Чип үйлдвэрлэгчид Мүүрийн хуулийн дагуу процессорын хэмжээг багасгасаар энэ жилээс анхны 10 нанометр процессоруудыг туршилтаар үйлдвэрлэх ажил эхэлсэн.
Харин Samsung анхны 10 нанометрийн процессорыг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ. 10 нанометрийн процессор гэдэг нь нэгж транзисторын хэмжээ цахиурын атомоос 50 дахин том буюу ердөө 0,2 нанометрийн урттай гэсэн үг юм.
Хэдийгээр компани чипийг хэн загварчилж байгаа талаар мэдэгдээгүй ч Солонгосын Electronic Times-т бичсэнээр Qualcomm-ын шинэ үеийн Snapdragon 830 процессор 10 нанометрийн технологийг ашиглах бөгөөд хоёр компани давуу эрхтэй гэрээ хийжээ.
Qualcomm олон давхарга бүхий гурван хэмжээст бүтэцтэй сайжруулсан загварын 10 нанометрийн чипийг загварчилсан аж. Ийм чип одоо бидний ашиглаж буй 14 нанометрийн технологид суурилсан чипнээс 27 хувиар хурдан ажиллаж, 40 хувиар бага эрчим хүч зарцуулах юм.
Samsung-ын тайлбарласнаар эхний үеийн ийм чип 2017 оны эхээр, хоёрдугаар үеийн чип 2017 оны сүүлээр хэрэглээнд нэвтрэх юм байна. Хэрвээ тэд Snapdragon 830 чипийг үйлдвэрлэх юм бол зөвхөн Samsung-ын бүтээгдэхүүнээр зогсохгүй Google, HTC, Sony компаниудын хөдөлгөөнт төхөөрөмж энэ чипийг ашиглана.
Эх сурвалж: Engadget