Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөмж өгөхөөр Дэлхийн банкны хөтөлбөр хариуцсан ажлын хэсгийн зөвлөхүүд манай улсад ажиллаж байна.
Уг хөтөлбөрийг Монголбанк, Сангийн Яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан Спортын яам, Санхүүгийн Зохицуулах Хороо хамтран Дэлхийн Банкны техникийн туслалцаатайгаар өнгөрсөн оны аравдугаар сараас хэрэгжүүлсэн.
Хөтөлбөрийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх ажлын хэсгийн уулзалт Монголбанкинд болжээ. Уулзалтад Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Дэлхийн банкны санхүүгийн боловсрол хариуцсан олон улсын зөвлөх Шон Манди, Зигфрид Зител болон ажлын хэсгийн гишүүд оролцов.
Б.Лхагвасүрэн уулзалтын эхэнд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, цаашид хамтран хийж, хэрэгжүүлэх олон ажил байгааг онцоллоо.
Энэ хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын хөтөлбөрт санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг тусгаж, улсын хэмжээнд 1000 гаруй багшийг заах арга зүйд бэлтгэсэн. Хоёр мянга гаруй сурагч “Бизнес судлал”-ын хичээлийг судалж эхлээд байна. Мөн “Залуу үед санхүүгийн мэдлэг олгох” зорилтын хүрээнд “Хувь хүний санхүү” сэдэвт хичээлийг бүх их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж, заах арга зүй, гарын авлагууд боловсруулсан.
Цаашид орон нутгийн иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудын салбар нэгжүүдтэй хамтран ажиллахаар зорьж буй.
Ойрын хугацаанд олон нийтэд зориулсан санхүүгийн боловсрол олгох мэдээлэл бүхий цахим хуудас нээх бэлтгэл ажил хангагдсан зэрэг үр дүнтэй ажлууд хийснийг дурдлаа.
Дэлхийн Банкны зөвлөхүүд Монгол Улс иргэдийнхээ санхүүгийн суурь мэдлэгийг нэмэгдүүлэхэд богино хугацаанд өндөр амжилт гаргасан байна хэмээн үнэлж, хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хамрах хүрээг тэлэхэд дахин дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.