Он гараад Монголын 13 иргэн гадаадад хар тамхины хэрэгт холбогдсон хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд хэллээ.
Тэрбээр Гадаад харилцааны яамнаас сар тутамд зохион байгуулдаг "Мэдээллийн цаг"-ийн үеэр Хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн талаар мэдээлэл өгсөн юм
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 17-ны байдлаар хилийн чанадад манай улсын 270 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар 13 улсад нийт 163 монгол иргэн ял эдлэж байна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар хилийн чанадад Монголын 52 иргэн нас барсан бөгөөд тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа хэмээн Я.Ариунболд хэллээ.
Консулын газарт өнөөдрийн байдлаар 600 орчим өргөдөл гомдол ирсний шийдвэрлэлт 92 хувьтай байгаа аж. “Иргэдийн өргөдөлд хөндсөн асуудлыг статистикаар авч үзвэл сэрэмж болгоомжгүй байдлаас гэмт хэрэгт холбогдсон, мөн эрүүл мэнд, эмчилгээний зардалд дэмжлэг хүссэн, гадаад улсын виз мэдүүлэхэд хүндрэл тулгарсан асуудал дийлэнхийг эзэлж байна” хэмээн Консулын газрын захирал Я.Ариунболд хэллээ.