Вьетнамын төв муж үерт автсанаас 31 хүн амиа алджээ. Урьд нь 21 хүн нас барсан талаар мэдээлж байв.
Үүнтэй зэрэгцээ тус улсын хойд нутагт “Сарика” хар салхи нүүрлэх гэж буй талаар орон нутгийн хэвлэлд онцолсон байна.
Вьетнамын Засгийн газраас хөлөг онгоцны багийг далайн шуурганаас хол байхыг анхааруулжээ.
Энэхүү байгалийн гамшигт өртөх магадлалтай бүс нутгаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ.
Үүнтэй зэрэгцэн Хонконгийн одон орны судалгааны төвөөс Сарика хар салхи Хятадын Хайнань арлыг дайран өнгөрсөн талаар мэдээлж байна.
Салхины хурд 155 км/цаг байжээ. Цаг агаар муу байгаагаас зарим нислэгүүдийг цуцлаад буй юм.
Мөн уг салхи нь Вьетнамын хойд нутаг, Хятадын Гуанси-Жуаны өөртөө засах орон, Гуандун муж зэрэгт нүүрлэж болзошгүйг цаг уурчид анхааруулаад байна.
Үүний зэрэгцээ Номхон далайд он гарсаар 22 дахь нь болох Хайма хар салхи нүүрлэх гэнэ.
Урьдчилсан байдлаар салхи цагт 200 км-ийн байх хурдтай байх аж. Энэ нь Филиппиний Лусон арал, ирэх баасан, бямба гарагт Хятадын өмнөд нутаг тэр дундаа Хонконгийг дайрах юм цаг уурчид таамагалаж байна.
Эх сурвалж: ИТАР-ТАСС