Хэрвээ та хэзээ нэгэн цагт онгоцоор нисэж байсан бол, таны одоо энийг уншиж байгаа шалтгаан нь тэд юм. Мэдээж хэрэг онгоцны нисгэгч туршлагатай, чадвартай учраас та эсэн мэнд газардсан. Гэхдээ тэд байхгүй бол онгоцны нисгэгч санаа амар нисэж чадахгүй, ер нь ч тэгээд бүхнийг тэдэнд даатгадаг.
Тэднийг нислэгийн хөдөлгөөний удирдагч гэнэ. Гэхдээ хүүхдүүд нисгэгч болохыг мөрөөдөж, хүмүүс нисгэгч нар л бүхнийг зохицуулж байдаг гэж боддог. Хэн ч, хэзээ ч нислэгийн хөдөлгөөний удирдагч нарын талаар боддоггүй.
Гэтэл нислэгийн хөдөлгөөний удирдагч, онгоцны нисгэгч хоёр нэг зоосны хоёр тал аж. Нэг нь нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй. Түүнчлэн нислэгийн хөдөлгөөний удирдагч онгоцны хөдөлгүүр асахаас эхлээд, дараагийн нисэх буудалд очиж газардаад, хөдөлгүүр унтрах хүртэл бүхий л хугацаанд онгоцны аюулгүй байдлыг хангаж байдаг аж.
Тун энгийнээр та нүдээ боолгочихсон машин барьж байхад таны хажууд гар, хөлөө хүлүүлсэн хүн зам хараад, чиглүүлээд явж байна гэсэн үг.
Өнгөрсөн Бямба гаригт болсон “Аэронавигацийн инженер, техникийн ажилтнуудын гуравдугаар бага хурал”-д суух үеэрээ Монголын иргэний агаарын тээврийн нислэгийн хөдөлгөөний удирдагч нартай танилцах боломж олдсон юм.
Улмаар иргэний нисэхийн ерөнхий газар дахь “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-д очих эрхтэй боллоо. Нүдээ боогоод машин барьж байна гээд төсөөлөөд үздээ. Хэзээ баруун, хэзээ зүүн тийш эргэхийг та яаж мэдэх билээ? Дээрээс нь дээшээ бас доошоо болох шаардлагатай гэвэл яаж байна? Онгоцны нисгэгч яг л ийм ажил хийдэг.
Тэд хамгийн ойрхондоо 30 километрийн цаана нисэж буй онгоцыг харна гэж байхгүй. Гэтэл тооцоо буруу хийвэл өөдөөсөө явж байгаа онгоц ердөө ганц минутын дотор тулаад ирнэ. Тийм ч учраас үүнийг нь чиглүүлэх хүн хэрэгтэй.
Нислэгийн удирдлагын ажил үндсэндээ гурван хэсэгт хуваагддаг. Аэродромын нислэгийн удирдлага, ойртолтын ажиглалтын нислэгийн удирдлага, бүсийн ажиглалтын нислэгийн удирдлага.
Аэродромын нислэгийн удирдлага гэдэг нь газардаж буй, хөөрч буй онгоцыг чиглүүлж, хаана очиж зогсох, хэзээ хөөрөх, хэзээ хөдөлгүүр асаахыг хэлж өгнө. Ойртолтын ажиглалтын нислэгийн удирдагч нар газраас хөөрсөн онгоцыг далайн төвшнөөс дээш 6000 метр хүртэлх өндөрт чиглүүлж, хэзээ төлөвлөсөн өндөртөө гарахыг хэлдэг.
Харин бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч нар 6000 метрээс 14600 метрийн өндөрт онгоцыг чиглүүлж, өндөр авах, өндөр алдуулах зэргийг нь хэлж өгнө. Тэгэхээр онгоц нэгж хугацаанд хоёр нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, түүний ахлах гэсэн дөрвөн хүний хяналтад байдаг аж.
