#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн шинэ дугаарт хар тамхины хэрэглээ, хууль бус тээвэрлэлтийн асуудлыг хөндлөө. GoGo мэдээний агентлаг "Та хар тамхи хэрэглэдэг хүн мэдэх үү?" гэсэн санал асуулга явуулж, уншигчид дараах байдлаар саналаа өгчээ.

Гадаад харилцааны яамны консулийн газрын захирал Я.Ариунболд:
- 2007 онд анх Монгол улсын иргэн хар тамхи тээвэрлэсэн хэргээр ял авч байсан
- БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр Героин тээвэрлэж явбал ялын дээд хэмжээ авдаг
- Монгол улсын 33 иргэн хар тамхины хэргээр хилийн чанадад ял эдэлж байна
- 2016 он гарснаас хойш 11 иргэн хар тамхи зөөвөрлөсөн хэрэгт холбогдсон
- Хамгийн хохирол багатай арга бол урьдчилан сэргийлэх
- Энэ гэмт хэрэгт аливаа хэлбэрээр татагдан орж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй
Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах:
- 2010 оноос хойш 267 хүн хар тамхитай холбоотой хэргээр ял шийтгүүлсэн
- 2016 оны эхний хагас жилийн байдлаар 32 хэргийг шийдвэрлэсэн
- Ял шийтгүүлсэн хүмүүсийн дийлэнх нь буюу 75,9 хувь нь 18-29 насныхан
- Хууль шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш учраас ялгавартай ял онооно гэж байхгүй
ГЕГ-ын гаалийн зөрчилтэй тэмцэх газрын улсын байцаагч Б.Сүхбаатар:
- Өмнө нь өөрийн санамсар болгоомжгүйгээс хууль бус бараа тээвэрлэн, хэрэгт холбогдох тохиолдол их байсан
- Харин 2014 оноос хойш зохион байгуулалттайгаар, хууль бусаар тээвэрлэх гэмт хэрэг ихээр гарах болсон
- Агаарын тээвэр, төмөр замаар зорчин ирж буй хүмүүс хар тамхи тээвэрлэж явсан тохиолдлууд бий
ЭЦГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч С.Батзориг:
- Манай улсад ургадаг, урд, хойд хоёр хөрш маш том хэрэглэгч, үйлдвэрлэгч орон байгаа нь том асуудал
- Бүртгэгдсэн гэмт хэргийн 50-60 хувь нь манайд ургадаг ургамалтай холбоотой гэмт хэрэг байдаг
- Нэгдсэн бодлого дутагдаад байх шиг байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн донтох эмгэгийн клиникийн эмч С.Мөнхтуяа:
- Манайд хандах залуусын тоо ихэссэн
- Анх удаа МӨС хэрэглээд амиа алдах ЭРСДЭЛТЭЙ
- Боловсролын байгууллага энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой
- Үндэсний хороо нь ажиллахгүй, хуулиа хэрэгжүүлэхгүй байна
- 16-64 насны бүх иргэдийн дунд хийсэн судалгаа огт байдаггүй
IRIM судалгааны хүрээлэнгийн төслийн менежер Т.Элбэрэл:
- 2013 оны судалгаагаар эмэгтэй биеэ үнэлэгчдийн 24 хувь нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж хариулсан
- 20-24 насныхан сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх нь давамгай болсон байдаг
- 15-19 насныхан цавуу, ахуйн хий үнэрлэх явдал их байдаг
- Үе тэнгийнхний нөлөөлөл хамгийн их байдаг
- Эхлээд сонирхуулах байдлаар үнэгүй өгөөд, улмаар борлуулдаг жишиг бий
- Ямар хар тамхи байдгийг нь таниулаад, үүнээс болж ямар үр дагавар гардаг болохыг сайтар ойлгуулах хэрэгтэй