Ердөө таван жилийн өмнө манай улсын агаарын замыг ашиглаж буй нисэх онгоц хоорондын хэвтээ зайчлал 150 километр байжээ. Энгийнээр бол нэг өндөрт нисэж буй онгоцнуудын хоорондын зай Улаанбаатар хотоос Борнуур орох хэмжээний зайтай ижил байсан аж.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нислэгийн тоо 6-8 хувиар нэмэгдсэн гэсэн үг
Энэ тоог 2012 онд 90 км, 2014 онд 30 км болгож бууруулжээ. Хэдийгээр 30 километр ч гэсэн хол сонсогдож болох хэдий ч дунджаар 400-900 километр цагийн хурдтай нисэж буй агаарын хөлөгт энэ зай тун бага.
Олон улсын нисэх онгоц ердөө хоёр минут хүрэхгүй хугацаанд туулах зай юм. Тэгэхээр энэ зай багасна гэдэг хариуцлага нэмэгдсэн төдийгүй стандарт шаардлагыг бүрэн хангадаг болсныг илэрхийлнэ.
Өнөөдөр Монгол улсын агаарын замыг хоногт 300 орчим агаарын хөлөг ашиглаж, дайран өнгөрч байгаа аж. 2000 оны үед хоногт ердөө 20-30 орчим агаарын хөлөг дайран өнгөрдөг байжээ. Ингэж дайран өнгөрөх онгоцны тоо нэмэгдсэн нь Монголын аэронавигацийн салбарын хөгжилтэй салшгүй холбоотой.
Өнгөрсөн Бямба гаригт Их Тэнгэр цогцолборт байрлах Хатантуул зочид буудалд “Монголын аэронавигацийн инженер техникийн ажилтнуудын холбооны/ МАНИТАХ / онол практикийн III бага хурал” зохиогдсон юм.
2012 онд сайн дурын үндсэн дээр МАНИТАХ хэмээх төрийн бус байгууллага байгуулагджээ. Өнөөдөр энэ холбоо нь Улаанбаатар төвийн 216, орон нутгийн нисэх буудлуудын 77 инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн 293 гишүүнтэй.
Нислэгийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, улмаар салбарын үр ашгийг дээшлүүлэхэд аэронавигацийн үйлчилгээний оруулах хувь нэмрийг өсгөх зорилготой байгууллага юм. Тус холбоо байгуулагдсан цагаас хойш Монголын агаарын замыг ашиглаж буй хөлгүүдийн хоорондын зайд ийм их өөрчлөлт оржээ.
Хоорондын зай ойртсоноор хоногт дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэж, манай замыг ашиглах олон улсын нислэгийн компаниудын итгэл өсчээ. Холбооны тэргүүн Д.Отгонхүү:
1925 оноос Монголын аэронавигацийн салбар үүсэлтэй гэж үздэг. Харин 1956 онд анхны нисэх буудал байгуулагдсанаар суурь нь тавигдаж, 1997 онд Олон улсын өнгөрөлтөнд хиймэл дагуулын холбоо, сансрын холбоог агаарын навигацийн үйлчилгээнд нэвтрүүлснээр шинэ шатанд гаргах төслийг хэрэгжүүлж байв.
Аэронавигацийн салбар гэдэг хатуухан хэлэхэд “цусаар бичигдсэн дүрэмтэй”. Тиймээс хариуцлага гэдэг тун чухал зүйл. Түүнчлэн хүний хүчин зүйлээс үүдэлтэй эрсдлийг бууруулахад яах аргагүй техник, технологийн дэвшлийг ашигладаг.
Хэдхэн жилийн өмнө манай агаарын замын хэвтээ зайчлал 150 км байлаа. Тэр үед ОХУ, БНХАУ-ын агаарын замын зайчлал 30 км байсан юм. Харин бид радио локаторын технологийн нэвтрүүлж, хиймэл дагуул, сансрын холбоог ашигладаг болсноор энэ зайчлалыг олон улсын стандартад нийцүүлж чадсан" гэв.
2016 оны хувьд Монгол улсын агаарын замыг ашиглан 100 мянга орчим нисэх онгоц дайран өнгөрнө гэсэн тооцоо гарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нислэгийн тоо 6-8 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.
Тэр хэрээр төсөвт орох мөнгөн дүн нэмэгдэнэ. 2014 онд Монгол улсын Зам тээврийн яамны улсын төсөвт бүрдүүлэх нийт мөнгөн дүнгийн 95 хувийг агаарын навигацийн орлого дангаараа бүрдүүлжээ.