Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагсдын сар бүрийн 70200 төгрөгийн тэтгэлгийг 2016 оны төсвийн тодотголоор хасах шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцэж мягмар гарагт МСҮТ-д суралцагсад тайван жагсаал хийсэн билээ.
Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд нийт 91 МСҮТ болон Политехник коллеж үйл ажиллагаа явуулж буй бөгөөд түүнээс:
- Төрийн өмчийн 38
- Их дээд сургууль бусад яамдын харьяа 11
- Хувийн өмчийн 42
2015 оны байдлаар 42675 суралцагч МСҮТ болон Политехник коллежид суралцжээ.
-
Богино хугацааны сургалт эрхэлдэг ур чадвар хөгжүүлэх төв,
-
1-2 жилийн сургалттай мэргэжлийн зэрэг олгодог сургуулиуд /МСҮТ/,
-
Хуучнаар политехник боловсрол, техникч, мастерууд, технологичдыг бэлддэг тусгай дунд боловсрол олгодог Политехник коллежууд үйл ажиллагаа явуулж байна.
Нийт сургуулиудад 210 гаруй мэргэжлээр бэлддэг бөгөөд есдүгээр ангиа төгссөн 14-15 насны хүүхдүүд элсэн суралцаж, бүрэн дунд боловсролын болон тусгай мэргэжлийн гэрчилгээтэй төгсдөг байна. Ингээд төгсөгчдийн 70-75 хувь нь эхний нэг жилдээ ажилтай болдог гэсэн судалгаа гарчээ.
МСҮТ-ИЙН ТЭТГЭЛГИЙГ ХАСВАЛ ТӨР АЛДААГАА ДАВТАНА
Харин МСҮТ-д суралцагсдын тэтгэлгийг хассанаар ямар үр дагавар үүсч болохыг Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юрагаас тодрууллаа.
-МСҮТ болон Политехник коллежид ихэвчлэн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой гэр бүлийн хүүхдүүд суралцдаг гэдэг. Тэтгэлэг өгөх нь ямар эерэг нөлөөтэй болохыг тайлбарлахгүй юу?
-Манай улс мэргэжилтэй ажилтан бэлддэг болоод 52 жилийн хугацаа өнгөрч байна. Зөвхөн Монголд биш дэлхий нийтийн жишгээр төрөөс дэмжиж, суралцагсдыг төрийн ивээлд нийгмийн халамжинд байлгадаг.
МСҮТ төлбөргүй, дээр нь тэтгэлэг өгдөг гэхээр хүүхдүүд дуртай ордог байсан.
Учир нь энд суралцаж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлого бүхий гэр бүлээс суралцдаг, хагас болон бүтэн өнчин хүүхдүүд байдаг учраас нийгмийн хувьд энэ залуусыг дэмжихээс өөр аргагүй.
Энэ тэтгэлэг тэдний амьдралын хөшүүрэг болдог. Ний нуугүй хэлэхэд даргын хүүхэд хэзээ ч МСҮТ-д сурдаггүй шүү дээ. Тэд хэзээ ч мэргэжилтэй ажилчин болохгүй.
Нөгөөтэйгүүр энэ хүүхдүүд суралцаад төгссөний дараа нийгмийн баялгийг үйлдвэрлэдэг. Бидний иддэг, өмсдөг, зүүдэг бүхэн энэ хүүхдүүдийн гараас гардаг юм. Тийм учраас тэднийг залуухан, юм сурч байгаа үед нь халамжилж хайрлаж, гараа сунгах учиртай. Энэ нь мэргэжилтэй ажилтан болохыг нь урамшуулж байгаа юм.
-Нөгөөтэйгүүр тэтгэлэг нь тэднийг МСҮТ-ийг зорих гол шалтгаан болдог байх?
-Тэтгэлэг өгснөөр МСҮТ зоригсдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн. Төлбөр байхгүй, дээр нь тэтгэлэг өгдөг гэхээр дуртай ордог байсан. 1960 оны эхэн үеэс 1991 оныг хүртэлх хугацаанд МСҮТ үнэхээр төрийн халамжинд байсан. Хоёр жил сурвал ТМС-д /хуучнаар Техник мэргэжлийн сургууль/ суралцсан хугацааг ажилласнаар тооцож, хөдөлмөрийн дэвтэрт нь бичдэг байсан. Төрөөс урамшуулж байгаа маш том хөшүүрэг байсан ч одоо устсан. Тэр үед тэтгэлэг болгон өгдөг байсан 180 төгрөг өнөөдрийн 180 мянган төгрөгөөс өндөр байлаа шүү дээ.
Хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургахын зэрэгцээ хичээлийн хэрэглэл, хувцас, унаа хоолны мөнгийг төрөөс олгодог байсан. Аливаа байгууллагад ажиллахад ч тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог байлаа. Тиймээс үүгээрээ тэдгээр хүүхдүүдийг татдаг, тэдэнд дэмжлэг үзүүлдэг байсан юм.
МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН ЦӨӨРВӨЛ БИД ГАДНААС ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭ БҮРДҮҮЛЭХ БОЛНО
-Хэрвээ тэтгэлгийг хасвал ямар үр дагавар бий болох вэ?
-Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд бусад МСҮТ-д төрөөс үзүүлэх халамжийг байхгүй болгох нь зүйтэй гэж төр үзсэн. Энэ бол маш том алдаа байсан.
Төрийн алдаа дээд боловсролтныг шүтэж, мэргэжилтэй ажилтныг дорд үзэх үзэл бий болгосон
Ингээд 1991-2005 он хүртэлх хугацаанд эргээд хартал Монголд мэргэшсэн ажилтан цөөрч, ажиллах хүнгүй болсон. Гэтэл техник технологи түргэцтэй хөгжиж, хуучин Оросын школтой сургалтын агуулгаар явж байсан тэр тогтолцоонд мэргэшсэн ажилтан шинэ технологи дээр ажиллах бололцоогүй болсон. Нөгөөтэйгүүр сургуулийн тоо ч цөөрч, 1991 онд 49 сургуультай байсан бол 2005 онд 30 орчим болж суралцагчдын тоо хэд дахин цөөрсөн.
Ингээд монголчууд бүгд их дээд боловсролтой болохыг эрмэлздэг болсон. Гэтэл дээд боловсролтой хүмүүс гараараа юм хийх нь бага. Тэд дарга цэргийн тухай бодохоос биш мэргэжлийн ажилчин болно гэсэн бодол байхгүй. Үүнийг төр өөрөө хийсэн. Өөрөөр хэлбэл дээд боловсролтныг шүтэж, харин мэргэжилтэй ажилтан хүний амьдрал нь ийм л байх ёстой гэсэн үзлийг төр өөрөө суулгачихсан.
Тэтгэлэг алга болгох нь мэргэжлийн сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн тоог багасгах, мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг сургуулиуд руу хандах хандлагыг эцэг эх болон тэдний хүүхдүүдийн хувьд бууруулж байна. Гэхдээ үүнийг төр засна гэж найдаж байна.
Тэтгэлэг нь эдгээр хүүхдүүдийн амьдралыг тэтгэж, нөгөө талаар тэдний юм хийх хүсэл эрмэлзлийг урамшуулж байдаг. Тэр битгий хэл энд суралцаж байгаа хүүхдүүдийг түүнээс ч илүү урамшуулах хэрэгтэй. Мэргэжилтэй ажилтан цөөрвөл бид дахиад л Хятадаас хөдөлмөрийн зах зээлээ бүрдүүлэх болно.
ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮСИЙН 50-55 ХУВЬ, МСҮТ ТӨГСӨГЧДИЙН 75 ХУВЬ НЬ АЖИЛТАЙ БОЛДОГ
-МСҮТ төгсөгчид их дээд боловсрол эзэмшсэн хүмүүстэй харьцуулахад ажилтай болох магадлал өндөр байдаг гэж ярьдаг шүү дээ. Дээд боловсрол төгссөн оюутнуудын ажилд орох магадлалтай харьцуулж үзсэн болов уу?
-Ажлын байрны хүрэлцээнээс хамаараад ажлын байр янз бүр байгаа. Жишээ нь барилгын салбарын чиглэлээр төгссөн хүүхдүүдийн 80-90 хувь нь ажилтай болдог. Харин хөдөө аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарынхны 60 гаруй хувь нь ажилтай болж байна гэсэн судалгаа бий.
Дунджаар 20 мянган төгсөгчдийн 65-70 хувь нь хөдөлмөрийн зах зээлд орж, 10 гаруй хувь нь дараа шатны сургуульд ордог. Өөрөөр хэлбэл цахилгаанчны мэргэжлээр суралцаж байсан хүүхдүүд цахилгааны инженерийн сургуульд ордог. Ингээд үзэхээр дунджаар 75 орчим хувь нь ажилтай болдог. Үлдсэн 20-30 хувьд сургууль завсардах, ажлын байргүйгээс шалтгаалаад тухайн жилдээ ажил эрхлэхгүй байх асуудал бий.
Үүнийг дээд боловсролтой хүмүүсийн ажлын байртай харьцуулах боломжгүй л дээ. Гэхдээ статистикаар дээд боловсролтой хүмүүсийн 50-55 хувь нь ажилтай болдог. Гэтэл МСҮТ төгсөгчид тэднээс 10-15 хувиар илүү ажлын байртай болж байна.
