Орон нутгийн сонгууль болоход нэг хоног үлдлээ.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг орон нутгийн түвшинд сонгож, иргэд биднийг төлөөлөх гишүүдийг бүрдүүлэх сонгууль болох гэж байна. Сонгууль орон даяар болно. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 330 гаруй сумыг 792 тойрогт хуваажээ.
МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Г.Түмэннаст нутгийн өөрөө удирдах ёсны талаар “Нийгмийн тодорхой нэгж хэсэг өөрийн асуудлаа шийдэх эрхийг том нийгэм булааж авах ёсгүй” хэмээн тодорхой тайлбарлажээ.
Нийгмийн тодорхой нэгж хэсэг өөрийн асуудлыг шийдэх эрхийг том нийгэм булаах ёсгүй.
Энэ нь нийгэм, улс төрийн асуудлыг тухайн орон нутгийн түвшинд шууд шийдэж, гагцхүү тухайн түвшинд шийдэх боломжгүй ажлуудыг төрөөс зохицуулах тухай “субсидиари зарчим” (subsidiarity) юм. Өөрөөр хэлбэл сум, дүүрэг, баг, хорооны тулгамдсан асуудлыг УИХ, Засгийн газраас илүүтэй иргэдийн төлөөлөл бие даан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн үг.
ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧИН ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙВ?
Манай улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онд орон нутгийн сонгуулийг зохион байгуулжээ. Ингэхдээ өөр өөр хууль, сонгуулийн тогтолцоог ашигласан байдаг.
Монгол Улсын хэмжээнд орон нутгийн хурлын сонгуульд холбогдох харилцааг
- 1996 онд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль,
- 2007 онд Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль,
- 2012 онд баталсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар тус тус зохицуулж байсан юм. ИТХ-ын сонгуулиас гадна УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус тусдаа хуулиар зохицуулж байв.
- 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, нийт төлөөлөгчдийн гуравны нэг нь намын жагсаалтаар сонгогдож байжээ.
Эдгээр хуулиудыг хүчингүй болгож, Монгол Улс дахь бүх түвшний сонгуультай холбогдох харилцааг 2015 онд баталсан “Сонгуулийн тухай хууль”-аар зохицуулах болов. Шинэ хуульд энэ оны 5 дугаар сард нэмэлт өөрчлөлт орж, бүх шатны сонгуулийг эргэн дан мажоритар тогтолцоогоор явуулах болсон. Эдүгээ эрх баригч хүчин тус хуульд дахин өөрчлөлт оруулахаа мэдэгдээд байна.
НАМ, УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮД ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД ЯАГААД АЧ ХОЛБОГДОЛ ӨГДӨГ ВЭ?
Орон нутгийн сонгуульд улс төрийн намуудын болон иргэдийн оролцоо харилцан адилгүй байсаар ирлээ. Томоохон улс төрийн намууд бие даан, жижиг намууд эвсэл байгуулан энэ сонгуульд идэвхтэй оролцдог. Харин иргэдийн оролцоо төдийлөн өндөр байсангүй. Энэ талаар дор дэлгэрэнгүй танилцуулна.
- 1996 онд орон нутгийн сонгуульд МАХН ялалт байгуулан, улмаар Ерөнхийлөгчийн мөн УИХ-ын сонгуульд ялсан юм.
- 2000 онд МАХН ялж, дараа дараагийн сонгуульд багагүй амжилт олсон. Yүнийг орон нутгийн сонгуулиар ялсан улс төрийн хүчин гишүүд дэмжигчдэдээ итгэл найдвар авчирдгийн баталгаа гэж хуульч, социологчид үздэг.
- 2004 онд аймаг нийслэлийн ИТХ-д 690, сум дүүргийн хэмжээгээр 6720 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдсөн.
- 2012 оны сонгуульд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын 8108 мандатын төлөө 19 400 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Нийт мандатын 5241 нь мажоритар, 2779 нь хувь тэнцүүлсэн байдлаар эзнээ олсон. Мөн анх удаа орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагааг автомат төхөөрөмжөөр авав.
