Сүүлийн гурван удаагийн орон нутгийн сонгуулийн ирц нийслэлд хангалтгүй байлаа. 2008 онд нийслэлийн бараг бүх тойрогт сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй. Аймаг, сумын иргэдийн ирц 65, нийслэлийн дүүргүүдэд ирц 47 хувь байжээ.
2012 онд аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулсан. Ингэхэд 149 хороонд сонгогчдын ирц мөн л хүрээгүй тул дахин санал хураалт болсон юм. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Хэнтий аймгийн Дархан суманд нийт сонгогчдын 50 хүрэхгүй хувь нь саналаа өгчээ.
Уг нь иргэдэд санал өгөх боломжийг нь төр хангалттай гаргаж, ажлын өдрийг амралтын өдөр болгон, томоохон зах, худалдааны төвүүдийг хаан, автомашины дугаарын хязгаарлалтыг хэрэгжүүлээгүй.
Иргэдэд хамгийн ойр ажилладаг хэмээн ярьцгаадаг тэд үнэн хэрэгтээ хамгийн хол, бараа сураггүй байдгийн “буянаар” сонгуулийн ирц улсын хэмжээнд буурсаар байна.
Гэсэн ч өчигдөр болсон сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд дээрх байдал мөн л давтагдлаа. Өмнөх сонгуулиар ирц бүрдээгүй 149 хорооны тоо энэ удаад 79 хороо болж буурчээ. Ингэж хоёр дахин буурсан нь бас ч гэж дэвшил юм. Уг нь нийслэлийн иргэд тав алхаад л санал авах байрандаа очно.
Харин эрт сэрүүсч, цас орсон зарим аймгийн малчид өвөлжөө рүүгээ нүүж эхэлсэн. Гэсэн ч тэд өмнөх сонгуулиудын жишгээр саналаа өгч, иргэний үүргээ биелүүллээ.
Өчигдөр 17.00 цагийн байдлаар арван аймгийн сонгуулийн ирц 50 хувьдаа хүрсэн байв. Дорнод (44 хувь), Хөвсгөл (44), Орхон (31) аймгуудад ирц хамгийн бага байсан. СЕХ өнөөдөр улсын хэмжээний ирцийг мэдээлнэ. Энэ үед аймгуудын мэдээлэл тодорхой болох юм.
ИРГЭДИЙН ОРОЛЦОО БУЮУ СОНГОГЧДЫН ИРЦ