"Хамаг Монгол" МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр:
"Тэтгэлэг авдаг болохоор бэлэнчлэх сэтгэлгээтэй, шоучин оюутнууд гэсэн хандлага нийгэмд байдаг. Гэтэл манай хүүхдүүд 14-15 настай, шоуддаггүй, архи авах боломж ч байхгүй, амьдралын хамгийн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүмүүс. Эдгээр хүүхдүүдийн 60 орчим хувь нь хагас бүтэн өнчин, салж сарнисан гэр бүлд амьдардаг. Тиймээс тэтгэлгийн мөнгөө амьдралдаа зарцуулдаг.
Нөгөөгтэйгүүр их дээд, сургуульд олгодоггүй мэргэжлүүд болох гагнуурчин, мужаан, өрлөгчин, талхчин, нарийн боовчин, тогооч гэх мэт мэргэжлээр МСҮТ-д сургадаг. Тиймээс нийт төгсөгчдийн 80 орчим хувь нь эхний нэг жилдээ ажилд орж чаддаг" гэжээ.
Нарийн бичгийн даргын мэргэжлээр суралцдаг Б.Золзаяа:
"Миний тэтгэлгийг ээж аваад шаардлагатай зүйлд зарцуулдаг. Манай сургууль 350 мянган төгрөгийн төлбөртэй. Үүнийг төлбөртөө зарцуулдаг. Тэтгэлэг байхгүй болчихвол мэдээж төлбөрийн асуудал хүндэрнэ. Хүүхдүүдийн таслалт ихсэх байх. Бас тэрийг дагаад МСҮТ-ийг зорих хүүхдүүд цөөрнө гэж бодож байна" гэв.
Тогоочийн мэргэжлээр суралцдаг М.Соёл:
"Хичээл эхэлснээс хойш тэтгэлэг аваагүй байна. Гурван сардаа нэг удаа авдаг байсан. Тэтгэлгээ сургуулийн төлбөрт зарцуулдаг. Сургууль маань 380 мянган төгрөгийн төлбөртэй. Тэтгэлэг байхгүй болчихвол сургалтын төлбөрөө хийхэд хүндрэлтэй болно" гэлээ.
ТЭД ТӨРӨӨС АВСАН ЗАРДЛАА БОГИНО ХУГАЦААНД БУЦААЖ ӨГӨХ ЧАДВАРТАЙ
Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн Ж.Юра:
-2008 оноос 45000 төгрөгийн тэтгэлэг авдаг байсан бол 2013 оноос 70200 төгрөгийн тэтгэлэг авдаг болсон. Мэдээж энэ тоог 45 мянган хүүхдэд үржүүлбэл их тоо гарна. Гэхдээ л цаад талын үнэ цэнэ нь өндөр байдаг. Бодлого баригчид энэ сургуулиуд үр ашиг багатай, өртөг зардал өндөртэй гэж ярьдаг юм билээ. Гаднаас нь харахад яг тийм.
Нэг жилийн сургалттай ангид 70 хувьд нь дадлагын хичээл ордог. Тогоочийн мэргэжлийнхэн хоол хийнэ. Үсчин бол үс засна гэх мэт үргэлж багаж хэрэгсэл материал ашиглаж ажиллана. Тэгж байж энэ хүүхдүүд дадлагажина. Гэтэл МСҮТ төгсөгчид төрөөс авсан мөнгөө ажилд ороод магадгүй хагас жилийн дотор нөхөж өгөх боломжтой. Цаашдаа тэдний хийсэн ажил нэмүү өртөг болоод явна. Тэд төрд, нийгэмд баялаг болгож өгдөг. Тэр хүмүүс зардлаа асар богино хугацаанд нөхөж чадна.
Жишээ нь, бульдозерын жолооч уурхай дээр ажиллаж үнэ цэнэтэй ажил хийгээд магадгүй сарын дотор төрөөс авсан мөнгөө төлөөд цаашдаа асар их баялаг бүтээх боломжтой. Тэрийг олж харах хэрэгтэй. Өнөөдөр үнэтэй юм шиг боловч энэ хүмүүс ажиллаад нийгмийн баялаг үйлдвэрлэдэг юм шүү. Тэр утгаар нь энэ хүүхдүүдийг дэмжих ёстой. Мэргэжилтэй ажилтныг боловсролгүй хүмүүсээр төсөөлж дорд үзэж болохгүй. Тэдний боловсролыг дэмжихгүй бол Монголын зах зээл гадны ажилчдаар дүүрнэ.