- 2016 оны сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгчийг сонгоно. Эдгээр мандатын төлөө өрсөлдөхөөр 15 212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14 489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ.
15 212 гэсэн тоог хараад Иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчийн тоо өмнөх сонгуулийнхаас буурчээ гэж дүгнэж болохгүй. Учир нь 2012 онд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нэг дор явуулсан. Харин энэ онд аймаг, нийслэл болон сум, дүүргийн хэмээн хоёр түвшинд өөр өөр хугацаанд зохион байгуулж байна.
МУИС-ийн Социологийн тэнхимийн багш Ч.Тамир “Орон нутгийн сонгууль ба улс төрийн хүчнүүд” нийтлэлдээ “Тухайн нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцвол намын анхан шатны байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Ингэснээр сум, дүүргийн хэмжээнд намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлнэ. Цаашид намын орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагааг тогтворжуулах, дараагийн сонгуульд ялалт байгуулахад амин чухал. Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хоёрхон намаас бусад нь орон нутагт сумын төвшинд өөрийн бүтцийг бий болгож чадаагүй. Орон нутгийн сонгуульд ялсан нам өөрийн боловсон хүчнээ байршуулах бололцоо бүрддэг” гэжээ.
Эдгээр шалтгааны улмаас намууд сонгуульд идэвхтэй оролцсоор иржээ.
ИРГЭДИЙН ОРОЛЦОО БУЮУ СОНГОГЧДЫН ИРЦ
- 1996 онд нийт сонгогчдын 72 хувь,
- 2000 онд 65 хувь,
- 2004 онд 61 хувь,
- 2008 онд 59 хувь,
- 2012 онд 52 хувь нь саналаа өгчээ.
2008 онд нийслэлийн бараг бүх тойрогт сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй.
Орон нутгийн сонгууль аймаг, сум, дүүргийн ИТХ-ыг хамарсан.
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт зохион байгуулсан юм.
Ингэхэд аймаг, сумын иргэдийн ирц 65 хувь, нийслэлийн дүүргүүдэд ирц 47 хувь байжээ.
2012 онд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн 149 хороонд сонгогчдын ирц мөн л хүрээгүй.
Иймд дахин санал хураалт болсон.
Нийслэлчүүд тэр дундаа залуучууд сонгуульд идэвхгүй оролцжээ. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Хэнтий аймгийн Дархан суманд сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй юм.
“Дахин санал хураалт явуулахад анхны санал хураалтад оролцсон сонгогчдын тоо, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийн саналын тоо илт буурсан. Мөн дахин санал хураалт иргэдийн сонгуульд оролцох идэвх, түүнд итгэх итгэлийг бууруулдаг, үргүй зардал, үр дүнгүй улс төржилт, хоосон хардалт төрүүлдэг, сонгуулийг сунжруулсан зэрэг олон сөрөг үр дагавартай” гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дүгнэсэн байдаг.
Сонгуулийн идэвх буурч байгаа тухай хэд хэдэн янзаар тайлбарладаг. Тухайлбал, Монголд төрийг шүтэх үзэл төрт ёсны түүхийн турш ноёрхож ирсэн нь иргэд улс төрийг зөвхөн төв удирлагаар төсөөлдөг, орон нутгийн сонгуульд ач холбогдол өгдөггүй зэргээс харагддаг гэж Г.Түмэннаст нарын эрдэмтэд уламжлалт сэтгэлгээтэй холбон тайлбарлаж байв.
УИХ-ийн сонгуулийн сүр дуулиантай кампанит ажил дөнгөж шувтраад орон нутгийн сонгууль үргэлжилж, улмаар Ерөнхийлөгчийн сонгууль эхэлдэг учир иргэд сонгуулиас залхаж, саналаа өгдөггүй гэх нь ч бий.
Мөн 2012 оны орон нутгийн сонгуулийг арван нэгдүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулсан нь орон нутгийн иргэд өвөлжөөндөө гарч, идэш бэлтгэдэг үетэй давхацсанаас үүдэн ирц бага байсан гэж дүгнэдэг.
Харин энэ онд сар гаруйн өмнө явуулж байгаа тул өмнөх алдаа давтагдахгүй болов уу.