Монголчууд оюуны итгэлцүүрээр дэлхийд зургадугаарт ордог. Гэвч хөгжил нь оюуны чадвартайгаа дүйж чаддаггүй нь ямар шалтгаантай асуудлыг өмнө нь манай сонин хөндсөн. Энэ талаар Оюуны чадварын IQ төвийн тэргүүн, профессор Ц.Дэмбэрэлтэй ярилцлаа.
-Монголчуудын оюуны өндөр чадварын нууц нь юунд байдаг вэ?
-Одоогоос хоёр сая жилийн тэртээ Африк тивд үүссэн хүн олон удаа нүүдэллэсэн. Тухайн үед хүн төрөлхтний тархи 500 гр хүрэхгүй жинтэй байсныг судлаачид тогтоосон юм билээ. Хүн төрөлхтний их нүүдэл хоёр салсны нэг нь Саудын Арабаар дамжин, Уралын нурууны цаад руу чиглэсэн. Харин удаах нь Памирын нуруугаар дамжин Төв Азид ирсэн гэдэг.
Амар хялбараар амьдрах аргаа хурдан олдог нь бидний өндөр IQ-ийн нэг сул тал
Төв Азийн уур амьсгал хүн нутаглахад тохиромжтой байсан учир их нүүдлийн нэг хэсэг нь суурьшиж, үлдсэн байна. Ийн суурьших явцад хүний тархи 1.3 кг болтлоо томорчээ. Тиймээс Монголын бүс нутгийг оюун ухаант хүн төлөвшсөн газар гэж үздэг. Хүн халуун бүс нутагт анх үүссэн хэдий ч оюун ухаан нь сэрүүвтэр бүс нутагт бүрэлдсэн юм.
-Тархины хөгжилд уур амьсгалын нөлөө зонхилдог гэсэн үг үү?
-Тархи бол сэрүүн бүсэд сайн хөгждөг. Гэхдээ хүйтэнд тархи ажилладаггүй. Учир нь хүн эрчмээ биедээ зарцуулчихдаг. Харин халуун бүсэд бол тархины эд эс идэвхждэггүй. Өөрөөр хэлбэл, нэмж томордоггүй. Экватор руу ойртох тусам тархины хэмжээ жижиг байдаг нь үүнтэй холбоотой. Тархины хөгжилд хойд өргөргийн 40-50 градус л хамгийн тохиромжтой байдаг. Нэг ёсондоо монголчууд тархи томрох, хөгжих булаг дээр байгаа хэрэг.
-Үүнийг нотлох өөр ямар жишээ байна вэ?
-XIII зууны байлдан дагууллын үед хамаг л чадалтай, тэнхээтэй нь бусад газар оронд эзэн сууж, тарж явсан. Хэлмэгдүүлэлтийн үед ч сэхээтнүүдийг нь түүгээд үгүй хийсэн. Гэсэн ч өнөө хэр нь монголчуудын IQ өндөр байгаа нь бид тархи томрох голомтын бүсэд амьдардагтай холбоотой гэсэн үг. Эхийн хэвлийд байх үеэсээ л газар орчинтойгоо зохицон, мэргэн өвгөдөөсөө дутуугүй оюуны чадавхтай хүүхдүүд төрж байна шүү дээ.
-Оюуны ундаргын эх дээр байж монголчууд яагаад хөгжиж чадахгүй байгаад олон хүн гайхахад хүрдэг?
-Монгол Улс худалдан авах чадвараар хэмжсэн ДНБ-ий үзүүлэлтээрээ 191 орноос 128 дугаарт эрэмбэлэгдэж байна. Уг тооцоог АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас хийдэг. Энэ бол маш бодитой тооцоо. Тэнд дэлхийн хамгийн өндөр оюун ухаан байдаг. Монголчууд тархины хэмжээгээр нэгдүгээрт, оюуны итгэлцүүрээр дэлхийд зургадугаарт орж байна. Бидний дээр Итали, Хятад, Япон, Солонгос бий. Гэхдээ хятадуудын оюуны чадвар бүс нутгаараа харилцан адилгүй. Италид Атилла хааны үр сад очиж суурьшсан бол Япон, Солонгос зэрэг оронд мөн л эндээс хүмүүс очсон байдаг.
