Өнгөрсөн ням гаригт жүжигчин Памела Андерсон Их Британи дахь Эквадорын элчин сайдын яаманд очиж, Жулиан Ассанжтай уулзсан юм. Харин түүнийг явсны дараа Ассанжийн интернет сүлжээг салгаснаар хэд хэдэн таамаг гарчээ.
Эхлээд Памела Андерсон Ассанжийг хордуулж, амь насыг нь хөнөөсөн талаар Твиттер хэрэглэгчид жиргэж, WikiLeaks-ын албан ёсны Твиттер хуудас “Их Британи, Эквадор, Жон Керри” гэсэн агуулга бүхий холимог утга оруулсан юм.
Түүнийхээ дараа “Жулиан Ассанжийн интернет сүлжээ байхгүй болсон” гэж жиргэжээ. Reddit хэрэглэгчид Ассанжийг хөнөөсөн, Хилари Клинтон дарамт үзүүлсэн, Эквадорын элчин сайдын яамнаас түүнийг хөөж гаргах гэж байна гэх зэргээр талцсан бөгөөд ямар ч байсан WikiLeaks ойрын хугацаанд томоохон материалуудыг дэлгэж магадгүй юм.
Одоогоор Эквадорын элчин сайдын яам яагаад Ассанжийн интернет сүлжээг тасалсан болох нь тодорхойгүй байна. Түүнчлэн элчин сайдын яамны утсаар тодруулахад “Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.