Агаарын замыг хамгийн багаар нь тооцож үзэхэд онгоц хоорондын зай хэвтээ тэнхлэгт 30 км, босоо чиглэлд 300 метр байна. Тэгэхээр урт, өргөн нь 60 км, өндөр нь 300 метр агаарын орон зайд нэг онгоц дангаар нисэж байх аж.
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын үндсэн чиг үүрэг нь “Мөргөлдөхөөс сэргийлж, хамгийн үр дүнтэй замаар нисгэх” юм.
ДЭЛХИЙН ХАМГИЙН СЭТГЭЛИЙН ДАРАМТТАЙ МЭРГЭЖИЛ
Ганцхан алдаа аймшигтай осол болж болно. Ганцхан тооцоо буруу хийхэд хоёр онгоц мөргөлдөх аюултай. Байнгын тооцоо хийж, онгоц зөв чиглэлд, зөв өндөрт явж байгаа эсэхийг тэд хянадаг. Хэрвээ нэг л алдаа гаргавал хэдэн зуун хүний амь настай холбоотой асуудал гарна.
Тийм ч учраас сэтгэлийн дарамт хамгийн өндөр мэргэжлийн нэг гэж үздэг аж. Түүнчлэн олон улсын стандартын дагуу нэг нислэгийн удирдагч дээд тал нь хоёр цаг тасралтгүй ажиллаад хагас цаг амрах ёстой.
Мэдээж хэрэг байнга онцгой нөхцөл байдал үүсэж, түгшүүр зарлахгүй ч нислэгийн удирдагч нар үргэлж бэлэн байдал байдаг. Тэд ямар ч тохиолдол гарсан бай тэр бүх зүйлд бэлэн байна. Жишээлбэл хамгийн сүүлд Лондонгоос Бээжин рүү нисэж явсан онгоцны түлш асгарч эхэлжээ.
Монголын нутаг дээр нисэж явсан онгоц ийм нөхцөлд орсон учраас хамгийн ойрын, газардаж болох нисэх буудлыг сонгох шаардлагатай. Ингээд Чингис хаан олон улсын нисэх буудалд буухаар болсон байна.
Зүгээр дайран өнгөрч байсан онгоц чиглэлээ өөрчилж, газардана гэдэг нарийн тооцоо хийх шаардлагатай болсон гэсэн үг. Түүнийг мэдээж хэрэг нислэгийн удирдагч хийнэ. Аль зүгт эргэх, хаанаас газардах гээд шаардлагатай бүхнийг хэлж өгнө.
ЗАРИМ ЗҮЙЛИЙГ ТЕХНОЛОГИ ОРЛОХГҮЙ
Юун түрүүнд нислэгийн удирдлагын төвийг дэвшилтэт технологиор тоноглогдсон, хүмүүс нь компьютерын дэлгэц дээр бүх мэдээллээ харж байдаг гэж бодсоор анх тэнд очсон юм. Гэтэл “strip” хэмээх нислэгийн талаарх шаардлагатай мэдээллүүдийг бичсэн өөдөс цаас тэдний ажлын нэг чухал хэсэг болохыг харав.
Цаасан дээр онгоц хаанаас, хаашаа, ямар өндөртэй, ямар хурдтай, хэдэн цагт хөдөлсөн, хэдэн цагт очих зэрэг бүхий л мэдээллийг агуулдаг. Ийм байхаас ч өөр аргагүй аж. Дэлхийн зарим оронд энэ аргыг компьютероор орлуулсан хэдий ч дийлэнх нь одоо ч уламжлалт аргаар цаасан дээрх мэдээлэлд үндэслэн нислэгийн удирдлага хийдэг хэвээр.
Тэгвэл шалтгаан нь ЭРСДЭЛ юм байна. Эрсдэлээс сэргийлэхийн тулд өнөөдөр ч гэсэн тэд стрипийг халж чадахгүй байсаар. Компьютероор орлууллаа гэхэд цахилгаан тасарвал яах вэ? Компьютер гацвал яах вэ?
Тийм ч учраас нислэгийн удирдлагын төвийн техник хангамж бүгд хоёр нөөцтэй байдаг аж. Олон хүний амь настай холбоотой асуудлыг зохицуулж байдаг учраас ингэхээс өөр аргагүй.
