статистик бий. Үүнээс 60-аад мянга нь татварын Х тайлантай. Ний нуугүй хэлэхэд компанийн тамга тэмдэгтэй, 60 мянга гаруй ажилгүйчүүд л бий. Чөлөөт зах зээл дээр сая шахам хүн, төрд 168 мянга байгаа. Гэтэл энэ чөлөөт зах зээлийн чинь арваад хувь нь захирал нэртэй ажилгүйчүүд. Нөгөө талаасаа, жаахан олсон юмаа өөртөө наагаад жийп унаад давхиад байгаа нь мэдэхгүйдээ, гэнэндээ. Хөрөнгийг олж болно, буянг тогтооно гэдэг хэцүү гэж манай ардын үг байдаг.
Гэхдээ манай бизнесменүүдээс нэг их тансаглаад байгаа юм харагддаггүй. Шударгаар явдаг нь цаг наргүй ажиллаж байгаа. Харин тендэрээс юм “хусчихсан”, авлига авсан, лиценз зарчихсан гэх мэт бидний хяналтгүй өмчөөс авчихсан хүмүүс тийм юм хийгээд байгаа нь харагддаг. Өнөөдөр өөрийнхөө эрүүл мэнд, хөлс хүч, залуу насаа зарцуулж байгаа хүмүүс бол 24 цаг амрахгүй ажиллаж байгаа. Компанийн захирлын зовлон бол компаниа унагахгүйн төлөө бүтнээр нь хардаг зовлон. Би компанийн захирлыг их зовсон хүн гэж хардаг. Харин гүйцэтгэх ажил хийж байгаа хүн бол амар. Цалингаа авлаа, үүргээ гүйцэтгэлээ, явлаа. Компанийн захирал зах зээл тэр аяараа нурах нь уу, монголын зах зээл хаашаа эргэх нь вэ, дэлхийн зах зээл дээр боол болчих вий гэж л харж байгаа. Тийм учир тэд жаргал нь дэндсэн хүмүүс ч биш л дээ.
Харин компаниа удаахан ажиллуулъя гэвэл технологи, хөдөлмөрийн капитал хоёртоо л хөрөнгө хий. Хийхгүй бол зах зээл таныг арччихна. Өнгөрсөн жил Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дараа 33 мянган компани шинэ засаглалтайгаар зах зээл рүү гарч ирлээ. Өрсөлдөгч чинь 33 дахин нэмэгдсэн л гэсэн үг.
Хямралын нэг давуу тал нь шинэ үеийг гаргаж ирдэг. Ерээд оны хямрал бол өнөөдрийн дэргэд үнэхээр аймаар байсан шүү дээ. Банкнаас 25 хувийн хүүтэй зээл авдаг байлаа. Тэр их хүчтэй шуургыг давж үлдсэн нь өнөөдөр явж байна. Хямралын цаад утга нь зах зээлийг цэвэрлэдэг юм. Үүн дээр дахин шинэ технологитой нь тэсч үлддэг.

Ард түмэн М.Энхболдод гай ч тарих, гавъяа ч байгуулах алтан боломжийг өгсөн

Орон нутгийн сонгуулийн дараа татвар нэмэх асуудлыг дахин оруулж ирж магад гэж ярьж байсан. Ингэвэл танхим ямар байр суурьтайгаар хандах вэ?
Зарчмын хувьд бид зөөлөн бодлогоор явна гэдгээ хоёр жилийн өмнө тодорхойлчихсон. Одоо энэ НӨАТ-ийн систем бүх татварын орлогыг нэмээд өгнө. Тийм учир татвараар битгий оролд. Ойрхон бид загвар гаргаж өгнө, ингэхдээ засагтай хамтран ажиллана. Саяхан Ерөнхий сайдтай уулзахад “энэ бол улстөрийн шийдвэр, засгийн бодлого хэвээрээ” гэж ярьж байна лээ. Тэгвэл бидний тэмцэл ч хэвээрээ. Дээлээ урагдтал хоёулаа үзнэ шүү. Татвар төлөгч нар өнөөдөр бүгд сөхөрчихсөн байна. Хоёрдугаарт, та нийгэмд тэгж хагарал битгий үүсгээч. Эд бол хөрөнгөтэй, түүнийг нь хураая гээд байгаа юм уу. Тэгээд ч тэр ХХОАТ чинь татварт ямар ч нэмэргүй. Энэ чинь орон нутгийн төсөв. 2006 онд М.Энхболд дарга орон нутаг руу шилжүүлсэн. Үндсэн хамааралтай газар нь гомдол гаргаагүй байхад өөр институтын асуудалд Засгийн газар орох юм бол Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ.