-Та мэргэжлийн хүний хувьд энэ ялгаатай байдлыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Нүүдэлчдийн өндөр IQ-ийн нэг сул тал нь амар хялбар аргаар амьдрах ухаанаа маш түргэн олдог. Өөрөөр хэлбэл, бусдын бүтээснийг булаагаад, эзэн суучихдаг. Суурин иргэншилтэй ард түмэн бол уулын цаана юу байдгийг, тариа тарих газар өөр хаана байдгийг ч мэдэхгүй. Харин нүүдэлчид хавь ойрын суурин хүмүүсийн хөдөлмөрийг дарлах байдлаар амьдраад сурчихсан.
Мөн нүүдлийн аж төрөх ёс бол суурьшлын иргэд шиг хөдөлмөрлөх шаардлага байхгүй. Морин дэл дээр исгэрээд л малаа хариулдаг, биеэр хийдэг ажил багатай. Гэтэл мал хариулах, морь уралдуулах нь орчин үеийн хөгжлийн ойлголтоор ажил хөдөлмөрт тооцогдохоо больсон. Өөрөөр хэлбэл, нүүдэлчид бүтээлч хөдөлмөр эрхэлж сураагүй. Энэ нь одоо л илэрч байна.
-Нүүдэлчдийн төрөлх чадвар суурин иргэншилд дасан зохицохгүй байна гэсэн үг үү?
-Тийм ээ. Өндөр IQ-тэй нүүдэлчид хоорондоо хэзээ ч нэгддэггүй. Би чадах юм чинь гээд явах жишээтэй. Харин суурьшмал иргэншлийн нэг онцлог нь нийлж байгаад муу арга сэдэхдээ уран. Тиймээс нүүдэлчдийн дайчин чанарыг дарах арга олсон нь шарын шашны хамгийн хүлцэнгүй, маш бүтээлч бус буюу паразит ахуйг номлодог урсгалыг хүчээр оруулсанд байгаа юм. Манжийн хаан ч Ар Монголыг номхотгоход бидэнтэй хамтарч ажилласан Түвдэд талархаж байна гэж хэлсэн нь бий.
Нүүдэлчид номхорсон хэдий ч бусдын бүтээснийг булаадаг чанар нь арилаагүй. Тиймээс монгол эрчүүд бүгд лам болж, малчдаа шулж, олон зууны турш амьдарсан. Харин эмэгтэйчүүд нь хачин ажилсаг, дайчин болчихсон. Оюуны өндөр чадвартай, аливааг өөрөөр хардаг еврей эр хүнд өөрсдөөс нь гадна зөвхөн монгол эмэгтэй л тохирдог гэж өөрсдөө ярьдаг. Монгол эмэгтэйчүүд ажилсаг, эр нөхрөө хүндэлдэг, дэмжиж чаддагаараа дэлхийд гайхагдаж байна.
-Одоо үүнийг зөв зохион байгуулалтад оруулж болохгүй гэж үү?
-Сүүлийн хэдэн зуунд Монголд төр гэж байсангүй. Одоо ч жинхэнэ агуулгаараа байхгүй л байна. Олон зууны турш Монголын төр хоёр хөршөөс хараат байсан. Ийм хараат төр оюун ухааныг нухчин дардаг, эс бөгөөс өөрсдийнхөө эрх ашигт ашигладаг байж. Үүний нэг тод жишээ нь Манжийн хааны үед ноёдод зэрэг зиндаа өгч, отго жинсээр ялгадаг байсан.
- Монгол эмэгтэйчүүд ажилсаг, эр нөхрөө хүндэлдэг, дэмжиж чаддагаараа дэлхийд гайхагдаж байна.
- Суурин иргэншилтэй ард түмэн бол уулынхаа цаана юу байдгийг, өөр тариа тарих газар хаана байдгийг ч мэдэхгүй.
- Ухаалаг төртэй болчихвол ард түмэн нь ухаантай юм чинь ямар ч шийдвэрийг нь дагаад л явчихна.
- Италид Атилла хааны үр сад очиж суурьшсан бол Япон, Солонгос зэрэг оронд мөн л эндээс хүмүүс очсон байдаг.
Дараа нь ЗХУ-ын үед ч эрдэмтдийг зэргээр нь эрэмбэлж, цалинг нь тогтоодог байсан. Ийм нөхцөлд хүмүүс юм хийж бүтээхийн төлөө биш, зэрэг цолоо яаж нэмэгдүүлэх вэ л гэж боддог. Гэтэл барууны зах зээл оюун ухаантай хүмүүстээ эрдмийн мөр хөөх боломжийг олгож өгсөн.
