Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтэй байгаагаа өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн.
Сүүлийн жилүүдэд эзэн хааны бие ихээр чилээрхэж, улсын ажилд бараг оролцохоо больсон юм.
Өдгөө 82 настай хаан 2018 онд хаан сэнтийгээсээ огцрох хүсэлтэй байгаа аж.
Тухайн үед Японы хааны ордноос “Манай улсын түүхэнд эзэн хаан өөрийн хүсэлтээр огцорч байсан түүх байгаагүй” гэж онцолж байв.
Эзэн хааны хүсэлтийг харгалзан бэлтгэл ажлыг хангах тусгай комисс байгуулж, асуудлыг хэлэлцэж өчигдөр эхэлсэн талаар “Киодо” агентлаг мэдээлжээ.
Учир нь Японы одоогийн хуулиар эзэн хаан нь хаан сэнтийгээс огцрох боломжгүй юм байна.
Хэрвээ хаан өөрийн хүсэлтээр огцорвол ханхүү 56 настай Нарухито хаан ширээнд залрах юм.
Ханхүү япончуудын дунд ихээхэн алдартай нэгэн.
Гэхдээ хаан огцрох эсэх асуудлыг парламент шийдвэрлэх юм байна.
Эх сурвалж: Reuters