Та тухайн үед УИХ-ын дарга М.Энхболдыг “бид хаантай болжээ” гэж хэлж байсан. Та өөрөө МАН-ын бүлгийн зөвлөх байсан хүн яагаад ингэж хэлэх болов?
Тухайн үедээ татвар нэмнэ гэдэг нь бодлогогүй хийсэн эхний алхам байсан. Ард түмний өгсөн 65 суудал бол М.Энхболд гэдэг хүнд гай ч тарих, гавъяа ч байгуулах алтан агшинг өгсөн. Эрх мэдлийн төвлөрөл бүгд тэр хүн дээр байгаа. Эрх мэдэлтэй хүний нэг онцлог бол доороо байгаа хүмүүстээ эрх мэдлийг нь зуун хувь өгөх ёстой. Засгийн газарт эрх мэдлээ өг, нийслэл, орон нутгийн байгууллагатаа өг. Энэ бүгдийг өөр дээрээ төвлөрүүлнэ гэвэл маш харамсалтай зүйл болно. Мөн яваагүй олон жил болсон том төслүүдийг явуулах бололцоо ч бий болсон. Энэ мэт байдлаас л хандаж хэлсэн.
Тэгэхээр та энэ бүх бодлогын ард М.Энхболд гэдэг хүний хувийн бодлого явагдаад байна гэж үзэж байна гэж үү?
Үгүй, үгүй. Эрх мэдлийн төвлөрлийн хувьд л хэлж байгаа юм. Н.Энхбаяр гуай ч тухайн үед яг л ийм байдалтай байсан. Бүх эрх мэдэл төвлөрчихсөн. Тэгээд доор нь байгаа хүмүүс нь сайныг нь хүртчихдэг, мууг өөр дээр нь овоолсоор өнөөдөр эвгүй байдалд оруулаад Н.Энхбаяр дарга ганцаараа л байгаа биз дээ. Өнөөдөр М.Энхболд дарга дээр саар нь хуримтлагдаж л байгаа. Өөрсдөө шийдвэр гаргахгүй учир “тэр хүн, тэр хүн” гээд л суучихна. Бид өнөөдөр ардчилсан улсад байгаа. Үндсэн хуулийн дагуу Засгийн газар, УИХ, Шүүх засаглал, орон нутаг гэх мэтээр институтууд байгуулсан. Эдгээр нь эрх чөлөөтэй ажиллах нь ардчиллын амин сүнс юм. Тэгэхгүй үүнд нөлөөлөх юм бол аль эсвэл толгойлж байгаа нь эрх мэдэлгүй байвал асуудал эвгүй зам руу эргэнэ. Алдаа гаргах гэж байх үед нь хэлэх л хамгийн чухал байдаг. Би Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үедээ мөнгө хэвлэж байхад нь хэлж байсан, 2009 онд Оюутолгойн гэрээн дээр бас л хэлж тэмцэж байсан, С.Батболдоос Тавантолгойн лицензийг нь авч 1072 хувьцаа болгож өгүүлж байсан. Энэ бол бидний хамтын тэмцлийн үр дүн. Алдаа байхыг нь хэлэх шиг сайн юм байдаггүй юм. Өнөөдөр бүх эрх мэдэл нэг хүнд төвлөрч байна. Энэ хүнд хэн ч, юу ч хэлэхгүй байгаа. Ялангуяа манай нам талаас. Одоо л алдааг нь хэлэхгүй бол дараа нь нийгмээрээ түүний үр шимийг нь хүртэх болно.
Бизнес эрхлэгчдийн үнэ цэнэ унаж байна гэж та түрүүн хэлсэн. МҮХАҮТ-ын үнэ цэнэ ч төдий хэмжээгээр унаж байгаа болов уу. Цаашдаа энэ хүнд байдлаас гарахын тулд ямар бодлого баримталж ажиллах вэ?