-Жаахан дэлгэрүүлж болох уу. Оюун ухааныг дэмжих ямар жишиг зах зээлд үйлчилдэг гэсэн үг вэ?
-Үүний нууц нь хөдөлмөрийг ялгалгүй үнэлдэг. Биеийн болон оюуны хөдөлмөрийг аль алиныг нь ижил үнэлдэг. Хөдөлмөр л бол хөдөлмөр гэж үзсэн. Уурхайн нүүрс ухахад ч оюун ухаан орно. Юм бичихэд ч биеийн хөдөлмөр ордог.
Анхдагч хэрэгцээгээ хангачихвал ажиллахын төлөө амьдардаг
Мөн амьдрах анхдагч хэрэгцээгээ сайн хангах боломж бүрдүүлж өгснөөр хүмүүс ажиллахын төлөө амьдардаг. Гэтэл монголчууд амьдрахын төлөө ажилладаг. Зах зээлийн нийгэмд хүнээс даргын алба хашиж байна уу, уурхайчин хийж байна уу гэж асуудаггүй. Зөвхөн ажилтай, эсэхийг нь л лавладаг. Тиймээс баруунд ажлын сул орон тоо гэж бараг үгүй. Гэтэл ажил болоод цалин голдог хазгай баримтлал Орос, манай хоёрт л байна шүү дээ.
-Энэ хазгай баримтлалыг яаж зөв голдиролд оруулах вэ?
-Энэ их том ажил. Хүмүүсийг гэгээрүүлж, унаган бүтээлч чанар олгох ёстой. Үүнд боловсролын байгууллага чухал үүрэгтэй. Мөн манай шашин ч үеэ өнгөрөөлөө.
-Монголчууд төрөө дээдэлдэг ч сүүлийн үед голох нь ихсэж байна?
-Найман жилийн өмнөөс яригдаж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийг нэн түрүүнд батлах шаардлагатай. Хөгжилтэй оронд төрийн албанд ажиллагсдыг туршлагаас гадна оюуны итгэлцүүрийн маш өндөр шалгуураар авдаг. Амжилттай хэрэгжиж байгаа бэлэн загваруудыг шууд авч болно. Нэг нам нь төр барихдаа өөрсдийн баахан хүнийг томилдог. Дөрвөн жилийн дараа дахиад өөр намынхнаар солигддог балай жишиг байж болохгүй.
-Бэлэн авчихаар ямар загвар байна вэ?
-Канадын төрийн албаны хууль бол маш сайн шүү дээ. Төрийн албан хаагчдын чадавхыг тогтвортой дээшлүүлдэг, байнга шигшиж, шалгаруулдаг. Орчин үед төрийн албаны хамгийн зөв тогтолцоо Канадынх. Манайх ч гэсэн тэр жишгийг авахаар сүүлийн 10-аад жил ярилаа. Өндөр IQ-ийн нэг том давуу тал нь аливаа зүйлийн хамгийн сайныг нь л авдаг. Тийм учраас шинэ зүйлд дасан зохицох чадвар маш сайтай. Ухаалаг төртэй болчихвол ард түмэн нь ухаантай юм чинь ямар ч шийдвэрийг нь дагаад явчихна.
-Суурин иргэншлийн хөгжлийг өөрсдийн өндөр IQ-тэйгээ холбох ямар гарц байна вэ?
-Бид давуу талаа үүнд л тулгуурлаж гаргах ёстой. Суурин иргэншлийн гол чанар болох бүтээлч байдлыг нүүдэлчдийн өндөр IQ-тэй зөв холбох хэрэгтэй.
-Яаж?
-Бүтээлч чадвар гэдэг бие биенийхээ дэмжлэг дээр илэрдэг онцлогтой. Хүн бүрийг өөртөө тохирсон хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж өгөх учиртай. Ухаандаа, малаар бол нэг нь хөл, нөгөө нь сүүл, чих, нүд болж байж нэг бүтэн мал болно. Цөмөөрөө толгой болно гээд дайрвал сүүлгүй явах хэрэг үү. Ялаа шавуулаад өтөж үхэх үү. Ингэж эрэг шураг мэт эв эеэрээ нийлж байж бүтээлч чанарыг тэтгэх ёстой.
Үүнийг хөгжүүлэхэд л давын өмнө төр өөрөө ухаантай байх ёстой. Төрийн тууштай бодлого чухал.
З.Цэлмэг