АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон болон Дональд Трамп нарын сүүлчийн халз мэтгэлцээн орон нутгийн цагаар лхагва гарагийн орой 21.00 цагт эхэллээ.
Энэ удаагийн мэтгэлцээн Лас-Вегасын Невадагийн их сургуульд болж байна. Нэр дэвшигчид энэ удаагийн мэтгэлцээнээр улсын өр, эрүүл мэндийн даатгалын систем, нийгмийн халамж, цагаачлал, эдийн засаг, Дээд шүүх, олон улсад болж буй дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал, тэд Ерөнхийлөгч болоход эрүүл мэндийн хувьд шаардлага хангах эсэх гэсэн зургаан сэдвийн хүрээнд халз мэтгэлцэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд явуулдаг халз мэтгэлцээн маш чухал үүрэгтэй. Энэ нь тухайн нэр дэвшигч сонгуульд ялалт байгуулахад багагүй нөлөө үзүүлдэг байна.
Өмнөх хоёр мэтгэлцээнд ялалт байгуулсан Хиллари Клинтон энэ удаад өрсөлдөгчөө дахиад илүүрхэх үү эсвэл Дональд Трамп "сюрприз" барих уу гэдгийг харах үлдлээ.
Эх сурвалж:ВВС