Олсон таван төгрөг тутмынхаа дөрвийг нь өрөндөө өгч байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн ажлаа авсныхаа дараа мэдэгдсэн билээ. Монгол Улсын гадаад өр 22 тэрбум доллар, гурван сая хүндээ хуваавал нэг иргэн 15 сая төгрөг төлөх өртэй гээд байгаа. Үнэндээ энэ гадаад өрөнд хувийн аж ахуйн нэгжүүдийн зээлсэн мөнгө, Оюутолгойд Монголын талын оруулсан хөрөнгө оруулалт гээд бүгд багтаж буй. Энэ өрийг зөвхөн Ардчилсан нам ч тавьчихаагүй.
Шинэчлэлийн Засгийн газрын үед олон улсын хөрөнгийн зах зээлээс болгосон 1.5 ам.долларын бонд болон Ардын намын үед буюу Сү.Батболдын Засгийн газрын үед босгосон 580 сая ам. долларын бонд, гадаад зээлүүд бүгд орж байгаа. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсныхаа дараа олон улсын хөрөнгийн зах зээлд “Чингис” бондыг борлуулж, 1.5 тэрбум ам.долларыг ердөө таван хувийн хүүтэйгээр зээлж байв.
Энэ мөнгөөр аймгийн төвүүдийг Улаанбаатартай холбож, нийслэлийн гудамж, замуудыг өргөтгөж, экспортыг дэмжих үүднээс үндэсний үйлдвэрүүддээ хөрөнгө оруулалт хийсэн. Ардчилсан намынхан засгийн эрх барьж байхдаа зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, өмнөх 20 жилд хийгээгүй замын бүтээн байгуулалтыг дөрвөн жилд хийснийг нь харин чиг үгүйсгэж болохгүй биз. Өнөөдөр Хөвсгөл далай үзэхийн тулд жуулчид өдөртөө л давхиад хүрчихэж байна.
2012- 2015 онд 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт орон нутгийн замд хийгджээ. Харин хүү багатай, урт хугацаатай мөнгийг хэн хүртэв, бондын санхүүжилттэй ажлын дийлэнхийг ямар компани хийв гээд нарийвчилж харвал сонин дүр зураг ажиглагддаг. Энэ талаар ч Ардчилсан намынхан “Чингис бонд хаачсан бэ” гэж Ардын намынхныг асуух бүрт л “Танай намын компаниуд авсан” гэж хариулдаг байсан юм. Хөгжлийн банкны Аудитын газар гаргаж өгсөн албан ёсны тайлангаас харахад өнгөрсөн оны сүүлийн байдлаар “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээр нийт 1662 төслийг санхүүжүүлжээ.
- Н.Номтойбаярын хувь эзэмшдэг “МАК”-ийн хэрэгжүүлж байгаа “Хөх цавын цемент” төсөлд бондын мөнгөнөөс 109,652 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
- Л.Энх-Амгалан гишүүний хувь эзэмшдэг “МCS”-ийн барьсан “АСЕМ Вилла” хотхоныг бондын 125 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байдаг.
- С.Бямбацогтын “Нью прогресс” компани 10.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг бондоос авсан.
Замын зураг гаргах 3,5 саяын төслөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор 372.2 тэрбумыг бондын мөнгөнөөс гаргасан байна. Харин өнөөгийн эрх баригчдаас бондын мөнгөөр компаниа санхүүжүүлсэн эрхмүүд цөөнгүй. Тухайлбал, Н.Номтойбаярын хувь эзэмшдэг “МАК”-ийн хэрэгжүүлж байгаа “Хөх цавын цемент” төсөлд бондын мөнгөнөөс 109,652 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Цаашлаад сонирхвол, Л.Энх- Амгалан гишүүний хувь эзэмшдэг “МCS”-ийн барьсан “АСЕМ Вилла” хотхоныг бондын 125 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байдаг. Дараа нь нэг хаусаа бараг л долоон тэрбумаар зарсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэг хэсэгтээ л цацагдсан. Тэрчлэн “Солонгос” орон сууцны хорооллын дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн “МCS интернэйшнл” компанид 6.2 тэрбумыг бондоос олгожээ.
Мөн “Залаат-Бага тэнгэр-Их тэнгэрийн ам-Хан Уул-Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан дамжуулах агаарын шугам төслийг хэрэгжүүлсэн “МCS”-ийн охин компанид мөн л бондын мөнгөнөөс 2.7 тэрбумыг олгосон байна. "Энержи ресурс"-ын хувьд нүүрс зөөхөөр 170 км замыг өөрсдийн хөрөнгөөр барьсан ч улсад шилжүүлж, бондын мөнгөөр төлүүлчихсэн гээд олон жишээг татаж болно.
Өнөөгийн Хууль зүйн сайд С.Бямбацогтын “Нью прогресс” компани 10.5 тэрбумын хөрөнгө оруулалтыг бондоос авсан гэж цагаан цаасан дээр тод хараар бичжээ. Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжавын “Монполимет” группийн хэрэгжүүлж байгаа “Монцемент” төсөлд бондын мөнгөнөөс 126 тэрбумын санхүүжилт авсан байдаг.
Энэ мэтээр жагсаавал бондын мөнгөөр санхүүжсэн МАН-ын угшилтай компаниуд цөөнгүй. Бондын мөнгөөр компаниуддаа зээл аваад өгсөн нөхдүүд Монголын иргэн бүрт 15 сая төгрөгийн өр оногдож байна хэмээн хашгираад байгаа нь л хачирхалтай байна. Хэн нэгэн бондын мөнгийг хулгайлсан гэж бодож байгаа бол МАН-ынхан эхлээд өөрсдийнхөө компаниас л хайж таарах нь дээ.
Х.Тэмүүлэн