"DOZ PLUS" энтертайнмэнтийн бүтээл "Элэг нэгтэн" Монголын уран сайхны кино Энэтхэг улсын Мумбай хотноо болж буй "Navi Mumbai International Film Festival 2016" /NMIFF 2016/ олон улсын кино наадамд ѳрсѳлдѳж байна.
Болливүдийн кино үйлдвэрлэлийн төв гэдгээрээ алдартай дэлхийд хүн ам, хөгжлөөрөө томоохон хотуудын жагсаалтын хоёрт ордог Мумбай хотын Олон Улсын кино наадамд гадны томоохон уран бүтээлчид анхаарал хандуулан шилдэг бүтээлүүдээрээ өрсөлддөг.
Энэ удаагийн NMIFF Олон Улсын Кино наадамд дэлхийн 48 орноос нийт 503 кино уран бүтээлүүд өрсөлдсөн байна.
Эцсийн шалгаруулалтанд долоон кино шалгарч үлдээд байгаа бөгөөд найруулагч, жүжигчин Ш.Доржсүрэнгийн бүтээл "Элэг нэгтэн" МУСК энэ тоонд багтжээ.
Энэхүү наадмын шагнал гардуулах ёслол энэ оны арванхоёрдугаар сарын эхээр болох бөгөөд тун удахгүй Болливүдийн улаан хивсэн дээр Монголын уран бүтээлчид алхах гэнэ.
"Элэг нэгтэн" кино нь олон улсын дөрөв дэх удаагийн кино наадамдаа өрсөлдөж байна. Тус киноны хувьд Монголын хамгийн анхны англи хэл дээрх кино гэдгээрээ ялгарчээ.