Би хоёр жилийн өмнө өмнөх засгийн газартай ажиллаад хүнд үед зөөлөн бодлого бариулж, 33 мянган компани маань эрх чөлөөгөө эдэлсэн. Одоо тоглоомын дүрмээ тодорхой болгох үүднээс Төрийн нийтийн хамааралтай өмчийн хуулийг гаргуулж, энэ өмчид хэн эзэмшиж ашиглах нь тодорхой болчих юм бол бизнес тодорхой болно. Танхимын гол үүрэг хүнд хэцүү үед нь тулгуур болох, цаашдаа зөв бодлого гаргахад нь хань болоод явах. Түүнээс бултах бол биш. Бидний үндсэн үүрэг бол чөлөөт зах зээлээ хамгаалах, бизнесийн орчинг бий болгох. Үүнийг хамгийн их эвддэг нь төр байдаг. Хэт татаас өгөх гэх мэт. Төр төсвийн долоон их наядын асуудлаа шийд. Энийгээ идэж уух нь та нарын асуудал. Зах зээл дээрээ байгаа бусад 30-40 их наяд дээр төрөөс зөв бодлого гаргуулах нь танхимын үүрэг. Тэр чинь бидний “хашааны юм”. Энэ хашаагаа бид цэгцтэй, зөв дүрэмтэй байлгаад байвал долоон их наядаа нэмээд аваад явчихна. Гэхдээ сум, аймагт чөлөөт зах зээлээр явахад их төвөгтэй. Сумдад орж ирж байгаа зуун саяар тэнд амьдрал өрнөнө. Тэгэхээр энэ тохиолдолд төр, хувийн хэвшил хэрхэн хамтрах вэ гэдэг асуудал л яригдана. Харин хотод бол чөлөөт зах зээлийн зохицуулалт явагдах бүрэн боломжийн газар.
Импортын зохицуулалтыг та юу гэж боддог вэ. Жишээ нь, оймс гэхэд л үйлдвэрлэдэг олон компанитай болчихсон. Энэ дээр импортын оймс авах хэрэг байна уу гэх мэтчилэн.
Сүүлийн 25 жил өнгөтэй өөдтэй байгаа нь чөлөөт худалдааны үр дүн. Ярьсан жишээн дээр чинь зохицуулалт хийж болно. Гэтэл манай экспортын ихэнх нь өнөөх “шороо”. Бид тэр улсын нэг бараан дээр өндөр тариф тавьтал нөгөө талаас манай 86 хувийн түүхий эд дээр бас адилхан тариф тавьчих бүрэн эрхтэй. Бид тэр эрхийг нь нээгээд өгчихнө гэсэн үг. Худалдааны тарифын асуудлыг нэлээд шинжлэх ухааны үндэслэлтэй хийх асуудал.
Таны бодлоор одоо бид хэрхэн энэ хямралыг даван туулах вэ?
Монголчууд дотроо энэ асуудлаа шийднэ. Ний нуугүй хэлэхэд хямрал болоход гадны зөвлөхүүд дуугаа хураачихдаг юм. Би Дэлхийн банкны зөвлөхтэй уулзаад “яагаад 2013 онд мөнгө хэвлэж тараахад дугараагүй юм, яагаад бондны мөнгө авахад хөрөнгө оруулалт зогсдогийг онолын хувьд бүгд мэддэг атлаа юу ч хэлээгүй юм” гэхэд “энэ бол танай дотоод асуудал” гэдэг. Тэгэхээр алдах нь, алдаагаа засах нь ч бидний дотоод асуудал болдог. Гэхдээ ийм байдлыг шийдэх гэж байна гээд олон уулзалт хийгээд байгаа нь харагддаг юм. Үр дүнгүй уулзалт бол цагийн гарз шүү. Яг л бодлого, шийдвэр гаргах хүмүүстэйгээ л уулзах хэрэгтэй. Одоо стратегиэ хурдан танилцуулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол тэгээд намар, өвөл гээд л яваад өгнө. Бидэнд хурд хэрэгтэй байна. Шийдвэр гаргавал зоригтой гарга. Ард түмэн та бүхэнд хангалттай эрхийг нь өгчихсөн. Муу шийдвэр гаргавал танхим эсрэг зогсоно, сайн шийдвэр гаргавал хамтдаа ажиллана.
Танд баярлалаа.