Гэхдээ огт технологи байхгүй гэж таашаа тайлбарлаж болохгүй. Жишээлбэл өндөр нарийвчлалтай радарын систем энд бий. Цаг уурын нөхцөл байдлыг хянах систем, үүлний радар хүртэл бий. Маш олон мэдрэгчээс ирсэн мэдээлэлд үндэслэн онгоцны хаана явааг өндөр нарийвчлалтай мэдэж байна.
2012 оноос хойш хийсэн шинэчлэлийн ачаар Монголын нислэгийн удирдлагын төв агаарын замаар явж буй хөлгүүдийг шууд харж чаддаг болжээ. Үүнээс өмнө онгоц хоорондын зай хэвтээ тэнхлэгт 150 км байсан бол өнөөдөр 30 км болсон.
Учир нь процедурын удирдлага буюу ямар ч радаргүйгээр онгоцны хөдөлгөөнийг зохицуулдаг байжээ. Ингэхийн тулд стрип дээрх мэдээлэл болон нисгэгчтэй байнга радио долгионоор холбогдож, хаана, ямар өндөрт нисэж байгааг нь лавлаж асууна. Ингээд хоёр онгоцны нисгэгчийн өгсөн мэдээлэлд үндэслэн хэрхэн зөрж өнгөрөхийг нь зохицуулдаг.
Тийм болохоор 150 километрийн зайтай явахыг шаарддаг байжээ. Харин өнөөдөр нийт дамжин өнгөрч буй нислэгийн 80 хувийг радар ашиглан хянаж, зохицуулж байна. Үүний ачаар онгоц хоорондын зай 30 километр хүртэл буурч чадсан аж.
НИСЛЭГИЙН УДИРДАГЧ ГЭДЭГ...
Нислэгийн удирдагч нарыг өнөөдөр Монгол улс гаднын орнуудад бэлтгэж байна. Тайланд, Швед, Их Британи, БНХАУ, ОХУ зэрэг орнуудад нислэгийн удирдагч нарыг бэлтгэдэг. Хамгийн багаар бодоход нэг жилийн хугацаатай курсэд суралцаж, энд ирээд хагас жилээс нэг жилийн хугацаанд туршлагатай мэргэжилтнийг дагалдаж, ойролцоогоор 1,5-2 жилийн дараа бие даан нислэгийн хөдөлгөөн удирддаг юм байна.
Эрүүл мэндийн хувьд онгоцны нисгэгчээс дутахааргүй эрүүл, чийрэг байх ёстой. Учир нь тэд гурван ээлжээр ажиллах бөгөөд өнөөдөр өглөө гарсан бол маргааш өдөр, маргааш өдөр гарсан бол нөгөөдөр орой гэх мэтээр ажиллана.
Байнга олон хүний амь насыг хариуцаж ажилладаг, хоёр хоноод нэг шөнө нойргүй хонодог зэргээс болоод сэтгэл санааны хувьд, бие махбодийн хувьд ачаалал өндөртэй. Өнөөдөр олон улсын нислэгийн хөдөлгөөний удирдагч нарын өдөр.
1961 онд Олон улсын нислэгийн хөдөлгөөний удирдагчдын холбоо байгуулагдсан энэ өдрийг тэмдэглээд 55 дахь жилтэйгээ золгож байна. Өдөр бүр дэлхий даяар 100 мянга гаруй онгоц нисэж байдаг бөгөөд дотор нь 8-10 сая орчим зорчигч сууж явдаг.
Энэ олон онгоц, энэ олон хүний амь насыг нислэгийн хөдөлгөөний удирдагч хэмээх мэргэжилтэй хүмүүс хариуцаж, тэднийг зорьсон газарт нь аюулгүй хүргэх үүрэг хүлээнэ. Ийм өндөр хариуцлагатай ажил учраас, ийм өндөр хариуцлагатай хүмүүс байдаг учраас өнөөдөр иргэний агаарын тээвэр хамгийн эрсдэл багатай тээврийн хэрэгсэл болсон юм.