-Орон нутгийн сонгууль маргааш болно-
Орон нутгийн сонгууль маргааш болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар сум, баг, дүүргийн хороо бүр нэг тойрог болно. Өөрөөр хэлбэл, томсгосон тойргоор энэ жилийн сонгуулийг явуулах юм.
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна. Тэдний гаргах, зардлын дээд хэмжээг нэг тэрбум 142.5 сая төгрөгөөр тогтоосон гэж Нийслэлийн Аудитын газраас мэдээлсэн.
Мөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн тойрогт нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг дараах байдлаар тогтоожээ. Үүнд:
Д/д |
Дүүрэг |
Зардлын дээд хэмжээ (сая төгрөг) |
1 |
Баянзүрх |
48.8 |
2 |
Сонгинохайрхан |
47.7 |
3 |
Баянгол |
43.9 |
4 |
Хан-Уул |
42.2 |
5 |
Чингэлтэй |
42.2 |
6 |
Сүхбаатар |
41.6 |
7 |
Налайх |
31.7 |
8 |
Багануур |
29.9 |
9 |
Багахангай |
27.7 |
Зардлын дээд хэмжээг тогтоохдоо
- Төрийн аудитын тухай хуулийн 13,
- Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйл
- Монгол Улсын Ерөнхий аудиторын 121 дүгээр тушаалыг үндэслэдэг.
Энэхүү зардлын дээд хэмжээг сонгууль болохоос 90 хоногийн өмнө тогтоосон байх ёстой аж. Сонгуулийн дараа нэр дэвшигчид тайлангаа ирүүлэх үүрэгтэй. Тэрхүү тайланд дээр заасан мөнгөн дүнг зөв баримталсан эсэхийг аудитын байгууллагууд хянан тогтоодог.
Тэгвэл энэ жилийн орон нутгийн сонгуульд улсын төсвөөс 13.9 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн юм.